Дугаарын захидал

Намайг хүлээгээд нарийн бичгийн дарга бүсгүй маань бас оройтсон л доо. Тэгээд бидний хооронд нэг удаагийн секс болоод өнгөрсөн. Би энэ тухай эхнэртээ хэлээгүй. Нарийн бичгийн дарга маань их ухаантай бүсгүй. Тэгээд ч бид хоёр бие биенээ сайн ойлгосон болохоор эргээд хэн хэндээ төвөг тарихгүй л дээ. Гэхдээ асуудлын гол нь үүнд биш. Тэр орой гайхалтай сайхан байсан. Би өөр хүүхэнд сайн болсон юм биш. Харин яг тэр байрлалд, тэр орчинд, өөрөөр хэлбэл эхнэрээ ажил дээрээ авчирч, яг үүднийхээ өрөөний буйдан дээр, цагаан хэрэглэлгүй, нүцгэн хэвтүүлж секс хиймээр санагдаад байх юм. Тэр байтугай хэд хоногийн өмнө эхнэртэйгээ хурьцал хийх гэж байхдаа ажлынхаа өрөөний диваны савхины үнэрийг мэдрэх шиг болсон. Одоо өөрийнхөө сандал дээр биш, тэр диван дээр суухаар сэрэл хөдлөөд байх шиг санагдаад хэцүү байна. Эхнэртээ манай ажил дээр секс хийе гэж санал тавьбал яах бол гэж үе үе бодовч нэг л зориг хүрэхгүй юм. Би угаасаа худлаа хэлж чаддаггүй. Тэгээд ч миний хань ухаантай. Хэзээ ч ажил руу утасдаж, мөрдөж шалгаж, ажлынхантай маань миний талаар хов жив, элдэв юм асууж ярьдаггүй. Ажил дээр ирдэггүй. Би ч ажлын элдэв асуудлыг ярьж сэтгэлийг нь зовоодоггүй. Тийм болохоор яагаад заавал ажил дээрээ гэж асуувал хариулахад хэцүү санагдах юм. Одоо цагаан хэрэглэлтэй орон дотор секс хийх надад таалагдахгүй байна. Удаан хугацаанд ийм байдалтай байхыг бас хүсэхгүй юм. Гэхдээ миний хувьд сайхан таашаал авах нь их чухал байна. Ингэж байгаад нэг номондоо орох байгаа даа гэж залбирч сууна.
Л. УБ

Олон хүнд ийм хайр бүү таараасай

Хайргүй хүнээсээ хал балгүйхэн салж чадсан туршлагатай хэн нэгэн байвал надад тусална хэмээн чин сэтгэлээсээ найдаж байна. Мэдээж хэрэг хүн чамайг хайрлана гэдэг сайхан хэрэг. Чамайг жүжгэнд урьж, өдөр бүр шахам цэцэг өгч, сайхан үг хэлэхийг сонсох сэтгэлд тааламжтай л даа. Би хэдэн сарын турш дагаж буй ийм нэгэн дурлагчаас болж бараг өөрийн хувийн амьдрал байхгүй мэт сэтгэгдэл төрөх болж. Yнэндээ энэ хүнээс салахын тулд яахаас ч буцахгүй болох нь. Эхэндээ үнэхээр л сайхан санагдаж байлаа. Намайг ингэж хайрлаж байхад чинь гэж бодохоор хариуд нь бас аятай хандаж байсан. Гэвч сүүлдээ алхам бүрт чинь дагаж, чамайг дургүй, ядарсан үед чинь ямар их хайртайгаа минут бүрт залхтал хэлнэ гэдэг ямар ядаргаатай болохыг ухаараад учирлаж, аргадаж, аашилж, бүр загнаж, орилж, аль байдаг муухай аашаа гаргаж үзлээ. Эцэст нь бүр ажлынхаа залууг гуйж нөхрөө болгон жүжиглүүлж хүртэл үзэв. Гэтэл даанч нэмэр алга. Ажил дээр ч гэрт ирээд хайртай, дуртайгаа ярьж одоо хэрвээ би түүнтэй уулзахгүй бол амиа хорлоно гэх боллоо. Анх би энэ үгнээс нь айж, аль болохоор учирлаж, бид хоёр таарч тохирохгүй хүмүүс гэдгийг ойлгуулахыг чин сэтгэлээсээ хичээж байсан. Харин одоо бол бүр дургүй хүрч үхвэл үхнэ л биз бодогдох болоод байна. Түүнтэй ямар нэг асуудал тохиолдлоо гэхэд би буруутай гэж үү? Энэ чинь тэр хүний өөрийн хүслээр л болж байгаа зүйл биз дээ?
Уугий. 23 н. УБ

Ганцхан сарын секс бүх амьдралд хүрэлцээтэй юу?

