Чөлөөтийн бөхчүүд хүлээсэн найдварыг биелүүлж чадсангүй

Үүний дагуу Б.Наранбаатар нэгдүгээр тойрогтоо Ираны Бабак Нурзадыг 60-ийн харьцаагаар ялсан учир гурван оноо авч, Ираны бөх оноогүй хоцорсон. Харин Солонгосын бөхөд техникийн оноотой ялагдсан тул шагналын нэг, нийт дөрвөн оноотой болсон. Ким Хио Суб манай бөхийг ялж авсан шагналын гурван оноо, Ираны бөхөд техникийн оноотой ялагдаж нэг, шагналын дөрвөн онор цуглуулсан байв. Монгол, Солонгосын бөхчүүдийн оноо тэнцсэн ч Б.Наранбаатарыг ялсан гэдэг утгаараа Ким Хио Суб хэсгийн аваргаар шалгарсан юм. Гэвч тэрбээр шөвгийн наймд Японы бөх Чикара Танабэд хожигдсон байна. Энэ жинд ОХУ-ын бөх Маулет Батиров аваргалж, АНУ-ын Абае Стефан, Японы Чикара Танабэ нар мөнгө, хүрэл медалийг хүртлээ. Манай бөх 22 бөхөөс 12 дугаар байр эзэлжээ. Хамгийн хунд жинд зодоглосон Г.Өсөхбаяр хэсгийн барилдааны хоёрдугаар тойрогт Ираны Али Реза Резайд 03 оноогоор, болгарын бөх Боядир Боязивт цэвэр ялагдаж, тэмцээнээс хасагдсан юм. Г.Өсөхбаярын хувьд дээрх хоёр өрсөлдөгчтэй барилдахдаа нэг ч удаа мэхний оролдлого хийхгүй байсан нь түүнийг идэвхгүй байдалд оруулж, торгууль олонтаа хүлээхэд хүргэж байв.
120 кг-ын жингийн аваргын төлөө дэлхийн аварга Узбекистаны Артур Таймазов, Ираны Али Реза Резай нар хүч үзэж, А.Таймазов хүч, хурдны илт давуугаар өрсөлдөгчөө ялсан юм. Тэрбээр сүүлийн хоёр жил дэлхийн дэвжээнд босоо яваа бөх билээ. Хүрэл медалийг Туркийн
Аядин Полачи авчээ. Энэ жингийн алдарт бөхчүүд болох дэлхийн аварга, Кубийн А.Родригис, ОХУ-ын К.Курамагедов нар төдийлөн сайн барилдаж чадалгүй тав, зургадугаар байр эзэлеэн байна.
Олимпийн найдвар болсон О.Пүрэвбаатар маань эхний тойрогтоо өнгөрсөн жилийн дэлхийн аварга, Гүржийн Давид Погрсянтай барилдаж 24-ийн харьцаатай хожигдсон юм. Ооска түүнийг урьд нь гурвантаа ялж байсан ч энэ удаа барсангүй. Дараа нь АНУ-ын бөх Эрик Геррерог 31 -ээр хожсон ч АНУ-ын бөх Гүржид ялагдав. Энэ лэегээс Давид Погосян шалгарч, манай бөх сүүлийнх ч байж мэдэх олимпийн наадмаа амжилт гаргаж чадалгүй дуусгалаа.
Чөлөөтийнхний хамгийн залуу нь болох Т.Энхтуяа 96 кг-ын жинд зодоглож эхний тойрогт Туркийн бөх Фатих Цакироглутай барилдаж цэвэр ялагдлаа. Хоёрдугаар тойрогт манай бөх Беларусийн Александр Шемаровтой хүч үзэж 05-ын харьцаатай хожигдов. Ийнхүү 1980 оноос хойш олимпоос медаль хүртээгүй чөлөөтийнхөн энэ удаа ч бас хоосон хоцорлоо. Г.Өсөхбаяр, Т.Энхтуяа нарын хувьд жингийнхээ гадаадын бөхчүүдээс бяраар дутахгүй ч хурд, барилдааны санаачилга, ур чадвараар тааруу байгаа нь илт. мэдрэгдэҗбайсныг энд тэмдэглэхэд илүүдэхгүй болов уу.
(өнөөдөр 2004.08.28 202)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button