Шинэ үеийн улс төрийн товчоо буюу зөвшилцөл

Энэ бухний учрыг зөвшилцөл гэсэн ганцхан үгээр тайлбарлаж болохуйц нөхцөл байдал нэгэнт бий болчихлоо. Нам, эвслээрээ сөгдөж мэргэн, бухий л парламентаараа боол нь болчихоод байгаа тэрхуу зөвшилцөл гэдгиин цаана өгөө аваа, өнгэ мөнгө, өндөр суудлын хуйвалдаан, наймаа явагдаж байгаа юм биш биз. Тийм биш л юм бол зөвшилцлийг яагаад нээлттэй явуулж болдоггүй билээ?
Үнэн хэрэгтээ УИХ-д голлох хүч болж байгаа МАХН болон Эх орон-Ардчилал эвслийнхэн мөнөөх зөешилцөл хэмээх шүхэр дор нэгдэж, нэг нам болчихоод байгаа дүр зураг харагдах болов. Үүний үр дүнд магадгүй өмнөхөөс илүү намчирхсан төр бүрэлдэж байгаа юм. Зөвшилцсөний эцэст манай нам ингэж үзэж байна… гэсэн агуулгатай тайлбар, мэдэгдлүүдийг бид хангалттай сонсч, дасах тийшээ хандав. Аль нэг нам юу гэж үзсэн нь чухал буе, ард түмэн юу хүсч байгаа нь илүүтэй чухал гэдгийг толгой лидерүүд, эрх баригч намууд маань, мэдэгдэл хийх дуртай эрхмүүд одоо болтол ухаарахгүй л байгаа хэрэг үү?
МЛХН 100 гаруй мянган гишүүнтэй гэж гайхуүлдаг. АН ч бас тэднээс дутахгүй өндэр тоо хэлэх дуртай. Яаж ч бодсон бух нам, хүчний гишүүд нийлээд 300 мянгаас хол давахгүй гэсэн тооцоо байдаг юм билээ. Нам, хучнүүд ард түмний төдийхөн хувийг төлөөлж байна гэсэн уг. Цаана нь үлдсэн дийлэнх олны ашиг сонирхол, амьдрал өнөөх зөвшилцлийн тойрогт хамаагүй болж таарах нь. Шударгаар өгүүлэхэд зөвшилцөл хэмээх нэрийн дор шинэ үеийн улс төрийн товчоо нэгэнт бүрэлдэж байх шиг. Зөвшилцөл хэмээх агуу их эрх мэдлээр далайлган УИХ-ын гишүүд, улстөрчид төдийгуй ард түмнээ ч бас дуугүй байлгаад байж болзошгүй нөхцөл бий боллоо.
Зөвшилцлийн дээд давхаргынхан, зөвшилцөлд хүрэх гэсэн зиндаархал, зөвшилцлөөс гээгдэж болох айдас.энэ бүхнээр шинэ үеийн улс төрийн товчоо тэжээгдэж, амьегалж, зөвшилцөл хэмээх сайхан нэрийн цаана хуйвалдаж, худалдагдаж…зөвших нь завшихтай адил, зөвшилцөл нь завшилцалтай утга нэг болох эхний алхмууд энэ нам гүмхэн өдрүүдэд хийгдэж байх шиг.

Харанхуйгаас илгээж буй ард түмэний мессеж
Говь-Алтай, Өвөрхангай, Завхан, Баянхонгор аймгууд сонгуулиас хойш гэрэл гэгээ гээчийг мартах шахам хоёр сар гаруй харанхуйд тэмтчиж, мэдээллээс хол цәлөгдсөн. Сар шахмын өмнөөсУвс, Баян-Өлгий, Ховд аймгийнхан мен л цахилгаангүйдэж дундад зууны үе руү шилжив. Баруун аймгуудад төрийн хямрал, Засгийн газаргуй зөвшилцлийн сургаар халуун зунаар литр сүү 500-600 төгрөгг хүрч, цахилгаангүйн улмаас телевизор, радио үгүй хөмөрсөн тогооны уе ноёлон…ард түмний амьдрал эре доройтож байна. Хөргөгч ажиллахгуйгээс хүнсний барааны борлуулалт хумигдан эвгэлт зогсч, эхнэрүүд өглөө бүр
зах руу шогшиж, оройн хоолонд хэрэглзх үмх мах, аяга сүүгээ зөөдөг шинэ ажил нэмэгдэв. Саяхнаас үдэш бүр 19-22 цагийн хооронд цахилгаан өгдөг болсон нь зууны шинэ дэвшил авчирн, цэнэггүй хаягдсан гар утаснууд түр ч болов сүлжээнд холбогдон энэхүү аргагүйдэл, ядуурлын тухай мевсежүүдийг харанкуйн гэртэзгээс илгээж буй юм.
Тэдний хувьд юун олимп үзэж мөрөөдлиин спортоор амьсгалах, хотод суудаг ах дүүсдээ мессэж бичиж мэдээлэл залгуулдаг болсоор удсан. Ийнхүү улс орну тал хэсэг чимээгүй хот мм харанхуйд хаягдаж, гэрэл цахилгаанд хүрэхийн тулд, амьдралаа өөрчлөн, хувь
тааилангаа шодож байж төв рүү шилжих шийдвэрт олон олон айл өрх хүрч байхад мөнөөх л зөвшилцлийн хурдаар өдөр хоногууд өнгөрч, зөвшилцлийн Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар Эмэгтэйчүүдийн болон Эрэгтэйчүүдийн холбооныхон зэрэгхэнийг хүлээн авч уулзсан шигээ ажлын цагаа элээх нь хэцүү.

