Хэзээ ч марташгүй мөрөөдлийн наадам байлаа

Даян дэлхийг 16 хоногийи турш донсолгосон олимпийн наадмын хаалтын ажиллагаа ёслол төгөлдөр болсон юм. Наадмыг зохион байгуулагчдын нэг Д.Папиано Хүн төрөлхтөний баяр наадмын хаалтын ёслол дуу хөгжим, наргиан цэнгээнээр бялхах болно гэж хэлсэн нь ч биөллээ олж, нутгийн олон дуучдаас гадна 15 орны гурван мянга гаруй сайн дурын жүжигчид оролцсон аж. Мөн 32 орноос ирсэн сайн дурын туслагчид олимпийн наадмын үеэр ажилласан тухай албан ёсны вэб хуудас болох www.athens2004.com-д дурджээ.
Athens Olympic Stadium хэмээх цэнгэлдэх хүрээлэнд ирсэн зорилгоо биелуулж, медаль хүртсэн багаа төлөөлөн нүүр бардам алхах тамирчдыг Грекийн тамирчин магнайлж, ар араасаа цувран гартаа терийн далбаагаа барьсан тэднийг харахад үнэхээр сүрлэг харагдах ажээ.
Грекийн алдарт дуучин Чарис Аликсио, Димитрий Маринилла, Жорж Даларас нар ая дуугаа өргөсний дараахан хамгийн эртний бөгөөд олимпийн наадмын анхдагч төрөл болох марафон гүйлтийн эрэгтэйчүүдийн уралдаанд шалгарсан аваргуудад медалийг нь олгосон юм. Зуны олимпийн аль ч наадмын төгсгөлд эрэгтэй марафончдын аваргыг тодруулдаг нь тогтсон уламжлал аж.
Цэнгэлдэх хүрээлэн тойрон цацрах усан оргилуур, агаарт асар олноороо хийсэх бөмбөлөг, олимпийн бамбар сүртэй нь аргагүй бадамлахыг харсан хэн бүхэн бахадмаар. Грекийн уламжлалт бүжиг наадаан үнэхээр соньхон. Усан үзэм асгаад дээр нь хөл нүцгэн дэвхцэн бүжих эрс, үндэсний болов уу гэмээр хувцасласан, үзэегэлэн төгөлдөр бүсгүйчүүлийн уран налархай хөдөлгөөн цугласан олныг алмайруулах аж.
Олимпийн мөнхөд асах бамбарын галаас 10 настай Фотини Папалионидо Паулоу дэнлүү асаалаа. Бээжинд болох зуны XXIX олимпийн наадам хүртэл бамбарын галыг унтраахгүй гэж тэр. Уламжлал ёсоор, 2008 онд олимпийн бамбарын буухиа Афинаас гараагаа эхэлж Бээжинд хүрнэ. Тэр болтол мөнхийн бамбарыг гэрэлтүүлеээр л байх ёстой.
Олимпийн тосгонд наадмаа өнгөрүүлсэн тамирчид, дасгалжуулагчид сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн нь мэдээллийн томоохон вэбүүдэд тааралдах аж. Тухайлбал, ОХУ-ын эмэгтэй волейболчдын багийн дасгалжуулагч Николай Карполь Би цөөнгүй олимп үзсэн хун. Баг маань санасанд хүрсэн амжилт гаргаагүй ч олимпийн тосгон дахь амьдрал, хоол унд, зохион байгуулалт ер бусын сайхан санагдлаа. Олимпийн төрөлх тосгон болоод ч тэгж бодогдсон байж магад хэмээн дуу алджээ. БНХАУ-ын Бээжин хотын дарга Ванг Кюшан хаалтын ёслолын үеэр сэтгэл нь нэлээд хөдөлсөн бололтой олимпийн тугийг намируулсаар алхаж яваа харагдана лээ. Арга ч үгүй биз, тэрбээр ирэх олимпийг зохион байгуулах чухал хүн билээ. Хаалтын ажиллагааны үеэр Олон улсын олимпийн хорооны дарга Жак Рогги хэлсэн үгэндээ Хэзээ ч марташгүй, мөреөдлийн наадам байлаа хэмээсэн нь Афины олимпод ямархуу үнэлэлт өгч байгаа нь тодорхой.
202 орны арван мянга гаруй тамирчныг төдийгүй тэднээс амжилт хүсэн хүлээж суусан ард түмнийг Афины тэнгэр дор нэгтгэсэн олимпийн сэтгэл догдлуулсан наадам ийнхуу өндөрлөлөө. Монголчууд ч бас Х.Цагаанбаатарынхаа ачаар олон орны тамирчидтай хамт хаалтын ажиллагаанд оролцсон.
Баяртай! Бээжингийн олимпод эргэн уулзацгаая.
