Их эвслийн засгийн газар хэдэн сайдтай байх вэ
Шинэ Ерөнхий сайдаас Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны талаар ярилцлага авахаар 12 сонин хүсэлтээ ирүүлжээ. Гэвч Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн бүрэн томилогдтол Ерөнхий сайд хэвлэлийнхэнд ярилцлага өгөхгүй юм байна. Их эвслийн Засгийн газар ирэх дөрвөн жилд сонгогчдод амласан зүйлээ хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрийг боловсруулах ажил эхэлчихээд байгаа гэнэ. Yүний тулд УИХ дахь хоёр намын бүлэг тус тусын саналаа Ерөнхий сайдад өгчээ. Харин зөвшилцлийн ажлын хэсгээс Ерөнхий сайдын бүрэн эрхийг хөндөөд байгаа биш биз гэсэн яриа ордны гадуур гараад байгаа талаар сэтгүүлчид тодрууллаа.
-Мэдээж бусад төрийн бус байгууллага өөрсдийнхөө удирдах байгууллага нь батлагдаад ямар мэдэгдэл хийх нь тэр байгууллагуудын эрх чөлөөний бүрэн эрхийн асуудал гэж үзэж байна. Яг тэр мэдэгдэлдээ дурдсан шиг Ерөнхий сайдын эрх мэдэл хязгаарлагдаад, зөвхөн зөвшилцлийн дагуу явж байгаа асуудал байхгүй. Зөвшилцөх шаардлагатай асуудлууд дээр зөвшилцөөд явж байгаа. Хуулийн дагуу Ерөнхий сайд шийдвэрлэх тэр асуудлуудыг хуулийнх нь хүрээнд зохицуулаад шийдвэрлээд явна. Yүн дээр ямар нэгэн хүндрэлтэй нөхцөл байдал өнөөдрийн байдлаар үүсээгүй байгаа гэж хэлж болно.
Шинэ тэнхмийн хуучин сайд нартай Засгийн газар анхны хуралдаанаараа их, дээд сургууль, ЕБС-ийн жишиг төлбөрийг багасгах, Дарханд болсон гамшгийг үр дагаврыг арилгах зэрэг шийдвэрийг гаргажээ. Харин Засгийн газар шинэ гишүүдийг зөвшилцлөөр сонгоно гэж байгаа ч эхлээд Их эвслийн Засгийн газрыг баталгаажуулж, Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага ч гарч байгаа юм байна. Магадгүй шинэ хууль ч хэрэгтэй болж мэдэх гэнэ. Сэтгүүлчдийн сонирхсон хамгийн эхний асуулт бол Монголын үндэсний радио, телевизийг төрийн мэдлээс гаргах болсон. Тэгвэл энэ асуудлыг цаашид хэрхэн шийдэх вэ гэсэн асуултад
-Өнөөдөр Монголын радио, телевизийн хэрэг эрхлэх газарт 1100 гаруй хүн ажиллаж байна. Та бүхэн мэдэж байгаа. MN-25, TҮ-5, TҮ-9, Монгол телевиз, УБ телевиз болон бусад янз бүрийн үдшийн хэлбэрийн телевизүүдэд 40-50, 50-60 хүн байна. Өнөөдөр Монголын үндэсний телевизийн бэлтгэж байгаа хэмжээний эфирийн цаг, нэвтрүүлгийн чанарыг яг энэ хэмжээгээр бас харьцангуй адил төвшинд хийгээд байгаа. Энэ олон асуудлыг бид нар нэг мөр шийдэх хэрэгтэй. Тийм учраас хоёр нам, эвслийн зүгээс илэрхийлж байгаа тэр байр суурины дагуу аль болох хурдан хугацаанд илэрхийлнэ.
Засгийн газрын сайд нь хараахан томилогдоод байгаагүй ч энэ үед бензин шатахуунаас эхлээд юмны үнэ тэнгэрт тулж байна. Yүнийг Засгийн газар хэрхэн анхаарч байна вэ гэсэн сэтгүүлчдийн асуултад Ерөнхий сайд Энэ асуудлыг анхааралдаа авч зогсоох талаар судалж байгаа. Гадагшаа хүн томилж асуудлыг зохицуулах шаардлага гарч байгаа гэлээ.
/MN-25 телевиз/