Шатахууны үнийг 13 хувиар нэмэхээ мэдэгдээд байна
Yнийн зайлшгүй нэмэгдлийг Засгийн газартай хамтран даван туулах шаардлагатай гэж үзжээ. Төрийн ордон, Засгийн газрын гишүүд, компаниудын удирдлагууд уулзалдсан байна. Ник, Петровис, Шунхлай, Магнай трейд, Алтжин гээд ихэнх компаниуд үнийн нэмэгдэлд Юкос-ыг огтхон ч буруутгахгүй байна. Энэ нэмэгдэл зах зээлийн зайлшгүй нэмэгдэл гэж үзжээ. Дэлхийн зах зээлд нефтийн үнэ 50 орчим ам.долларт эргэлдэж байна. Ирэх намраас гайгүй байх гэсэн итгэлийн талаар ч компаниуд ойролцоогоор 60-65 ам.долларын нэмэгдэлтэйгээр Юкос-ээс шатахуунаа авах болсон байна. Компаниуд урьд нь нөөцтэй байдаг байсан бол ердөө тав хоногийн нөөцтэй байгаа юм байна. Нөөцлөх боломж байгаа ч тухайн компани хүсэлт тавьсан хэмжээний талыг нь л өгдөг гэж гомдоллож байсан. Тэгээд ч компаниудын хийж чадах зүйл нь ердөө нөөцөнд байгаа шатахуунаа л зарах явдал болоод байгаа юм байна. Өөр эх үүсвэр хайхгүй бол Юкос хэт хараат байгааг хувийн компаниуд ч хүлээн зөвшөөрч байна.
-Хятад улс, мөн Казахстанаас шатахуун оруулах боломж байгаа. Казахстаны нэг хоёр компаниас шатахуун, дизелийн түлш оруулж ирж байна. Тэр нь жаахан тасалдаад, хэвийн тасралтгүй үйл ажиллагаатай болж чадахгүй юм байна. Тэгэхээр энэ талаар Ерөнхийлөгч, Ерөнхий сайд Казахстаны Ерөнхийлөгч рүү хандсан гэж сонссон. Казахстан нийлүүлдэг болчихвол иймэрхүү асуудлууд гарах нь арай бага байх болов уу.
Казахстанаас шатахуун авах тухай албаныхны яриа хэлэлцээр амжилттай болох магадлалтай байгаа. Харин Хятад улсын тухайд өртөг өндөр, зарим нэг талаараа доголдолтой бүтээгдэхүүн их гардаг гэлээ. Дээрх газруудаас бензин авч болох боловч дизелийн түлшний тухайд хүндрэлтэйгээ сайд нарт гэж хэлж байсан. Дотоодын хэрэгцээний нэлээдгүй хувийг нийлүүлдэг Петровис л гэхэд Ник-ийг худалдан авснаар байдал нь бүр ч хэцүү байгаа. Тиймээс төр өмчийн хувьд гаргалаа гээд орхих биш хамтран ажиллах хэрэгтэй байгааг ярьж байсан.
Баруун аймгуудад шатахуун өгөхөд зам хэцүү. Дээр нь нэлээд их хэмжээний өр ч бас үүсээд байгаа юм байна. Өнөөдрийн байдлаар А-80 560 төгрөг, А-92 615, А-95 650, дизелийн түлш 600 төгрөгийн ханштай байна гэж MN-25 телевиз мэдээлсэн бол, өнөөдрийн Өдрийн сонинд мэдээлсэнээр
Манай улсын нефтийн бүтээгдэхүүн гол нийлүүлэгч ЮКОС компанийн төлөөлөгчийн газар болох ЮМ трейд компани өнгөрсөн зургадугаар сараас хойш удаа дараа бүтээгдэхүүнийхээ үнийг нэмсэн. Сарын өмнө л нийлүүлэх шатахууныхаа тонн тутмыг 25-95 ам.доллараар нэмсэн ЮМ трейдийнхэн энэ сард бас 30-60 ам.доллараар нэмнэ гэдгээ мэдэгдлээ. Тэд нийлүүлэх бүтээгдэхүүнийхээ үнийг сар болгон өөрчилж, нэмсээр байх бололтой. Нэгэнт гол нийлүүлэгч тал үнийг нэмсэн тул манай компаниуд ч борлуулах шатахууны үнийг нэмэх болсон аж. Хэрвээ шатахууны үнэ нэмэгдвэл бусад бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх гээд олон сөрөг үзэгдэл гарах болно. Харин албан тушаалдаа ороод удаагүй байгаа Ерөнхий сайдын зүгээс урьдчилсан арга хэмжээ авчээ. Засгийн газар өчигдөр гол гол нефтийн компаниудын удирдлагуудтай уулзсан байна. Уулзалтын үеэр Монголын гол импортлогчдыг байгаа нөөц, боломжоо ашиглан үнээ нэмэлгүйгээр харзнаж байхыг хүсээд, хоёр улсын Засгийн газар хооронд зарим яриа хэлэлцээр хийх болно хэмээжээ. Мөн Засгийн газраас эдгээр компаниудад өөрийн эрх мэдлийн хүрээнд зарим нэг хөнгөлөлт үзүүлэх боломжтой гэдгийг ч дурдсан байна. Компаниудын удирдлагууд хүсэлтийг хүлээн авч, үнийг одоогоор нэмэхгүй гэдгээ мэдэгдсэн бөгөөд шатахууны тодорхой хэмжээний нөөцтэй гэдгээ ч хэлжээ.