Сэтгэлийн дэм

Амьдрал аргагүй баялаг юм даа гэж одоо би шүүрс алдан сууна. Сүүлийн 4-5 сар би сэтгэл санааны хувьд жаргалтай атлаа хүнд байдалд байна. Найз нөхөд, хүмүүстэй хуваалцъя гэхээр буруу өтөлж байгаа амьтан гэж бодох вий гэхээс зовно. Энэ бол охины маань найз У-тай холбоотой. Охинтой минь нас чацуу, нуруу адил хөөрхөн охин манайхаар үргэлж ирж, хамт хичээлээ давтаж, тоглож наадаж нэг жил шахам болж байна. Урд нь яг л миний охин шиг санагддаг байсан атал сүүлийн хэдэн сар бүсгүй хүнийхээ хувьд сэтгэлийн минь гүнд оршиж, нүдний өмнө сэтгэлийн гүнд хадаатай байх боллоо. Намайг нялх хүүхдэд шунасан өөдгүй амьтан гэж битгий бодоорой. Хэрвээ У-гаас намайг гэх харилцан сэтгэл илрээгүй бол би ингэтэл сэтгэлээ шаналгахгүй байж чадах байсан. Гэхдээ би хээрийн сэргэг цэцэг шиг ариухан, учир мэдэхгүй хүүхдэд буруугаа чихэх гэсэн юм бишээ.
Бүх юм битүүний өмнөх шөнөөс эхэлсэн юм. Цагаан сар хаяанд ирж, би ажилтай байсаар гэр орондоо олигтой юм бэлтгэж чадахгүй байлаа. Хүүхдүүд маань ухаантай, ажилсаг л даа. Охин маань бууз чимхэнэ гээд У-г туслаач гэж гуйсан байж. Бид элдвийг ярилцсаар ажлаа дуусахын үест гурван хүүхэд маань унтаж У бид хоёр үлдсэн юм. Тэр надаас Танд ямар эмэгтэй хүн таалагддаг вэ? Хэрвээ нэг бүсгүй танд хайртай гэж хэлбэл та яаж хүлээж авах вэ? гэхчлэн элдвийг асуусаар байлаа. Урд нь охинтойгоо ижилхэн хайрладаг байсан би энэ орой түүнийг анх удаа бүсгүй хүн гэдгээр нь олж харсан. Гэхдээ түүнд энэ тухай огт мэдэгдээгүй. Yүнээс хойш улам улмаар түүнд дасч орой бүр ороод ирээсэй, гэр доргиосон хөгжилтэй сайхан инээдээ цангинуулаасай гэж бодох болсон юм.
3-р сарын 8-ны орой баяр тэмдэглэж хүү бид хоёр эгч дүү хоёрт бэлгээ өгч байтал У ирлээ. Түүнийг ирээсэй гэж бодож байсан ч түүнд зориулж бэлэг авч зүрхлээгүй юм. Гэтэл тэр сэтгэл булаам нүдээ том болгон над руу харж Та яагаад надад бэлэг өгөхгүй байгаа юм бэ? Би танаас л бэлэг авмаар байхад… гэж цаанаа нэг гомдонгуй хэлсэн. Тэр орой дүү нар нь унтсан хойно хоёр охин надтай амьдралын талаар элдвийг ярьж, охин маань ээжийгээ дурсан нулимс унагалаа. Тэгээд охиныг нүүрээ угаахаар явсан хойно У хэсэг чимээгүй сууснаа Би яг тан шиг нөхөртэй болмоор байна… гэхэд нь би Чи надаас сайн нөхөртэй болно… гэж хэлэв. Харин У Yгүй ээ, яг л тань шиг хүнтэй…. Тань шиг хүн дахиад байхгүй ш дээ. Тийм болохоор… танаас өөр хүн надад хэрэггүй ээ… гэж хоолой чичрүүлэн эрсхэн хэлчихээд босоод явчихлаа.
