МОХ Нийслэлийн 365 жилийн ойд бэлтгэж байна

Одоо хэн ч бодсон эмнэлэгт үнэ төлбөргүй бүх биеэ шинжлүүлнэ гэдэг нь үлгэр болсон. Харин нийслэлийн 365 жилийн ойн буянаар оюутан сургуулийнхаа харъяа дүүргүүдийн эмнэлэгт биеэ үзүүлж шаардлагатай оношилгоог хийх ашигтай хэлэлцээрийг Монголын оюутны холбоо нийслэлийн эрүүл мэндийн газартай хийж чаджээ. Хөдөө орон нутгаас ирсэн 54 мянга гаруй оюутанд хувийн, улсын сургууль гэж ялгалгүйгээр тодорхой хуваарь, графикийн дагуу эрүүл мэндийн газрууд үзэх боллоо. Эрэгтэй, эмэгтэй гээд хүйснээс шалтгаалж 3-5 мянган төгрөгийн өртөгтэй үздэг оношилгоог оюутнуудад хийх учир аминдаа арчаатай оюутнуудыг энэ боломжийг алдахгүй байхыг Оюутны холбооноос зөвлөж байна.
-Оюутнууд эмнэлгийн үзлэгт орохдоо тухайн дүүргийн нийгмийн газар дээр бүртгүүлж эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдана. Цаашлаад ямар нэгэн өвчлөлийн байдалтай байх юм бол тэр газартаа эмчлүүлэх, тодорхой эрүүл мэндийн даатгалд хамруулах тухай асуудлыг явуулах арга хэмжээ авна.
Хөдөө орон нутгаас ирж сурагсад оюутны дөрвөн жилд эрүүл мэндээр хамгийн их доголддог гэж мэргэжлийн эмч нар дүгнэдэг аж. Тэд ихэвчлэн хоосон хоолтой явснаас ходоодны өвчтэй болж, ажил амралтаа зөв тохируулаагүйгээс мэдрэлийн архаг ядаргаанд орох тохиолдол ч байдаг байна. Оюутнуудын эрүүл мэндийн үзлэгт эмэгтэйчүүдийн үзлэг оношилгоо ч багтана гэлээ. Харин энэ үеийн ажлын ачааллыг манай эмч нар уужуу тайвнаар хүлээн авах л үлдэж байна.
/MN-25 телевиз/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button