Мөнгө өгөх сураг байна уу?
Цахилгаан, дулааны үнийг юу юугүй нэмэхээр Эрчим хүчний зохицуулах газар тооцоогоо хийжээ. Засгийн газрын бүтэц тодорч, танхим ажлаа эхэлмэгц хамгийн түрүүнд үзэглэх шийдвэруүдийн нэг энэ болох бололтой. Оросууд шатахууныхаа үнийг дахин өсгөлөө. Одоо нээрээ мөнгө өгөх хүн байна уу? Хаваржин сонссон амлалтууд орой руу орж ирэв. Ардтүмний хаан сонголт гэх дулаахан үгийг улстөрчид зунжин давтсан даа. Өрхийн төсвийн зөвхөн зарлагын тал данхайгаад ирсэн шүү. Одоо мөнгөө авъя.
Сонгуулийн кампанит ажлы үеэр нэр дэвшигчиин өгсөн сугалаа шиг хуудас хаана байна? Сар бүр 10000 төгрөг авах эрхийн бичгийг эрж олов. Гурваас дээш хүүхэдтэй өрхөд 100000 төгрөг өгнө гэж хэн нь амлаад байв даа. Хоёр нам зөвшилцөж, нэгдсэн хөтөлбөртэй ажиллана, мөнгөний бүх амлалтыг гээлгүйгээр хэн хэн нь Ерөнхий сайдад саналаа өгсөн гэсэн. Ц.Элбэгдорж тэдгээр амлалтыг тооны машиндаа нэгтээд толгой нь эргэж, даралт нь өгссөн байж магадгүй. МАХН, Эх орон-Ардчилал эвслийн нийгмийн баримжаатай мөрийн хөтөлбөрүүд дэх сайн заалтуудын нийлбэрийг хэрэгжүүлбэл Монгол Улсын 2005 оны төсвийн алдагдал 300 тэрбум төгрөгт хурэх энүүхэнд харагдана.
Шинэ Ерөнхий сайд өнгөрсөн хэдэн өдөр хасах үзуүлэлтийн дунд хэрхэн тархиа гашилгаж суусныг төсөөлж болмоор. Яг бидний л ижил орлого, зарлагаа нэмж хасаад гайхширч буй болов уу. Тэр лхагва гаригт сэтгүүлчидтэй уулзахдаа Танхимын томилгооны асуудлыг хүмүүс их сонирхож байгаа биз ээ. Гэхдээ хамгийн гол зүйл нь зөв бутэц, ажлын зарчим, мөрийн хөтөлбөр юм гэж дэмий нэг онцлоогүй. Намууд иргэдээс тавь, тавин хувийн дэмжлэг авна гэдэг нь хөтөлбөрийг мөн харьцаагаар таашааж буй үзүүлэлт.
Ийм санаа бодлыг илэрхийлж чадах нэгдсэн баримт бичгийг монголчууд хүлээж байна. Хэн сайд болох, бялуугаа хэрхэн хүртэх тухай яриа сониуч зан хөдөлгөх нь эргэлзээгүй. Гэхдээ Засгийн газар хэрхэн ажиллахыг илэрхийлсэн төлөвлөгөө гэдэг иргэн бидний хэтэвчтэй хэдийг шууд хөндөх яриа юм.
Сонгуулийн урьдчилсан дүн тодорхой болсон зургадугаар сарын 28-ны өдөр Өнөөдөр сонин энә тухай бичиж, хамтарсан мөрийн хөтөлбөр хэрэгжүүлэхииг намуудад санал болгож байлаа. Өнгөрсөн зуны халуун өдрүүдэд эвлэрэл, зөвшилцлийн уур амьсгалд дасах нь хамгаас чухал байсан бол өнөөдөр улс орны эдийн засгийн өсөлт, иргэдийн амьжиргааг хүрсэн түвшингээс нь унагалгүй, ахиулан дэмжих чадвартай ажлын төлөвлөгөөг бүгд анхааран хүлээж байна.
Харамсалтай нь эхний чимээ төр, засгийн зардал өсөх дохио өгөв. Яамдын тоо өмнөхөөсөө ямар ч байсан олшрох, 14-16 болох хувилбаруудын дунд яриа хөөрөө өрнөсөөр. Эрх баригч хоёр том намын аль алиных нь
мөрийн хөтөлбөрт орсон төрийн нүсэр аппаратыг цомхотгон зардал хэмнэх амлалт талаар болно гэсэн үг. ОХУ саяхан яамдын тоогоо цөөлөн, хүнд суртлыг багасгах дорвитой арга хэмжээ авчээ. Тэгвэл бид том хөрштэйгээ бараг зиндаархсан ижилхэн тооны яамтай болж буй юм.
Өөрөөр хэлбэл төрийн албаны дээд зиндааныхан болох 18.000 ажилтан бүхий арми улам тэлж өргөжнө. Дээр нь төрийн албан хаагч нийт 127.000 хүний цалин хөлсийг инфляцийн түвшингээс түрүүлэн нэмж байх тухай МАХН-ын мөрийн хөтөлбөрт багтсан амтат заалтыг хэрэгжүүлнэ гээд төсөөлье. Цахилгаан, дулааны төлбөр хөдлөхийн хэрээр зардал дахиад л томорно. Ингэзд Ц.Элбэгдоржийн танхим хүүхэд, залууст мөнгө тарааж, төрийн нүеэр аппаратаа санхүүжүүлээд цаана нь юутай хоцрох юм бол?