Би өдөр ирэх тусам түүнд дасаад байгаагаа мэдэрч, тэр бүртээ өдий насанд балчир хүүхэд бодоод, буруу өтлөх нь хэмээн өөрийгөө зэмлэж, сатаарахын тулд найз нартайгаа биллиард тоглож, ойролцоо насны бүсгүйтэй танилцахыг оролдож, улам их ажил нэмж байсан ч У-г бодох нь улам хүчтэй болоод байв. Заримдаа зориуд өөртөө Чи хөгширсөн. Залуу охидууд одоо хөгшин хүнтэй сууж ивээн тэтгүүлдэг болсон гэсэн. Тийм юм байлгүй… гэж бодовч У-г бодохоор яагаад ч тийм санаа агуулахааргүй санагдана. Ингээд аль болох түүнтэй тааралдахгүйг хичээж, бүр сар гаруй уулзсангүй. Энэ хугацаанд охин маань сургууль дээрх сонин хачин, ангийнхныхаа хөгжилтэй явдлыг ярин орой болгон биднийг хөгжөөнө. Эхнэр маань залуудаа яг ийм цовоо цолгин, хөгжилтэй бүсгүй байж билээ. Охин ээжтэйгээ тун адилхан болж байна даа гэх бодол зурсхийхэд өтөлсөн хойноо ингэж толгойгоо эргүүлж суух гэж дээ гэж бодохоор бүрлээчийнхээ өмнө гэмтэй ч юм шиг санагдах нь бий. Охины ярианд У-г хөвгүүн эргүүлдэн, үерхэх хүсэлтээ илэрхийлдэг тухай, Уугий их сонин шүү. Yеийн хөвгүүдийг огт тоохгүй. Бараг юм ярьдаггүй. Уг нь түүнд мат-ийн төгсөх ангийн ёстой дажгүй залуу хачин сайн ш дээ. Даанч У огт уулзахгүй зугтаагаад байх юм… гэх зэргээр үе үе гарч ирнэ. Yүнийг сонсохоор нэг бодлын сэтгэл харанхуйлж, нөгөөтэйгүүр харин ч хурдхан шиг үеийнхээ хүүхэдтэй үерхвэл сайнсан гэх бодол төрнө.
Намайг өөрөөс нь зугтаад байгааг У анзаарсан байж. 6-р сарын 1-ний орой тэр ирж бид эх үрсийн баяр тэмдэглэв. Намайг үе үе анхааралтай ажихыг нь би анзаарсан ч мэдээгүй дүрс эсгэхийг чадах чинээгээрээ хичээж байлаа. Охин тэр хоёр хоёулаа удахгүй 18 нас хүрэх учраас энэ тэдний сүүлчийн хүүхдийн баяр хэмээн хөөрцгөөж бямба гаригт хүүхдийн парк орж тоглохоор тохиролцов.
Тэр бямба гаригийг би хэзээ ч мартахгүй. Охин маань парк явахаасаа өмнө сайхан хоол хийж иднэ гээд хүнсний зүйл цуглуулахаар дэлгүүр гарав. Зурагт үзэж байтал хаалга дуугарч, тайлж өгвөл У. Би халууцаад нүцгэн шахуу сууж байсандаа бантаж мэнд мэдээд бушуухан өрөө рүүгээ оров. Цамц өмсч зогсохдоо түүнийг ардаа ирснийг мэдэлгүй огцом эргэтэл өөдөөс ширтэн зогсоо У-тай харц тулгарав. Тэр нулимс цийлэгнэсэн том алаг нүдээ цавчилгүй өөдөөс харж байснаа Би танд хайртай… гэж палхийтэл хэлэх нь тэр. Би сандран Миний охин тэгж болохгүй. Чиний өмнө урт удаан амьдрал бий… Чи… гэж түгдчин байтал Та намайг битгий охин минь гэж хэл. Би таны охин биш. Би хайртай хүндээ өөрийгөө ойлгуулахыг ядаж байгаа бүсгүй хүн гээд эхэр татан уйлав. Тэр уйлан энгэрт минь тэврүүлчихсэн, би түүнийг тайвшруулахыг оролдож байгаад охиноо хэзээ ирснийг анзаарсангүй. Гайхсан, уурссан, гомдсон ширүүн харцаар намайг ширтэн зогсох охиноо гэнэт олж харсан би хөдөлгөөнгүй хөшиж орхив. Охин уруулаа тас жимийн, нүдэнд нь нулимс цийлэгнэж байснаа ухасхийн угаалгын өрөөнд орж уйлах нь сонсогдлоо. Уйлж шаналсан хоёр охины дунд яахаа мэдэхээ больсон би энэ аймшигт байдлаас салахыг хичээн гадагш гарлаа. Yнэндээ бол охиноосоо ичсэн, гэмшсэн, зовсон, өөртөө уурласан, баярласан, У-д санаа зовсон, ер нь яасан бэ гэдгээ хэлж мэдэхгүй юм. Харин хулчгартаа, амиа бодон гарч явснаа л ойлгож байна.