ОХУ-ын бөхчүүд медалийн ургац хураав
Чөлөөт бөхийн төрөлд бүтэн багаараа оролцсон цөөн орны нэг болох ОХУ-ын баг нийт гурван алт, нэг мөнгө, хоёр хүрзл медаль авч төрөлдөө тэргүүлжээ. 55 кг-ын жинд 20-хон настай залуу Маулет Батиров аваргалсан бол наадмын сүүлчийн өдөр Атлантын олимпийн болон дэлхийн таван удаагийн аварга Буваса Сайтив Казахстаны бөх Лалиев Геннадиг 70-ийн харьцаатай ялж олимпийн аваргын хоёр дахь алтаа хуртсэн юм. Мөн 96 кг-д 22 настай Хажидмурат Гацалов алтан медаль авчээ. Түүний жинд алдарт бөх Али Реза Хейдари хүрэл медаль хүртсэн байна.
Анх удаа олимггийн төрөлд багтсан эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн 72 кг-д М.Гузел мөнгө, эрэгтэйчүүдийн 66, 84 кг-д ОХУ- ын бөхчүүд хүрэл медаль хүртлээ. Харин бөхийн орон гэгдэх Иран энэ удаа, чөлөөтөд алт зүүж хараахан чадсангүй. Тэд хоёр мөнгө, нэг хүрэл медальтай буцжээ.
Бразилийн волейволчид тасархай түрүүллээ
Олимпийн наадмын сүүлийн өдөр эрэггэй волейболчдын аваргын төлөөх тоглолтод Бразилийн шигшээ баг Италийн багийг эхний хоёр болон дөрөвдүгээр үед буулгаж авснаар алтан медаль хүртлээ.
Бразилийн баг хэсгийн болон хагас шигшээд хийсэн тог-лолтууддаа өрсөлдөгчдийнхөө дийлэнхийг эхний гурван үед тасархай хожсоор шигшээд шалгарсан аж. Тэдний багийн 7 дугаарын тоглогч Годоя Фелхо Глиберт олимпийн тоглолтод багтаа нийт 70 оноо авчирсан бөгөөд энэ амжилтаар нь дасгалжуулагч Резендэ Бернардо тун ч их бахархаж байгаа гэнэ.
ОХУ, АНУ-ын баг хүрэл медалийн төлөө тоглож эхний гурван үед хойд хөршийнхөн маань илт давуу хожсон байна. ОХУ, Бразилийн эрэгтэй, эмэгтэй баг шигшээ тоглолтод шалгарсан нь тэд дэлхийд волейболоор ноёрхсоор байгааг нотлов.
АНУ-ын багийн бардам амжилт буюу ОХУ-ын сэргэлт
Зуны олимпийн XXҮIII тоглолтод нийт 202 орны 10500 тамирчин хүч, хурдаа сорьсноос АНУ-ын баг 103 медаль хүртсэн амжилтаараа таван тивийнхнийг хошуучилж, ОХУ 92 медаль авч удаалав. АНУ-ын багийн хувьд олимпийн өдрүүдэд хошуучлагчийн байр сууриа БНХАУ-д хэоэг зуур алдсан ч төвөггүи нөхөж бардамхан түрүүлж буй нь энэ.
Монгол Улсын баг Х.Цагаанбаатарын хүртсэн нзг хүрэл медалиар 71-75 дугаар байрыг Сири, Колумб зэрэг улстай хуваан эзэлсэн байна. Олимпоос 75 орон ямар нэгэн медаль авсны дотор 57 улс алтан медальтай буцсан аж.
Тэмцээний эхнээс дунд уе хүртэл ОХУ-ын баг тиим ч олон медаль авч чадаагүйгээр барахгүй эхний тавдч багтахгүй байсан хэдий ч сүүлчийн өдрүүдэд гялалзсан амжилт узүүлсэн юм. Волейбол, чөлөөт бөх, хөнгөн атлетик зэрэг төрөлд тамирчид нь тун сайн оролцсоноор спортын их наадамд аман хүзүүдэж чадлаа. Уртын харайлтын эмэгтэйчүүдийн төрөлд л гэхэд ОХУ-ын гурван тамирчин алт, мөнгө, хүрэл, чөлөөт бөхөөс зургаан медаль хүртсэнийг уншигчид сайн мэдэж буй биз ээ.
Ингээд олимпийн наадамд эхний 15 байрт шалгарсан улсын медалийн тоог хүснэгтээр үзүүлэв.
Байр | Улс | Алт | Мөнгө | Хүрэл | Нийт |
1. | АНУ | 35 | 39 | 29 | 103 |
2. | ОХУ | 27 | 27 | 38 | 92 |
3. | Хятад | 32 | 17 | 14 | 63 |
4. | Австрали | 17 | 16 | 16 | 49 |
5. | Япон | 16 | 9 | 12 | 37 |
6. | Герман | 14 | 16 | 18 | 48 |
7. | Франц | 11 | 9 | 13 | 33 |
8. | Итали | 10 | 11 | 11 | 32 |
9. | БНСУ | 9 | 12 | 9 | 30 |
10 | Их Британи | 9 | 9 | 12 | 30 |
11. | Куба | 9 | 7 | 11 | 27 |
12. | Украин | 9 | 5 | 9 | 23 |
13. | Голланд | 4 | 9 | 9 | 22 |
14. | Румын | 8 | 5 | 6 | 19 |
15. | Унгар | 8 | 6 | 3 | 17 |
71 | Монгол | 0 | 0 | 1 | 1 |
(өнөөдөр 2004.08.31 204)