БНАСАУ-аас суух элчин сайд итгэмжлэх жуух бичгээ барилаа

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч хэлэхдээ, БНАСАУ-ыг тусгаар тогтнолоо зарлахад хүлээн зөвшөөрсөн хоёр дахь орон бол Монгол орон. Бидний харилцаа 50 гаруй жилийн түүхтэй. Энэхїї харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, алдсан цаг хугацаагаа нөхөхөд дахин хийгдэж байгаа элчин сайдын яам багагүй хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ. Ноён элчин сайд Пак Жен До БНАСАУ-ын их удирдагч Ким Чен Ир, Ардын дээд хурлын дарга нарын халуун дотно мэндчилгээг уламжлаад, хоёр орон нэг бүс нутагт оршдогоос гадна хїнд бэрх цагт бие биедээ тусалсаар ирснийг онцлон дурдлаа. Тэрээр цааш нь Солонгосын хойгийн цөмийн асуудлыг шийдвэрлэх нь АНУ-ын байр сууриас шууд хамаарна. Монголын төр, засаг өөр асуудлыг зөв зүйтэйгээр шийдэхэд дэмжлэг үзүүлнэ гэдэгт найдаж байгаагаа хэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Солонгосын хойг цөмийн зэвсгээс ангид байх ёстой. Энэ асуудлыг энх тайван, яриа хэлэлцээрийн зарчмаар шийдэх ёстой гэлээ.
/MN-25 телевиз/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button