Тэсгим өвөл эрхэм зөвшилцлийг хүлээх болов уу?
Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр нарт бараалхдаг шинэхэн моод олон нийтийн байгууллагуудын дунд дэлгэрснээс Төрийн ордонд үр ашиггүй урт дараалал үүсч амжив. Зөвшилцлийг ард түмэн хангалттай хүлээсэн. Шинэ парламент зүй ёооороо ажиллаж
эхлэн, амьдралыг нь өөрчлөхииг ч бас хангалттай удаан хүлээсэн. Харин одоо тэд юу хүсч байна вэ? Зөвшилцөл хэмээх том бамбай, дүлий хар ханыг харсаар тэд залхаж байна. Бамбайны цаана нуугдсан зөвшилцөх ажиллагаа ил тод байгаасай, яамдуудаа эмхэлж,сайд нараа парламентаараа хэлэлцэн томилоосой гэж хүсч байна. Хүүхэд бүрт 10000 төгрөг бэлэглэхийн оронд тэр мөнгийг яаж өгөх аргыг зааж өгехийг түмний ядуу амьдрал шаардаж буй юм. Хэрэв энә мөнгийг тараагаад эхэлбэл Монгол орон улам бүр ядууралд баригдана гэж эдийн засагчидтооцоолж буйг энд дурдахад илүүдэхгүй л болов уу. Ард түмэн ч яахав, итгэл найдвараа өдөр өнгөрөх бүр хямдруулан байж хүлээг. Тэсгим өвөл эрхэм зөвшилцлийг хүлээх болов уу?
Зөвшилцлийн барыдаанд байгаа Ц.Элбэгдоржийг цасан шуурга, зутруу өвөл, уртаас урт авлийг туйлдан байж бардаг улс орон нь лав хулээхгүй. Шинэ Ерөнхий сайдтай, хуучин Засгийн газрын бүрэлдэхүүнтэйгээр Монгол Улс багагүй хугацааг үдэж байна. Цаашдаа ийм байдал хэр удаан үргэлжлэхийг тооцоолох аргагүй.

Ц.Элбэгдорж Н.Энхбаяр нар Yндэсний радио, Телевизийг яаран золиослох эрхгүй
Зөвшилцлөөс гадуур дуугарах эрхгүй парламентын дарга, ! анхимгүй Ерөнхий сайд нарын хамгийн туруүнд барьж аесан ажил нь МҮРТВ-ийг олон нийтийн мэдэлд шилжүүлэн тӨрийн хяналтаас чөлөөлөх явдал. Чухам яагаад танхимаа ч бүрдүүлж амжаагүй, парламентын хуралдаанаа ч жигдвүулээгүй байж Үндэсний ганц телевиз, радиодоо ийнхүу халдах болов? Үүний цаана мөн л хувийн сонирхол, эрх мэдэл, нөлөөллөө хадгалж үлдэх гэсэн хар.хор
нуугдаж байгааг угуйсгэх аргагүй. Уг санаа нь зөв боловч уүнийг хэрхэн хзрэгжүүлэхээс опон зуйл шалтгаална. Тийиээс ч олон түмэн, гзр дундаа хэвлэлийнхэн энә асуудлыг сонирхон чагнаархаж байгаа. Харамсалтай нь ноён Элбэгдорж бушуу туулай борвиндоо баастай гэгчийн үлгэрийг мартсан бололтой. Харвардаас ирснээсээ хойш
нээлттэй, ил тод байдлыг бухий л ажил, амнаас унагасан үг бүрээрээ тунхаглаж байсан энэ эрхэм Ерөнхий сайд болмогцоо нуувчинд бүгэх болсныг оюуны хүрээнийхэн хэдийнэ анзаарчихсан байх юм.
Түүний хэвлэлийн төлөөлөгч Ч.Сайханбилэг 25 дугаар суваг, IҮ 5 зэрэг чөлөөт телевиз шиг Үндэсний телевиз 40, 50-хан хүнтэйгээр ажиллах тухай ам халан донгодохыг сонсов. 1968 онд асар их бүтээн байгуулалтын үр дүнд ашиглалтад орж, 40 шахам жилийн турш мэдээллийн нягт сүлжээ үүсгэн ажилласаар ирсэн хэвлэл мэдээллийн том аппаратыг эрх чөлөө, ардчилал гэсэн нэрийн дор үгүй хийх эрх Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр нарт үгүй л баймаар. Эсвэл тэд улс төр дэх Санчо, Фанчо байхыг тэгтлээ хүсч, үзэгдэх дүрдээ итгэв үү?
Хэрэв МҮРТВ хэмээх том айл, түүнд багтсан олон жилийн туршлага, школ, боловсон хүчний болон оюуны цөмийг чөлөөлөх нэрээр жижиглэн устгавал хэдэн
жилийн дараа балгас болсон үйлдвэрүуд, САА-дын араас орох нь эргэлзээгүй.
Үндэсний гэсэн агуу том тодотголыг мартах эрх хэнд маань ч үгүй. Засгийн газрын эрхэм төлөөлөгчийн хадуурсанчлан хөгжингүй орны мэдээллийн том сувгууд 40 хүнтэй ажилладаг гэж би л хувьдаа мэдэхгүй. Эхлээд судалж байж дараа нь хөдөлбөл зүгээрсэн.
Гэвч энэ цагаа олоогүй хуумгай шийдвэр, түүнийгээ хэрэгжүүлэхээр зэхэж байгаа аргачлал нь өөрийн гэх баггүй Ерөнхий сайдын анхны алхам байлаа. Зүй нь эхлээд Засгийн газраа яаран байгуулах ёстой биш үү! Магадгүй Засгийн газрын бүтцээсээ түрүүлж МҮРТВ-ийг хувьчлах асуудал хөндсөний цаад үзүүрт мөнгө, мэдээллийн ноёрхлыг хувьдаа худалдан авах замаар нөлөөллөө хадгалах гэсэн оролдлого байгаа мэтээр учир мэдэх улс хэлэлцэж байх юм. Чих тавьж суухад илүудэхгүй л бололтой.