Би одоо 29 хүрч байна. Угаасаа бололцоотой айлын ганц охин болоод ч тэрүү, ээж аавдаа л эрхлэхээс биш тийм дотны найз нөхөд ч гэж байсангүй. Тэр бүр хүнтэй нийлээд байдаггүй болохоор хүмүүс надаас дөлөмтгий байсан. Ялангуяа эрчүүд. Ингээд би 28 нас өнгөртлөө би ганцаараа явсан. Ганц хоёрхон удаа эрчүүдтэй уулзаж үзсэн боловч яагаад ч юм тэд надтай уулзахаа удалгүй больчихдог, би ч хэнээс нь ч сексийн хувьд таашаал авч байгаагүй. Би хувь заяандаа гомдож, хэн ч намайг тоодоггүйд бухимддаг байсан ч сүүлдээ энэ тухай бодохоо больж өөрийгөө угаасаа ганцаараа байх тавилантай гэдэгтэй эвлэрсэн байлаа. Гэтэл хэдэн сарын өмнө нэгэн залуутай танилцлаа. Кафед ганцаараа цайлаад сууж байтал дөхөж ирээд найрсгаар инээмсэглэн үг өдсөн түүний зөөлөн ярианд би бүр татагдаж гүйцсэн юм. Бараг маргааш нь л гэртээ урьж, ээж аав маань ч баяр хөөр болон танилцлаа. Түүнийг яагаад тийм зоригтойгоор гэрт минь ирсний учрыг би дараа нь ойлгосон. Нэг сар хайр, янаглалаар дүүрэн байж би сексийн жаргал гэдгийг эдэлсэн. Гэвч танилцсанаас яг сарын дараа нэгэн Бямба гаригийн өглөө бүх юм өөрчлөгдсөн юм даа. Ээж аав хоёр найз нартайгаа загасчлахаар хөдөө явсан байлаа. Би уг нь өглөө их эрт сэрдэг л дээ. Харин тэр өдөр бүр 2 цагт сэрлээ. Гэр орон эл хуль нэг л биш. Өндийтөл орны хажуугийн явган ширээн дээр яаруухан бичсэн зурвас харагдав. Уучлаарай. Би өөр хүнд хайртай. Түүн рүүгээ явлаа. Намайг битгий хайгаарай. Хил давж амьдарна. гэсэн байсан юм. Дотор минь харанхуйлж нүдэндээ ч итгэж чадахгүй алмайрч суугаад дараа нь баахан уйллаа. Яагаад би тэр өдөр тэгж орой сэрсэн бэ гэдгээ хогийн савны дэргэд унасан седуксиний боодлыг хараад ойлгосон юм.
Харин маргааш нь ээж бид хоёрын бүх алтан эдлэл, аавын жижиг сейфэнд байсан 5 сая гаруй төгрөг, 1000 ам.доллар, гэрийн маань 10 мөнгөн аяга алга болсныг мэдсэн. Ингээд элий балай хагас ухаантай амьтан ээж аав хоёроо угтлаа. Тэр хоёр юм алга болсонд төдийлөн зовсонгүй, харин ч Амьд үлдсэн нь их юм. Миний охиныг яачих ч байсан юм билээ. Алчихвал яана гэцгээгээд цагдаад ч мэдүүлэлгүй өнгөрсөн. Харин миний сэтгэл хоосорч, ажлаа ч хийж чадахаа болин амралтаа авлаа. Энэ хугацаандаа түүнийг байж болох бүх газраар эрж хайсан боловч би түүний тухай юу ч мэддэггүй гэдгээ ойлгосон. Харин бидэнтэй хамт нэг удаа бааранд орсон залуутай санамсаргүй тааралдсанаар миний хайртай хүн эхнэртэй, тэр нь Ирландад байдаг бөгөөд эхнэр лүүгээ хэдхэн хоногийн өмнө явсан гэдгийг мэдсэн. Түүнд виз гаргуулахад 3000 доллар яаралтай хэрэгтэй байсан юм байж. Ингээд миний зүрх сэтгэл элчилгүй цөлд туйлдаж хоцорсон юм даа.
Би уг нь түүнд уурлах, үзэн ядах ёстой байтал огт тэгсэнгүй, харин ч түүнийг улам ихээр санаж, хайрлаж байгаагаа мэдэрсэн. Надад хамгийн хэцүү нь энэ л байна. Надад энэ орчлон дээр түүнээс өөр эр хүн байхгүй юм шиг санагдана. Ганцхан сарын секс миний бүх амьдралд хүрэлцэх байсан юм гэж үү дээ гэж бодохоор даанч гомдолтой.
Н. УБ

