Солонгост ажиллах хүчний бүртгэл өнөөдрөөс эхэлнэ
Ингэхдээ эхний гурав хоногт иргэдийн иргэний үнэмлэхийг үндэслэн регистрийг нь тэмдэглэсэн, дахин дамлагдахаас сэргийлсэн дугаар тараагаад албан ёсны бүртгэлийг энэ сарын 6-наас эхлэх гэнэ.Энэ талаар ГАХЗТ-ны дарга Д.Сүхбаатар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ нийслэлд 2000, орон нутгаас 2600 хүнийг бүртгэж Солонгосын хөдөлмөрийн биржэд байршуулаад сонгогдсон иргэдийг хамгийн хямд зардлаар буюу 900 ам.долларт багтаан явуулна гэдгээ мэдэгдлээ. Туунээс гадна БНСУ-д хараар ажиллаж байгаад 1993 оны есдүгээр сараас сайн дураар буцаж ирсэн 1200 гаруй иргэнд туе улсад эргэж ажиллах эрхийг нь нээлттэй олгож байгаа аж. Учир нь Солонгосын тал манай улсаас энэ удаа ажиллах хүч авахдаа хууль бусаар ажиллагсдын тоог бууруулах, улмаар тэдгээр иргэдэд сайн дураар эх орон руугаа буцах шаардлагыг тавьж, хараар ажиллагсдын тоог бууруулсан тохиолдолд манай улсаас авах ажиллах хүчний тоог нэмэгдүүлэх бололцоотой гэдгээ илэрхийлеэн байна.
Тиймээс ГАХЗТ сайн дураар буцаж ирэгсдэд дээрх болом-жийг олгож байгаагаас гадна Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимтаи хамтран Солонгост хараар ажиллаж, амьдарч буй монголчууддаа хандан нээлттэй захидал илгээхээр болоод байгаа гэдгээ Д.Сүхбаатар ярилаа. Харин манай улсын хувьд Солонгосын талд ажиллах хүч гаргахдаа иргэдийн цалинг тус улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 640 ам.доллараас бууруулахгүй байх хүсэлтийг тавьж байгаа юм байна.
БНСУ-ын гадаадаас ажиллах хүч авах зургаан орны тоонд багтеан манай улсын ажиллах хүчин 18-40 насны иргэд байх шаардлагатай ба барилга, үйлдвэр, хөдөө аж ахуйн чиглэлээр гурван жилийн хугацаатай гэрээгээр ажиллаж, эрүул мэнд, нийгмийн даатгалаа Солонгосын хуулийн дагуу цалингийнхаа арван хувиар төлж байх гэнэ. Солонгост ажиллах хүсэлтэи иргэд бүртгүүлэхдээ Цагдаагийн ерөнхий газрын болон оршин суугаа харьяа нутаг дэвегэр, хороо, захиргааны тодорхойлолт, боловеролын үнэмлэх, иргэний үнэмлэхийн хуулбарыг авчрах шаардлагатай ажээ.
(өдрийн сонин 2004.09.01 216)