Наранцэцгийн үндэс

Намар наранцэцэг дэлгэрсэн хойно үндсийг авдаг. Салаалсан үндсүүдийг тасдаж, гол үндсийг үлдээн, түүнийг салхитай газар сүүдэрт хатааж, дараа нь 1-1.5 см урттай хэсэглэн хэрчинэ.
Ханд бэлтгэх Жижиглэсэн үндэснээс нэг аягыг авч гурван литр усанд 5 минут чанана. Уг хандыг хоёр өдөрт ууж дуусгана. Дараа нь мөн тийм хэмжээтэй үндэс авч 10 минут чанаж 2 өдөрт ууна. Дараагийн удаа 15 минут чанаж, нийт 1 сар 11 хоног ууна. Өөрөөр хэлбэл, курс эмчилгээ дуустал дахин дахин 15 минут чанасан хандыг уух хэрэгтэй.