Соёл, урлагийн ажилтны өдрийг тэмдэглэнэ
Урьд нь энэ өдрийг олон улсын хүүхдийн Найрамдал төвд тэмдэглэдэг байсан бол энэ жил Тэрэлжийн гүүрнээс цааш байгалийн үзэсгэлэнт газарт өдөрлөг маягаар зохион байгуулах юм байна. Энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд зөвхөн урлаг, соёлын байгууллагын ажилтнуудыг хамруулсан Д.Дамдин аваргын нэрэмжит үндэсний бөхийн барилдаан, эмэгтэйчүүдийн сумо бөхийн барилдаан зэрэг арга хэмжээг зохион байгуулах аж.
Сүүлийн үед соёл, урлагийн байгууллагуудад төрийн анхаарал, халамж дутмаг байна. Иймд энэ үеэр соёл, урлагийнхан төр, засгийн өндөрлөгүүдэд өөрсдийн үгээ хүргэх болно хэмээн нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Энхбат ярилаа.
/Өдрийн сонин, 2004, 09.01, 216/