Охин маань надтай бүтэн долоо хоног үг дуугарсангүй. Надтай таарахгүйг хичээн анаж, намайг зурагт үзэж байвал өрөөндөө орж, намайг цай ууж байвал зурагт үзэж гэрт маань аймшигтай нам гүм, дотор харлам байдал бий боллоо. Хоёр бага маань учир мэдэхгүй болохоор гайхаж, тэгсэн атлаа бид хоёроос асууж чадахгүй бас нам гүм болжээ. Би охинтойгоо ярих зүрх хүрээгүй юм. Харин охин У хоёр уулзсан, ярьсан, уулзсан бол юу ярьсан гэдгийг би огт мэдээгүй. Yүнээс мөн долоо хоногийн дараа гал тогооны өрөөнд ганцаараа сууж байтал охин орж ирэв. Юу ярихыг нь хүлээх хэдэн хоромд толгойд юу эс бодогдсон гэх вэ. Харин охин маань чичирхийлсэн боловч зөөлөн хоолойгоор надад гомдохгүй, У-тай хамт амьдарна гэсэн ч дургүйцэхгүй, нэгэнт ээж ирэхгүй болохоор өөр хүнтэй гэрлэхэд татгалзахгүй гэж бодож байгаагаа хэлээд сүүлд нь Аав аа, би танд хайртай. Та аз жаргалтай байвал би юуг ч тэснээ… гээд асгартал уйлсан юм. Би энэ хоёр жилд бас анх удаа эхэр татан уйлж, биднийг сонссон хоёр бага маань сандран гүйж ирээд бүлтгэнэн зогсч байлаа.
Харин одоо би өөрөө шийдэж чадахгүй байна. Хэчнээн талаас нь эргэцүүлэн бодовч бүгд буруу мэт санагдана. Дөчин хэдтэй эр хүнийг ухаажсан гэж болдоггүй бололтой.
Х. УБ.

Тэнхлүүн явахад тэмээ өгснөөс
тэвдэж явахад тэвнээр тусла гэдэг дээ. Амьдрал урт бөгөөд уужим. Хэн ч хөл алдаж, эндэж гундаж болно. Чухам тийм үед нь бие биедээ халуун сэтгэлээр дэм болъё гэж манай сонин энэхүү булангаа нээж байна. Мэргэжлийн зөвлөгч болон олны танил хүмүүс гуниг, бэрхшээл тохиолдсон хүмүүст чин сэтгэлийн зөвлөгөө өгөх юм. Энэ удаа МУГЖ А.Дашпэлжээ, Психоанализ №1 төвийн сэтгэл зүйч Д.Цогзолмаа нар зөвлөж байна.

Сэтгэлийн хөдөлгөөнөөр бүү ханд

Юуны өмнө энэ захидлыг бидэнд илгээж, сэтгэлийнхээ нандин асуудлыг хуваалцаж буй танд энэ өдрийн мэнд хүргэе.
Сүүлийн хэдэн сар танд хэцүү төвөгтэй санагдсан байж болох юм. Гэвч энэ хугацаанд таны гарт бүх хөзөр оржээ. Яаж тоглох, ямар шийд гаргах нь таны хүслээр гэсэн үг.
Танд бий болсон мэдрэмж бол аль ч насны хүнд тохиолдож болох зүйл. Хайрлаж дурлах нь хүний мөн чанар билээ.
Та өөрийгөө буруутгаж байгаачлан буруу зөнөх гэдэг нь амьдралын тодорхой үед, зан төрхийн онцлогоос хамааран зарим хүнд тохиолддог сэтгэц, зан үйлийн өөрчлөлт бөгөөд энэ нь харьцангуй өтлөх насанд илэрдэг. Тэгэхээр та үүнд санаа зоволтгүй, харин ч эсрэгээр нь бодож болно.
