Монголын ардчилсан холбоо мэдэгдэл хийлээ

Өнгөрсөн дөрвөн жилийн муу намын дарангуйллаас сургамж авсан сонгогчид энэ удаагийн УИХ-ын сонгуулиар тэвчээртэй, хяналттай парламентыг сонгосон билээ. Монголын ард түмэн сонголтын үр дүнгээр бий болсон улс төрийн зөвшилцлийг УИХ-д суудалтай улс төрийн хүчнүүдэд байгаа цөөн бүлэг хүмүүс хувийн явцуу эрх ашигтаа нийцүүлэн хууль бус үйлдэл болгож болзошгүй байдал бий болголоо. Аливаа асуудлыг хуулийн хүрээнд УИХ-д бүрэн эрх нь баталгаажсан гишүүдийн оролцоотойгоор ил тод ярилцаж мэтгэлцэж шийдвэрлэх ёстой парламентын нууцтай байх үндсэн зарчим алдагдаж хоёр талаас байгуулагдсан ажлын хэсэг үнэн хэрэг дээрээ хуйвалдааны зарчмаар далд тохиролцон шийдвэрээ УИХ-ын гишүүдэд тулган хүлээлгэх замаар албан тушаалын хуваарилалт хийж эхэлснийг Монголын Ардчилсан Холбоо анхааралтай ажиглаж байна. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхий сайдад хуулиар олгогдсон бүрэн эрхийг нь хязгаарлаж, Монгол Улсын Yндсэн хууль болон бусад хуулийг зөрчсөн шийдвэрт зөвшилцлийн ажлын хэсэг гарын үсэг зурсан нь туйлын хариуцлагагүй алхам гэж үзэж байна. Түүнчлэн зөвшилцөл гэдэг нь хэрээс хэтэрч тэр бүү хэл орон нутгийн сонгуулийн зөвшилцлийн замаар хуваан авах санал ажлын хэсэгт цухалзаж байгаа нь цаашдаа улс орны эрх ашигт ноцтой хохирол учруулж болохуйц нэн аюултай үр дагаварт хүрч болзошгүй байна. Дээрх үйл явц хавтгайран өргөжвөөс сонгуулийн үр дүнгээр бий болсон хяналттай төрийн асуудал үгүй болж явцуу эрх ашгаа хаацайлсан хуйвалдаан болон хувирч болзошгүйг олон түмэндээ анхааруулж байна. Иймээс УИХ-д суудал бүхий нам, эвслүүдийн удирдлагаас энэхүү хууль бус үйлдлийг таслан зогсоохыг шаардаж байна. Мөн ард түмний элч төлөөлөгч болон УИХ-д сонгогдсон эрхэм гишүүд та бүхэн өргөсөн тангарагтаа үнэнч байж нэг талыг барьсан шийдвэр гаргаж ард түмний сонголтыг уландаа гишгэсэн СЕГ-г нэн даруй огцруулж олон түмний сонголтоор ялалт байгуулсан З.Энхболд, Сам.Отгонбаяр нарын бүрэн эрхийг нэн даруй УИХ-аар баталгаажуулахыг шаардаж байна гэжээ.
/olloo.mn/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button