Хичээлийн шинэ жил айсуй

Засвар нь дуусч амжилгүй шохой шавартайгаа есдүгээр сарын 1 -тэй эолгодог сургууль мэр сэр бий. Өнөө жилийн тухайд ийм асуудал гарахгүй хэмээн БСШУЯ-ныхан ярьж байна. Энэ долоо хоногийн эхээр сургуулийн барилга засварын ажил улсын хэмжээнд 89 хувьтай байгаа тухай мэргэжилгнүүд ярьж байсан. Нийслэлийн тухайд энэ ажил 85 хувьгай яваа хэмээн Лхан-Аажав дарга айлтгана лээ.
2004-2005 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургууль 11 жилийн тогтолцоонд шилжиж байгаагаараа ихээхэн онцлоггой. Тиймдээ ч 83 мянган сурагч сургуулийн босго шииээр алхаж орж буй. Эдний 32 мянга нь цацэрлэгийн бэлтгэл болон сургуулийн 0 бүлэгт хичээллэх юм байна. Шинэ тогтолцоонд шилжиж буй талаар болон багшлах боловсон хүчин, хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын талаар БСШУЯ-ны Бага дунд боловсролын бодлого зохицуулалтын газрын дарга Г.Батболдоос дараах зүйрийг тодрууллаа.
-Хүмүүс бэлтгэл болон 0 бүлгийн учрыг нэг л сайн ойлгохгүй байх шиг. Жил бүр ийм бүлэг хичээллэх юм уу?
-Ирэх жилээс бэлтгэл болон 0 бүлэг гэж байхгүй болно. Тодруулбал, ирэх жил бүх долоон настнууд ЕБС-ийн нэгдүгээр ангид орно. Энэ жилийн хувьд нэгдүгээр анги найман настай хүүхдүүдээс бүрдэж байна. Тэд хуучин стандартаар хичээллээд ирэх жил гурзвдугаар ангид орно. Энэ, жилийн долоон настай хүүхдүүд буюу 0 болон цэцэрлэгийн бэлтгэл бүлгийнхэн 11 жилийн нэгдүгээр ангиар хичээллээд ирэх жил хоёрдугаар ангид орно. Өөрөөр хэлбэл, энэ жилийн найман настай нэгдүгээр ангийнхан гуравдугаар ангид орохоор хоёрдугаар ангигүй болчих гээд байгаа учраас цэцэрлэгийн бэлтгэл, сургуулийн 0 бүлгийнхэн ирэх жилийн хоёрдугаар анги болж, нэг жилийн цоорхойг нөхөх учиртай.
-Энэ олон хүүхдийг суулгах анги танхимын багтаамж хүрэлцээ бий юу. Хичээлийн ээлж нэмэгдэх үү?
-Үгүй. 0 бүлэг нь сургууль дээр, цэцэрлэгийн бэлтгэл бүлэг нь цэцэрлэг дээрээ хичээллэнэ. Тиим болохоор хүрэлцээ хангамжийн хувьд гайгүй, ээлж нэмэгдэхгүй. Сургуулийн 0 бүлэг, цэцэрлэгийн бэлтгэл гээд байгаа 32 мянган хүүхдийн асуудал бол энэ хичээлийн жилд л яригдах асуудал. Ирэх хичэээлийн жилээс бүх хүүхдийг долоо настайгаас нь сургуульд суулгаж, 11 жилийн тогтолцоогоор явах учир ийм асуудал дахин гарахгүй.

