Луиза Хейн ХИЧЭЭЛ-4
Санаа сэтгэлээ илэрхийлэхэд надад хүндрэлтэй байдаг.
Би ааш зангаа хянаж чаддагүй.
Би ямар нэгэн юманд анхаарлаа төвлөрүүлж чаддагүй.
Бүгд миний эсрэг байна.
Би өөрийгөө өмгөөлж хамгаалж чаддаггүй.
Би өөрийгөө бүтэлгүйд тооцдог.
Би нуувчинд орж нуугдахыг хүсч байна.
Энэ мэт бодлуудын аль нэгтэй та санал нийлж байна уу? Тэгвэл танд сэтгэл зүйн байдлаа сайжруулах хэрэгцээ байна гэсэн үг.
Сэтгэл санааны хямрал бол хамгийн хөндүүр асуудлын нэг. Бид заримдаа уур хилэн, гунихрал, ганцаардал, өөрийгөө буруутгах, түгшүүр, айхын зовлон амсдаг. Харин эдгээр мэдрэмжүүд нь нэг нь нөгөөгөөр солигдон байнгын шинжтэй болж ирвэл та сэтгэл догдлолын тулааны талбар болж хувирна.
Бид өөрсдийн сэтгэл хөдлөлд яаж хандаж байна гэдэг маш чухал. Сэтгэлээ засч чадаж байна уу? Сэтгэлээ захирч өөрийн хүсэлдээ зохицуулж чадаж байна уу? Эсвэл хүлцэнгүйгээр бууж өгч басамжлуулж байна уу?
Ихэнхдээ хүмүүс би төдийлөн сайн хүн биш гэх үзэл бодолд баригдсан байдгаас сэтгэлийн зовлонд автдаг. Эрүүл сэтгэц бол өөрийгөө хайрлахаас эхэлдэг. Бид өөрсдийгөө хайрлаж, өөрийн сайн, муу алив бүхнийг хүлээн авч чадсан цагтаа сая өөрсдийгөө өөрчилж эхэлнэ.
Өөрийгөө мэдрэхийн нэг хэсэг нь бусдын үзэл бодлоос чөлөөлөгдөх явдал юм. Өөрсдийнхөө талаар бидний дүгнэж боддог маань ихэнхдээ үнэн бодит байдалд нийцдэггүй. Жишээ татахад, хэдэн жилийн өмнө Эрик гэдэг нэгэн залуу эмчилгээнд ирдэг байлаа. Тэр сайхан залуу хорвоо ертөнцтэй нийцэж амьдрахыг хүсдэг, гэвч сургуульд сурах нь түүнд ямар хэцүү байдгийг, бас байнга уурлаж уцаарладаг тухайгаа тэр надад ярьсан юм. Хамтран хичээллэх явцдаа бид нэг зүйлийг олж илрүүлсэн юм. Хүүхэд байхад нь хөршийнх нь нэг дүрсгүй жаал Эрикийг хилэнцэт хорхой гэж хочлон байнга зодож дарамталдаг байжээ. Эрик ч мөчөөгөө өгөхгүй зодолддог байж. Ингэсээр тэр өөрийгөө Yнэхээр ууртай догшин хилэнцэт хорхой мэтээр бодох болж. Тольтой ажиллаж, өөрийгөө хайрлахын үүднээс эерэг бясалгалыг хийж сурсанаар Эрик сэтгэлээр эрүүл байх том алхам хийсэн юм. Мэдээж түүнд сэтгэл зовох, түгших зүйл таарч л таараа, гэхдээ тэр үед яах ёстойгоо Эрик одоо мэддэг болсон.
Санаж байна уу, таарамжгүй мэдрэмж өөрийн тухай сөрөг үзэл бодлоос эхэлдгийг? Аливаа нэгэн бодол санаандаа бид ач холбогдол өгч эхлээгүй цагт тэр бодол санаа гэдэг бол зүгээр л нэг хэлхээтэй үгс. Тэд юу ч биш. Зөвхөн БИД л түүнд ухагдахуун өгдөг. Бид л өөрсдөө утга учир өгч оюун бодолд урган гарч ирсэн сөрөг илгээмжүүдэд оюунаа төвлөрүүлдэг. Бид өөрсдийн муу бүхэнд итгэдэг. Аливаа мэдрэмж, оюун бодолдоо ямар утга учир өгөхөө бид л сонгодог. Хүнд хэцүү үедээ биднийг сэргээх, бидэнд дэмжлэг болох тэл санаа бодлыг сонгоцгооё.
Тольтой ажиллах
Та энх амгалан, тайван амьдрах эрхтэй гэдэгтээ итгэдэг үү? Хэрэв үгүй бол та аливаа асуудыг шийдэж чадахгүй. Толь руу харж байгаад Би амгалан тайван байх эрхтэй, одоо тэр эрхээ одоо хүлээн авч байна гэж хэл. Хэд дахин давтан хэл.
1. Танд ямар мэдрэмж төрж байна вэ? ………………………………………………………………………………………
2. Таны бие юу мэдэрч байна вэ? ………………………………………………………………………………………
3. Таны бүх зүйл сайн сайхан байна уу, эсвэл та өөрийгөө муу хүн гэж бодож байна уу?
