Арьсаа арчлах тодорхой хэв маяг

Арьсыг цэвэрлэх үндсэн ажиллагааг нүүр, хүзүү, хоолойнд өдөр бүр буюу өглөө бус оройд л үйлддэг. Учир нь өдрийн турш арьсны гадаргуу аажим хиртэж бохирдоно. Yүний үр дүнд эвэрлэг гадаргуу /давхраа/ дээр хөлсний олон тосны булчирхайны эцсийн бүтээгдэхүний нэгэн үе тогтсон байдаг. Нөгөөтэйгүүр тоос шороо, бусад зүйлс овоорч арьсны нүх сүвийг битүүлдгээс арьсны хэвийн, физиологийн үйл жиллагааг дарамтлан, арьсны тос ялгарахыг хүндрүүлдэг.
Өдөрт арьсанд цулардаг гадны зүйлсийн химийн найрлаганд хийсэн судалгаагаар эдгээр нь арьсанд цочрол, сэдрэл өгч, үхшрүүлж, элдэв бичил биетүүд хөгжин үржих тааламжтай орчинг бий болгодог нь тогтоогдсон билээ. Хэдийгээр хүний арьс нь өөрөө нян эсэргүүцэх чадвартай ч тосны болон хөлсний ялгарах сүвүүдэд нян цөөнгүй оршиж байдаг. Тэдгээр нянгууд нь арьсны бичил орчны байнгын гэмээр оршин суугчид юм. Арьсан дээр гэдэсний савханцар, протей, стафилококк, хижигны бактер зэрэг нь бүх нянгийн 90-99 хувийг эзэлдэг.
Хүний арьс нь байнгын оршин суугч бус нянд эсэргүүцэл сайтай байдаг. Эдгээр байнга оршдог бактерууд нь арьсны эсэргүүцэх үйлдэлд зохицсон хамгаалах механизмыг бий болгочихсон байдаг. Арьсанд цахилгаан цэнэгийн давхраа ч гэж бий. Тухайлбал, өнгөн буюу эвэрлэг давхраа хасах, үрлэг давхраа нь нэмэх цэнэгтэй байна. Тэгвэл нянгууд дийлэнх нь хасах цэнэгтй байх тул тэднийг түлхэн хөөж байдаг. Бактерууд хоорондоо бие биеэ дарамталж байдаг тогтолцоо бий. Тухайлбал, гэдэсний савханцар нь гэдэсний хижиг ба цусан суулганы савханцар, хэлхээ бөөрөнцөрийн нян, стафилококкыг, арьсны цагаан стафилококк нь алтлаг стафилококк няндаа дарамт үзүүлдэг байна.
Нүүр болон хүзүүгээ орой унтахаасаа 1.5 цагийн өмнө цэвэрлэх нь зохимжтой. Цэвэрлэх арга олон янз. Сайн цэвэршүүлэгч нь арьсан дахь тоос, хир, тос, энгэсэгнээс болон арьсны тос, хөлс, эвэрлэг давхрааны үе илүү үеэс бүрэн ангижруулах ёстой. Ингэхдээ арьсанд цочрол, сэдрэл болон улайлт, таталзсан байдал, хорсолт гэх мэтийн нөлөө үзүүлэхгүй байх ёстой. Ингэвэл танд тохирч байна гэсэн үг.
Yүний дараа та хоёр дахь ажиллагаа болох зөөлрүүлэх үйлдэлд шилжиж болно. Энэ нь арьс таталдах, хогжруутах, цочрох гэх мэтийг арилгана гэсэн үг. Энд та арьс зөөлрүүлэгч тос, энгэсэг, маск, ургамлын тос, тослог жин тавих зэргийг хэрэглэнэ.
Арьсыг зөөлрүүлж, уян хатан болгосны дараагаар арьсаа хамгаалах гэж чухал шат бий. Хүний биеийн арьсны нүүр, хүзүү, гар шиг байнгын болоод хүчтэй гадны нөлөөнд автдаг хэсэг үгүй. Хот, хөдөөний бүсгүйчүүдийн арьсны өнгө зүс ялгаатай байдгийг зөвхөн арчлалтаас ч юм уу, эсвэл оо энгэсэгний олдоц, хэрэглэлтээс болдог гэж ойлгодог байснаа сүүлийн үед нар, салхины нөлөөний үр дүн илүүтэй буйг тогтоогоод байна.
Харамсалтай нь манай эмэгтэйчүүдийн ихэнх нь амгаалалтын тосны ачхолбогдлыг дутуу ойлгосоор байгаа юм. Тиймээс л арьс хуурайших, хэврэгших, үхшрэх, үрчлээтэх, өгөрших нь цөөнгүй.