Та гар утаснаасаа өдрийн зурхай үзэхийг хүсвэл…

Тус корпораци зурхайч, доктор Л.Тэрбишийн зурхайг ашиглаж хариу илгээдэг. Мобиком, Мобикартын хэрэглэгч та 502 дугаар руу d гэсэн мессеж илгээхэд тухайн өдрийн, t-г илгээхэд маргааш өдрийн дорнын зурхайг уншина. Харин өрнийн зурхайгаа үзэхийг хүсвэл 501 дугаарын араас өөрийн харгалзах ордын дугаарыг оруулж, мөн дээрх үсгийг илгээх юм байна. Тухайлбал, хонины ордны хүн өнөөдрийн зурхайгаа үзье гэхэд үсгээ бичээд 501001 дугаар руу илгээнэ. Yхэр… 002, хамтатгах… 003 гэх мэтээр ордын дарааллаар дугаарлажээ.
Сүүлийн өдрүүдэд тус GSM системд доголдол гарч утас холбогдохгүй байгаа билээ. Энэ талаар Мобикомынхон шинэ технологи нэвтрүүлж байгаатай холбон тайлбарласан юм. Харин өчигдөр 17 цагийн үед бага зэрэг доголдол гарахад тэднээс асуухад манай шинэ хэрэглэгчид нэмэгдээд ачаалал ихэсч байна гэж тайлбарлалаа.
Тус корпораци 9911…, 9909 дугаарын хэрэглэгчдийн бүртгэлийн хураамжийг 50 хувь хөнгөлсөн. Мобикартын 9915…, 9916…, 9929…-өөр эхэлсэн шинэ дугаар худалдаанд гаргаснаас ачаалал ихтэй байна хэмээн хариулсан юм.
/Өнөөдөр, 2004, 09.01, 205/