Хайртай хүндээ сэтгэлээ илчилбэл

Миний түүх бол олон хүнд тохиолддог л явдал. Би одоо тавь шүргэж яваа нэгэн эрд хайртай. Бид нэг салбарт ажилладаг, би түүнийг багаасаа таньдаг байлаа. Их сайхан ах гэж хардаг байсан сэтгэл одоо сайн хүн, сайхан эр хүн гэсэн бодлоор солигджээ. Яг л яруу найрагч Ц.Хулангийн бичсэн шиг Санчгандаа бууралтай эр хүнд би хайртай Харин хайрын минь эзэн тэрээр хаан бугуйвчаар дөнгөлөөстэй. Тийм ээ, би өөрөөсөө арван таван насаар ах, эхнэртэй эрд хайртай. Олон жил танил явсан атлаа би яагаад одоо хайрын сэтгэлийг мэдэрч байгаа юм бол гэж хааяа боддог юм. Би энэ тухайгаа хэзээ ч хэнд ч хэлж байгаагүй, сэтгэлийнхээ гүнд тас дарж, хав цоожлоод зөвхөн өөртөйгөө л ярьдаг.
Би нөхөртэйгөө 5 жилийн өмнө гадаадад, нэг үйл ажиллагаанд хамт оролцож яваад танилцсан. Түүний ажил мэргэжилдээ эзэн нь байж хэнийг ч дагуулахгүй байдал нь таалагдаж, хэд хэдэн гадаад хэл мэддэг, соёлтой байдал нь тухайн үедээ эрхгүй анхаарлыг минь татсан. Харин нэг гэрт орсныхоо дараагаас би 30 хүртлээ ганцаараа явчихаад эцэст нь сэтгэл зүрхний хувьд хоосролд орох том алдаа хийснээ ухаарсан юм. Нөхрийнхөө элдэв ааш аяг, гаднаас нь харсан хүн энэ ийм үг хэлэхгүйдээ гэмээр доромжлол сонсч би өнөөдрийг хүрсэн. Гэвч би бүгдийг тэсвэрлэдэг. Тэгээд ч 4 настай балчир хүүгээ яалтай билээ, одоо салаад би яах ч билээ. Энэ үедээ би сэтгэлдээ хуримтлагдан дүүрэх гомдол цөхрөлөө дарах гэж Д-г дотроо боддог. Уурсан хашгичих нөхрөө харахдаа би ингэж ганцаараа уйлж суух биш, хайртай хүнийхээ энгэрт гүйн очиж тэврүүлээд асгартал уйлах юмсан гэж боддог.
Би Д-ээс эр хүнд байх бүхий л эрхэм, нандин чанаруудыг олж хардаг. Түүнтэй уулзсан, тааралдсан, ярилцаад өнгөрсөн хэдхэн хором сэтгэлийг минь ямар их цэлмээж, нүүрэнд минь инээмсэглэл тодруулж өгдөг гээч. Харин тэр үүнийг огт мэдэхгүй. Бид хоёр эртний танил, ах дүү шиг сайхан харилцаатай мөртлөө, ажил хэргийн шугамаар ойр ойрхон уулзах бололцоотой атлаа, би түүнд хэзээ ч хүрэхгүй, тэр хэзээ ч миний сэтгэлийг мэдэхгүй өнгөрнө гэхээс аймшигтай санагддаг.
Адгуус мэт улангасан дайрдаг нөхрийнхөө хүсэл тачаалыг хангаж хэвтэхдээ би хайртай хүнээ сэтгэлдээ бодож тайвшралыг авна. Би түүнд сэтгэлээ илчилж хэлчихвэл дотор минь онгойж тайвшрах юм шиг санагдана. Би хэдий надад хэцүү, хэчнээн их татагдаж байвч өөрийнхөө хайр сэтгэлийг хангах үүднээс бусдад зовлон болохгүй байж чадах сэтгэлийн тэнхээтэй хүн. Харин хайртай хүн минь намайг ойлгодог, хааяахан уулзаад сэтгэлээ ойнгойтол ярилцдаг, энгэрт нь наалдаж эрхэлдэг байх юмсан гэж л бодож байна. Уг нь би нууц амраг гэдэг байж боломгүй зүйл гэж боддог байлаа. Харин одоо бол би хайртай хүндээ жинхэнэ нууц амраг байхын төлөө бүхнээ өгөхөд бэлэн байна.
Э. УБ.

Хааяа хааяахан зүрхний чанадад хуралдсан бүхнээ гадагшлуулж, жаргал зовлонгоо бусадтай хуваалцмаар байвал Та захидлаа Улаанбаатар –20 ш/х 383 ВЕНЕРА сонинд гэсэн хаягаар ирүүлээрэй.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button