Яншуй хоолонд бас эрүүл мэндэд маш сайн үйлчилгээтэй

Гоньд Гоньдны хатаасан үр нь өвөрмөц жимсний үнэртэй бөгөөд маш хүчтэй сэрүү татсан амттай байдаг. Гоньдыг талх жигнэх, элдэв төрлийн ногоо эсгэх, дарах зэрэгт ихээр хэрэглэдэг. Салат, улаан бөөрөнхий байцаа, луувантай их хосолдог. Түүнээс гадна загасны шөлөнд маш сайхан амт оруулдаг.
Тимьян Маш хурц үнэртэй, дарвигнуулсан амттай. Тослог хоолонд их сайн зохицдог. Түүнийг битүү шарсан төмс, мах, бифштекс, макафон, тахианы мах болон өндөгтэй хоолонд нэмдэг.
Майоран Шинэхэн майораны навч нь перец, гаа, кардамоны амтыг нэгэн зэрэг санагдуулдаг. Кавказ болон европын олон оронд энэ амтлагч нь махан, шувууны махтай хоолны үндсэн амтлагч болдог байна. Хатаасан майораныг ихээр хоолонд хийвэл дэндүү хурц амттай болдог тул тааруулж хэрэглэх хэрэгтэй.
Яншуй Эрхэмсэг амтлагч. Эртний Хятадын хаадын ордонд их хэрэглэдэг байсан. Ялангуяа шөлтэй хоолыг гойд сайхан амт орууладг. Давсаг бөөрний өвчин, ядаргаанд яншуйг эмийн журмаар хэрэглэсээр иржээ. Өдөр бүр яншуйтай хоол иддэг хүн хөнгөн шалмаг, тамир тэнхээ сайтай болдог байна.
Шафран Энэ халуун ногоо нь хоолыг улбар шар улаан өнгөтэй болгодог байна. Маш хурц үнэртэй, гашуувтар амттай. Европын орнуудад шафраныг амттаны үйлдвэрлэлд хэрэглэдэг. Харин Дорнодод махан, цагаан будаатай, ногоотой хоолонд илүүтэй хийдэг.