………………………………………………………………………………………
Таны биед ямар нэгэн сөрөг мэдрэмж төрсөн бол Миний сайн сайханд садаа болж буй зуршил бодлоо би орхиж байна. Би сайн сайхныг хүртэх эрхтэй гэж тунхагла. Энэ санаа бодлыг хүлээн зөвшөөрөх хүртлээ давтан хэл. Хэдэн өдөр дараалан хэл. Энэ дасгалыг хийхэд танд инээдтэй санагдаж магадгүй. ймэрхүү дасгалууд таныг өөрчилнө гэдэгт та эргэлзэж байж ч болно. Энэ дасгал маш олон хүнд тус болсныг би харин батална. Та үргэлжлүүлэн ажилла, тэгээд та эргэлзэхээ болино.
Дасгал Дотоод хүүхэдтэйгээ хөгжилд.
Амьдралд тань саад болж буй түгшүүр, айдасын үед таны доторхи хүүхэд орхигдсон байдаг. Дотоод хүүхэдтэйгээ холбогдох ямар арга байж болохыг бод. Өөрийгөө хөгжөөхийн тулд та юу хийж чадах вэ? Зөвхөн өөрийнхөө төлөө та юу хийж чадах вэ?
Өөрийн доторхи хүүхдээ хөгжөөх 15 аргыг жагсаан бич. Сайхан ном унших, кино театрт очих, цэцэг тарих, өдрийн тэмдэглэл хөтлөх, усанд орж таашаал авах гээд юу эсэх байх вэ. Хүүхдийн тоглоом наадмын тухайд яахав? Наран шарлагын газар та гүйж болно, савлуур дээр тоглож болно, будгийн харандаагаар зураг зурж болно, модонд авирч болно. Жагсаалтаа гаргаад өдөр бүр аль нэгэн зүйлийг нь хийхийг хичээгээрэй. Сэтгэлээр эрүүлжиж эхэлье.
1 ………………………………….
2…………………………………………..
3 ………………………………….
4 ……………………………………………
5 ………………………………….
6 ……………………………………………
7 …………………………………
8 …………………………………………..
9…………………………………..
10 ……………………………………..
11…………………………………
12 ………………………………………….
13…………………………………
14 …………………………………………
15…………………………………
Өөртөө болон өөрийн доторхи хүүхэддээ та хичнээн их баяр баясгалан авчирч чадахаа та одоо харж байна уу! Та хоёрын харьцаа хэрхэн эрүүлжиж байгааг мэдэрч байна уу?
Дасгал Таны талархалын жагсаалт
Та юунд баярлаж талархдаг вэ? Та өөрийн өдрийг яаж эхлэдэг вэ? өглөө та хамгийн түрүүнд юу хэлдэг вэ? Энэ үг, бодол тань эерэг үү, сөрөг үү?
Би бол өглөө бүр арваад минут өөрийн амьдралын сайн сайхан бүхнээ талархан боддог. Та амьдралдаа талархан баярлах дор хаяж арван зүйлийг бич. Энэ жагсаалтыг та сарын турш үргэлжлүүлсэн ч болно. Санаа зоволтгүй, энд цаг хугацааны хязгаар байхгүй. Ямар ч зүйлийг хэдийд ч нэмж бичиж болно. Эхлэхийн өмнө нүдээ аниад сайн тунгаан бодоорой.
1……………………………..
2……………………….
3…………………………..
4………………………..
5………………………
6………………………….
7 ………………………………
8……………………………..
9……………………….
10……………………………………..
дасгал эерэг мэдрэмж
Таны мэдрэмжийг шалгая. Та өөрийнхөө тухай 50 эерэг зүйлийг бич. Ямар бодол төрж байгааг анхаар. Эсэргүүцэл байна уу Yгүй юу? өөрийгөө эерэг талаас харах хүндрэлтэй байна уу? Yргэлжлүүл. Ямар их хүчтэйгээ сана. / 1-50 /
Одоо хичээлийн эхэн дэхь хянах хуудсаа эргүүлж харцгаая. Тэрхүү бодлуудыг эерэг бясалгалаар сольё. Эдгээр бясалгалыг өдөр тутмынхаа цагийн хуваарьт оруулаарай.
Хэрвээ та ингэж боддог бол…………. | Бясалгал тань ийм байна…….. |
Би цаг үргэлж сэтгэл зовинож байдаг. | Би амгалан тайван байна. |
Би хүмүүсээс айдаг. | Би өөрийгөө хайрлаж өөрийгөө хүлээн зөвшөөрвөл бусдыг хайрлахад амархан болно. |
Би их ганцаарддаг. | Би ертөнцийн ивээлд байгаа, энэ бол өөрчлөлт. |
Санаа сэтгэлээ илэрхийлэхэд надад хүндрэлтэй байдаг. | Сэтгэл санаагаа илэрхийлэх нь ашигтай. |
Би ааш зангаа хянаж чаддаггүй. | Би бодолтойгоо болон амьдралтай нийцтэй байна. |
Би ямар нэгэн юманд анхаарлаа төвлөрүүлж чаддаггүй. | Миний дотоод мэлмийн цэвэр тунгалаг. |
Бүгд миний эсрэг байна. | Би сэтгэл булаам хүн, бүгд намайг хайрладаг. |
Би өөрийгөө өмгөөлж хамгаалж чаддаггүй. | Би энэ байгаадаа дуртай, би өөрийн хүч чадлыг ухаалгаар хамгаалан зогсдог. |
Би өөрийгөө бүтэлгүйд тооцдог. | Миний амьдрал амжилттай байна. |
Би нуувчинд орж нуугдахыг хүсч байна. | Би одоо урьдын айдас, хязгаарлалтаас ангижирч байна. Би чөлөөтэй. |