Од печень
Саванд цөцгийн тос, ёотонгийн нунтаг, ванильный сахар хийж хутгана. /5-6 минут/ Дараа нь өндгийг нэг нэгээр нь цувруулан хийж хутгана. Төгсгөлд нь шигшсэн гурилаа хийж зуурна. Зуурмагийг төмөр хошуутай нарийн боовны уутанд хийж тосгүй тэвшин дээр од хэлбэртэй шахна. Жигнэхийн өмнө дээр нь үзэм тавьж болгоно. 210-220 хэмийн температурт 10-12 минут жигнэнэ. Маш тослог, амтлаг печень гарч ирнэ.