Хүний амьдралыг хөндлөнгөөс хэн ч шийдэх эрхгүй, гэсэн хэдий боловч дараах хэдэн зүйлийг танд зөвлөж байна.
1.Асуудалд хэт сэтгэлийн хөдөлгөөнөөр хандвал онохоосоо илүү алдах болов уу. Шийдвэр гаргахад хугацаа хэрэгтэй. Охиноо сургууль төгстөл нэг гэрт амьдарна, эсвэл харьцаагаа тасална гэж өөрийгөө битгий зовоогоорой, бусад нь таны зохицуулах асуудал.
2.Амьдралд тохиолдож буй зүйлсийг хөнгөн, хэвийн зүйл мэтээр хүлээж авч сурах хэрэгтэй. Амьдрал бол тоглоом гэсэн үг байдаг шүү дээ.
3.Хүсэл бодлоо, өөрийн үйлдлээ хэт цэнэх хэрэггүй. Ихэнх тохиолдолд энэ нь сэтгэлийн хямралд хүргэж, улмаар ажил амьдралын эрч хүчийг сулруулдаг. Харин сэтгэл санааны эрх чөлөө хүнийг жаргалтай болгодог.
Бүхий л нөхцөл байдал таны талд байна. Ухаалаг, бас эрсдэл багатайгаар асуудлыг шийдвэрлэнэ гэдэгт итгэж байна.
Танд аз жаргал хүсье.
Психоанализ №1 төвийн сэтгэлзүйч Д. Цогзолмаа

МУГЖ А.Дашпэлжээ Эр хүн шиг уужуу ухаан гаргаж биеэ барих хэрэгтэй

-Та энэ захианы эзний эргэлзээ, сэтгэлийн ээдрээг тайлахад нь туслахгүй юу?
-Хүний амьдрал аргагүй баялаг юм л даа. Амьдралд ам гарч болдоггүй гэдэг шүү дээ. Ямар ч зовлон бэрхшээл хийсч ирэхийг хэн мэдэх вэ, мөн ямар ч аз жаргал гэнэт тохиохыг яаж таах вэ. Гэхдээ хүний амьдралын ээдрээг хүн тайлж өгнө гэж юу л бол. Тэр өөрөө л сэтгэлийнхээ хат, ухаанаараа зөв шийд гаргах учиртай. Энэ захианы эзнийг би ухаантай хүн байх гэж бодож байна. Тиймээс нэг болсон явдал ярьчихвал дургүйцэхгүй байх л даа. МУГЖ Цэрэнпагма нар хөдөө тоглолтоор явж байжээ. Явсаар нэг хорих газар очиж. Тэнд нэг өвгөн энд тэндгүй гүйгээд л туслаад, цэцэг тариад нэг их ажилтай, бас өрөвдмөөр хүн байж. Цэрэнпагма тэр өвгөнийг хараад их өрөвдөж л дээ. Тэгээд заваараа очоод юм ярьж.
-Та энд удаж байна уу?
-Удаж байна аа
-Иш, ах минь та чинь ямар хэрэг хийчихсэн юм бэ дээ? Өдий насандаа ингэж явах гэж?
-Ах нь ямар ч хэрэг хийгээгүй ээ…
-Yгүй ээ тэгээд? Яагаа ч үгүй байхад чинь хорьж байгаа юм уу?
-Ах нь цэцгийн мандал дээр торцов (машины дугуйны боолт чангалагч) унагаачихсан юм. Тэгээд л тэр… Цэрэнпагма их уурлаж, шоронгийн дарга дээр ороод
-Манай хууль, шүүх дэндүү хатуу юм аа. Арай ч дээ, хэрэг хийгээгүй хүнийг хорьж байдаг…
-Хэнийг тэр вэ?
-Яагаа вэ, тэр муу өвгөн. Цэцгийн мандал дээр торцов унагасны төлөө насаар нь хориод байхдаа яах вэ дээ?
