АНУ-ын Аляск муж улсын үндэсний гвардын командлагч айлчиллаа

АНУ-ын Аляск муж улсын Yндэсний гвардын төлөөлөгчдийн энэхүү айлчлал нь хоёр улсын батлан хамгаалах, гамшгаас хамгаалах салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтойг Ерөнхий сайд онцлон хэллээ. Генерал Креъг Кемпел Аляскийн батлан хамгаалах болон гамшгаас хамгаалах салбарын тогтолцоо, үйл ажиллагааны талаар Ерөнхий сайдад товч танилцууллаа. Түүний айлчлалын хүрээнд Монгол улс тус муж улсын гамшгаас хамгаалах салбарт хамтран ажиллах талаар тодорхой яриа хэлэлцээр хийгдэх юм байна. Мөн Батлан хамгаалах яам, Хил хамгаалах ерөнхий газрын холбогдох хүмүүстэй уулзаж харилцан түншлэлийн асуудлаар ярилцах юм байна.
/MN-25 телевиз/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button