Татвар нэмэх олон хувилбарыг мөрийн хөтөлбөрүүд дундаас гаргах хэрэгүү?Энэхаваржинярьсан сайн үгсийг одоо хөрсөн дээр буулгахад ямар бэрх харагдана вэ. Малчдыг татвараас чөлөөлнө гээд Эх орон-Ардчилал эвсэл амласнаараа зүтгэчихвэл аймгуудын санхүүжилт хомсдож эхэлнэ гэсэн үг. Импортын татварыг багасгана хэмээх амлалтыг мэн л наанатай цаанатак ойлгох цаг иржээ. Бүх бара бүтээгдэхүүнд ногдох татвар бууруүлна гэж нэгэнт тоочоогүй болохоор лав архи, тамхины онцгой албан татвар золиосонд суга өсч мэдэх нь. Газар өмчлөлийн тухайд ч ялгаагүй, нийт иргэндээ газар олгох нь шударга гэж зүгээр нэг тунхаглаагүй. Өрх гэр бүлээс буе, иргэн бүрээс газрын татвар авбал нийлбэр дүнгээрээ овоо орлого болно. Энэ мэтээр намуудын амлалт дахь ньюнсуудад задаргаа
орох бололтой. Хүүхдэд гэж хаяглан өгсөн 10.000 төгрөгөө ээж,аавуудаас нөгөө гараараа буцаан авах маягтай арга хэмжээ хоёр намын хөтөлбөрт цөөнгүй бий.
Дэлхийн зах зээл дэх үнийн хөдөлгөөн өнгөрсөн дөрөвдүгээр сарынхаас өдгөө өөрөөр эргээд байна. Алт, зэсийн унци ба тонн тутмын ханш ирэх жил яавч 400 болон 3000 ам.долларын рекордцоо дахин хүрэхгүй. Сонгуулийн өмнөхөн нам дарж тас нууж асан шатахууны унийн өсөлтийн прогноз хянэлтаас нэгэнт гарчээ. Гэхдээ шалтгааныг нь их л холоос, Иракаас, АНУ-ын эрэлт хэрэгцээнээс, бүр Венесуэлээс, болохгүй бол шоронд байгаа .Ходорковскийгоос хайн тайлбарлах биз. Юутай ч оны сүүлийн хагаст инфляц өмнөхөөсөе өндэр үзүүлэлттэй гарах нь.
Төрийн ордонд бүлгүүд хуралдаж, намын байрандаа үргэлжлүүлэн ярилцсаар. Тус бүрдээ
амласнаа зүтгүүлэхээр Ерөнхий сайдыг том том тоогоор даржээ. 500.000, 100.000, 10.000 төгрөгийг залуу хос, шинэ хүн, бяцхан үрсийн тоогоор үржүүлээд сар бүр, жил тутам гэсэн давхардлаар дахин нэмбэл монголчууд олсон хэдээ буян бодож тараагаад дуусна. Тиймээс шинэ Засгийн газар ирэх дөрвөн жилд удирдлага болгох мөрийн хөтөлбөртөо намуудын амлалтыг нэгэзс нөгөөд нь уусгах маягаар илэрхийлэх бололтой. Залуу хос, шинэ хүн, хүүхэд, өрх гэр зэрэг нь угтаа нэг л ойлголт болох тул нам бүрийн нийгмййн Чйглэлийн амлалтаас хамгийн боломжтойг нь сонгон өөр хооронд нь уялдуулж болох юм.
МАХН гурваас дээш хүүхэдтэй өрхөд 100.000 төгрөг өгч байя гэснийг, Эх орон-Ардчилал эвсэл бага, дунд орлоготой айлуудад орон сууцны зээл олгоё гэснийг жишээ нь их эвелийн Засгийн газар ажлын хөтөлбөртөө тусгах боломжтой.
Түүнчлэн далд эдийн засгаа сайтар дурандаж, тэндээс орлого хуримтлуулах цаг болсныг судлаачид сануулсаар байна. Тэртээ тэргүй 80 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай яваа Монгол Улсын төсвийн цоорхойг -200, -300 тэрбум болгон томруулахгүйн тулд шинэ Засгийн газар янз бүрээр толгой гашилгах нь мэдээж. Намын бүлгүүд өөрсдийн хувилбар дээрээ зөрүудлэн зогсч, мөнгөний уутны цоорхойг нэмж томруулаад байхгүй гэдэгт найдъяа. Эх-Орон Ардчилал эвсэл 21 зүйлтэй амлалтаа зиндаачилж байгаагаа саяхан дуулгалаа. Болох бүтэхгүйг нь хасах нь ээ гэж уг тайлбарыг ойлгоё. МАХН хариуд нь Бидний эхлүүлсэн 11 том хөтөлбөр гээд хад чулуу щиг зогсчихгүй биз. Энэ Засгийн газрын мөрийн хөтөлбөр хэр бодитой байхаас ирэх өдрүүдийн эдийн засгийн өсөлт, амьдрах орчин маань тодорно.
(өнөөдөр 2004.08.31 204)