Учрыг нь ойлгосон хорихынхон инээдээ барьж ядаж байгаад сайхан сэтгэлтэй жүжигчинд учрыг тайлбарлаж өгчээ. Гэтэл гэмгүй гээд байсан өвгөн нь насанд хүрээгүй балчир охин хүчиндсэн хүн байж. Миний үүнийг ярьдаг учир нь охин хүүхэд гэдэг чинь дөнгөж ургаж, соёолж буй цэцэг шиг ариухан юм л даа. Би өөрөө гурван охинтой хүн. Тийм болохоор энэ тохиолдолд охины сайн сайхныг л эн түрүүн бодож байна.
-Та энэ уншигчийг буруутгахгүй юм байгаа биз дээ?
-Хаанаас даа. Энд буруутгах юм юу ч алга. Хүний амьдралд аль тааж мэдэшгүй зүйл тохиолдохыг тэр гэх вэ. Хоёр хүн бие биеэ хайрлана гэдэг сайхан байлгүй яах вэ. Аавыгаа гэсэн охины нь сайхан сэтгэлийг би бас их хүндэтгэж байна. Мэдээж хариугүй сэтгэл биш, залуу сайхан охин өөрт нь сайн болоод сэтгэл нь баяр хөөрөөр дүүрэн хачин сайхан л байгаа байх. Гэхдээ яг эхнэр нөхөр болоод амьдар гэж би л лав хэлэхгүй л юм байна. Энд олон талаас нь нухацтай бодож үзэх хэрэгтэй л дээ. Анхаарч бодох хэд хэдэн зүйл байна гэж санагдаж байна. Нэгдүгээрт насны зөрүү, хоёрдугаарт амьдрал үзсэн, өдий насны хүний өөрийгөө, тэвчээр, сэтгэлийн хатаа үнэлэх үнэлэмж, гуравдугаарт үр хүүхдийн сэтгэл, ирээдүй, за тэгээд ёс суртахууны талын ч юм байна шүү дээ. 30 шахам насны зөрүү гэдэг дэндүү их юм. Бүсгүй нь өөрөө хүсч байгаа юм чинь гэж хүмүүс хэлэх байх л даа. Би бол тэгэхгүй. Амьдрал үзээгүй, хүүхдээрээ амьтан чинь сайн мэдэхгүй байгаа шүү дээ. Тиймээс бид л залууст хэлж, зааж зурж өгөхгүй бол хэн хэлэх юм бэ? Минийхээр бол энэ хүн хэрвээ охиныг хайрлаж байгаа л бол түүний залуу нас, хожмын амьдралыг эн түрүүн бодох ёстой. Өөрийнхөө сайн сайхан, аз жаргалыг бодоод, найзынхаа хойд эх нь бол гэж 18 настай хүүхдэд хэлнэ гэдэг арай л хатуу биш үү?
-Тэхээр одоо яах ёстой вэ?
-Хүн залуу сайхан охиныг хайрлаж болноо. Чин сэтгэлээсээ хайрлаж, бүр дурлаж болно. Ажил, амьдралд нь зааж зөвлөх, ойр дотны сайн хүн нь байж болно. Харин нэг гэрт эр эм болж амьдарна гэдэг буруу юм шиг надад санагдаж байна. Тийм болохоор эрэгтэй нь л ухаанаараа зөв шийд гаргаж, тулхтай эр хүний ёсоор бие сэтгэлээ барих хэрэгтэй. Сэтгэлээ болон чухам өөрийн нь ирээдүйн сайн сайхны төлөө ийм шийдвэр гаргаж байгаагаа тайлбарлаж ойлгуулаад, харин өөрөө биеэ барих хэрэгтэй. 10 жил, 20 жил сайн сайхан амьдарч болно. 20 жил гээд бодъё л доо. Тэхэд энэ хүн 70 шүргээд, харин бүсгүй нь дөнгөж л гуч гарч байна. Тэхээр хожмоо би нэгэн залуу сайхан амьдралыг зөвхөн өөрийнхөө сайн сайхны төлөө үрж дээ гэж харамсах юм битгий гараасай л гэж бодож байна.
-Хэрвээ 18 настай залуу охин танд хайртай гээд ирвэл яах вэ?
-Бурхны авралаар тийм юм болохгүй байх гэж итгэж байна. Хэрвээ тэгвэл би яг л өөрийнхөө хэлсэн шиг л учирлаж ойлгуулна даа.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button