Зөвшилцөл тойрсон мөнгөний сүлжээ
УИХ-ын отгои сонгууль Монголын улс төр мөигөний наймаа болж хувирсныг олон талаар нотолсон. Улс төр дэх мөнгөний наймаа зөвщилцлийн түвшинд улам гаарч буйг эх сурвалжууд нотолсоор байгаа. Шинэхэн Ерөнхий сайд парламентын зарим гишуүнийхээ гарт байдаг тухай эвсэл дотроо нуулгүй хэлэлцэх нь чих дэлсэх болов. УИХ-ын сонгуульд өрсөлдөх эрх худалдаж авах гэж 10, 20 саяар нь мөнгө хаяж байсан гишүүд өдгөө сайдын сэнтийд хүрэхийн тулд хэтэвчтэй хэдээрээ бөөлжиж байгаа юм байх. Яамдаа хувааж авах гэхээр цөөдөөд, тоог нь олшруулан УИХ-д суудалтай намууддаа хүртээх гэж байгаа сураг сонсогдоод удав. 18 яамтай л болохгүй бол сонгуульд ялагчид ивээн тэтгэгчиддээ өрөө төлж дийлэхгүй гэсэн тооцоо гарсан юм байх. Тэр том толгой, цээжийг яаж дааж босохоо ард түмэн мэдэхгүй байна. Энэ ауур зөвшилцөл тойрсон мөигөний сүлжээ улам нягтарч, Засгийн газартай болох гэсэн түмэн олны мөрөөдөл удталтөөрөлдөн, барааны лангуунаа худалдагдах янзтай.
Уг нь Монголын ард түмэн урьд байгаагүй ардчилсан сонголт хийсэн. Тэд их эвлэрлийн төртэй байхыг хүссэн. Талхны үнэ өсөөгуй, амьдрал нь доройтоогүй юм шиг зөвшилцлийн сургаар нүүр тэнийн баярласан. Түмний сонголт Монголын улс төрийг хөгжлийн өөр түвшинд авчирсан. Нийгмээ ч бас ингэж өөрчлөхийг тэд хүссэн юм. Гзвч энэ хүсэлт, энэ сонголт дэндүү унэтэй аж. Монгол орон хөгжлийн-чиг хандлагаа тодорхойлох эгзэгтэй үед эгзэгтэй нөхцөл байдлын хамт тулжээ. Түүхэнд ийм үе цөөн байсан юм.
Шинэ нийгэм, шинэ тополцоог хуучин арга барилаар хөдөлгөж байсан үеийг өөрчлөх цаг нэгэнт ирээд буй боловч үүнийг ухаарах сэхээ улстөрчдөд маань байгаа гэдэгт зүгээр л итгэж хүлээ)н^ү*3й шахам яам, хагас зуу шахам сайд Монголын ирээдүйн сонголт биш билээ. Сэхээтэн залуусын инээд хүрч, овгөчүүд доогтой мушилзан тамхиа уургай угзарч, зөвшилцлийн алтан элч болох Д.Идэвхтэн, С.Оюун нар цэнхэр дэлгэцнээ бие биедээ найр тавин мишилзэж… анхны цас Говь-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар унаж амжаад уулс цагаан өмсгөлөө хөдөрсөн байх нь …бас л зөвшилцөл юм болов уу?

Р.Эмүжин (өнөөдөр 2004.09.01 205)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button