ЗЦГ-аас жолооны дамжаануудад аттестачлал явуулах гэж байна

Сүүлийн үед бараг хаа сайгүй чанартай чанаргүй нь мэдэгдэхгүй жолооны дамжаанууд байрлаж үйл ажиллагаагаа явуулах болсон. Урьд өмнө явуулдаг байсан шалгалтуудаар техникийн үзлэг, багш нарын мэдлэгийг шалгадаг байсан бол энэ удаагийн шалгалтаар жолоочдыг мэргэжлийн түвшинд бэлтгэж байгаа, бүх хэрэглээний жолооны сургалтыг зөвхөн Эксел маркийн машин дээр биш, тус тусын ангиллынх нь машин дээр явуулдаг, суралцагсдын байр зориулалтын байх зэрэг шалгуурыг авах юм. Хэрэв шалгуураа давж чадахгүй бол тус жолооны дамжааны үйл ажиллагааг зогсоох юм. Мөн жолооны сургалтыг 45 хоног биш, 3 сарын хугацаатай болгохоор шийдсэн гэж Замын цагдаагийн газрын ажилтан хэллээ.
-Энэ хичээлийн жилд аж ахуйн нэгж, байгууллагуудын аттестачлалыг явуулж эхлээд байгаа. Улсын хэмжээнд давхардсан тоогоор 402 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа. Yүнээс УБ хотод 210 гаруй, үлдсэн нь орон нутагт хичээллэж эхлэхээр бэлтгэлээ хангаад байна.
Жолооны дамжаануудын Эксел маркийн машинуудын үйлдвэрлэсэн хугацааг 1996 оноос хойш байвал түр ашиглахыг зөвшөөрнө гэж Замын цагдаагийн газрын Мэргэжил техникийн хяналтын хэлтсийн дарга ярилаа. Манай улсад одоогоор бүртгэлтэй 367 мянган жолооч байгаа бол 155 мянган бүртгэлтэй машин байгаа юм.
/MN-25 телевиз/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button