Дүрэмт хувцсаа өөрсдөө оёод өмсч болно
Сүүлийн хэдэн жил нэг мөр шийдэж чадахгүй байгаа ярвигтай асуудлын нэг нь сурагчийи дүрэмт хувцсаар ижилсэх. БСШУЯ-наас ЕБС-ийн сурагчдыг дүрэмт хувцастай байх ёстой гэсэн шаардлагэ тавьж буй боловч яг тиим загварын хувцас өмсөнө гэж албан ёсоор зарлаагүй. Уг нь энэ жил яамнаас дүрэмт хувцасны загвар шалгэруулах уралдаан зарлаж дүгнээд загварыг нь баталсан. Оёдлын гурван компанийн бага, дунд ахлах ангийн долоон загварыг шалгаруулсан хэдий ч улсын хэмжээнд энэ загварын хувцсаар ижилсэнэ гэсэн шаардлага яамны зүгээс тавихгүй байгаа аж. Тиймдээ ч емнөх жилүүдийн адилаар сурагчиддаа ямар хувцас өмсүүлэхээ сургуулийн удирдлага шийдэх гэнэ. Энэ талаар яамны мэргэжилтнуүд ийн ярьж байна.
-Загвар нь тендерт шалгарсан нэгэн компанийн хувцас 25 мянган теграгийн үнэтэй байна лээ. Ийм өндэр үнээр хүүхдэдээ хувцас худалдаж авах эцэг эх тэр бүр байхгүй?
-Заавал 25 мянган төгрөгийн үнэтэй хувцас авах албагүй. Энэ нь ахлах ангийн сурагчийн дүрэмт хувцасны үнэ байх л даа. Бага, дунд ангийнх нь 10-15 мянган төгрөг байгаа. Тендер зарлаад дүрэмт хувцасны загвар нь нэгэнт гарчихлаа. Тодорхой нэг компаниар ийм загвартай гээд нэгдсэн журмаар сургуулиараа захиалаад хийлгэж болно. Эсвэл дээрх шалгарсан гурван компанийн хийсэн хувцсыг өмсч болно. Эсвэл өөрсдөө сонирхсон загварын дүрэмт хувцсаа өмсч болно. Гол нь сургуулиараа адилхан хувцсаар ижилсэх нь зүйтэй. Эцэг эхчүүд загварыг нь харж байгаад хүүхдэдээ ийм хувцас хийгээд өмсгөж бас болно.
-Тэр гурван компани БСШУЯ-ны захиалгаар хувцас үйлдвэрлэж байгза юм уу?
-Үгүй тиим биш. Тендерт оролцож загвар нь шалгарсан болохоос манайхаас захиалсан юм байхгүй.

Хөдөөд багшлахыг хүсвэл хоёр жилийн сургалтын төлбөрийг чөлөөлнө
Хөдөөгийн ерөнхий боловсролын сургуулиудад өнгөрсөн хичээлийн жилд 400 шахам багш дутагдалтай байсан бол энэ онд багш бэлтгэдэг их, дээд сургууль коллеж, төгсөгчдөөс 200 гаруй хун хөдеөд багшлахаар томилолт өвөртөлжээ. Энә жил 24.5 мянган хүнд багшлах эрх олгоод буй гэнэ. Хөдөө орон нутагт дутагдалтай байгаа багш боловсон хүчнээр хангах зорилгоор яамнаас 12 аймагт есөн мэргэжлээр 60 багшийг ажиллуулахаар болж нийтдээ 18 сая төгрөгийн тэтгэлэг өгчээ. Түүнчлэн ерөнхий боловсролын сургуульд багшаар ажиллахаар суралцаж байгаа хүухдүүдийн сүулийн хоёр жилийн сургалтын төлбөрийг төрөөс өгч байх тоггоол хоёр жилийн өмнө гарсан аж. Сургалтын төрийн сангийн зээлээр сурч төгсөгч аймагт таван жил, сумд хоёр жил тогтворгой ажиллавал зээлээс чөлөөлдөг.

Сурах бичиг дахин хэвлээгүй
Ирэх хичээлийн жилээс 11 жилийн тогтолцоотой болох гэж буитай холбогдуулан сурах бичгийг дахин хэвлээгүй аж. Харин сургуулийн О, цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн монгол хэл, математик, МУ дүгээр ангийн эрүул мэнд, хөдөлмөрийн болон ҮII ангийн орос хэл, ҮIII ангийн англи хэлний сурах бичгийг шинээр гаргажээ.
Сурах бичгийг энэ жил өмнөхийн адил сургуулийн номын сангаар дамжуулан олгох юм байна. Нөөцөд сурах бичиг хангалпай байгаа учир сурагчид номоор гачигдахгүй хэмээн яамны мэргэжилтэн ярилаа. Харин сурагчид сургуулийнхаа номын сангаас ном авч хэрэглэхгүй гэвэл гадуур зарж буй зөвшөөрөлтэй сурах бичгийг худалдан авч болох юм байна.
(өнөөдөр 2004.08.28 202)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button