Давид

Түүний бүтээсэн хоёр дахь Давид буюу одоо Флоренц хотын уран зургийн галерейд хадгалагдаж буй бүтээл нь /зураг дээрх/ эр хүний бие галбирын сонгодог загвар хэмээн тооцогддог. Зарим нь Давид эр хүний бие бялдрын сонгодог загвар юм бол яагаад ийм жижигхэн бэлэг эрхтэнтэй байгаа юм гэж хүртэл судалгаа явуулжээ. Харин энэ нь уран барималчийн Давидыг цэвэр ариун, уян зөөлөн, ухаалаг байдлын илэрхийлэл болгохыг хүссэнтэй холбоотой гэж үздэг байна.
Харин Микеланжело өөрөө даруухан амьдардаг, өөрийн он цагийн бусад зураачдын адил гоёмсог хувцас, моод хөөдөггүй, зожигдуу, бусадтай нээлттэй биш, орой унтаж эрт босдог байгалиас хосгүй авъяаслаг нэгэн байсан гэдэг. Тэрээр өөрийгөө уран барималч гэж үздэг байсан боловч уран зураг, уран баримал, бүр яруу найрагт ч түүнийг томоохон орон зай эзэлдэг байсныг түүхчид ам нэгтэй өгүүлдэг ажээ.