Tа аялалдаа сайн бэлтгэсэн үү?

Ерөнхийдөө
Гэрийнхнийхээ хувцаснаас нь аль болох нимгэн эдээр хийгдсэн хөнгөн хувцсуудыг нь сонгон аваарай. Индүүдсэн хувцас зай бага эзэлдгийг анхаарна уу?
Аяны хайрцгандаа чихэхээсээ өмнө бүх товч, үдээс цахилгааныг нь бүрэн товчлоорой. Энэ нь хувцас чинь сунаж загвараа алдахаас сэргийлнэ.
Аяны хайрцгийнхаа нийт зайг бүхэлд нь ашиглахыг хичээгээрэй. Ганцхан голд нь хамаг юмаа овоолчихоод нүдээд байх нь тийм ч зөв санаа биш шүү. Мөн нимгэн трико, оймс, бүс, тэлээ мэтээ эвхэж гуталнууд дотроо хийвэл хөөрхөн зай гараад л ирнэ.
Эн түрүүн хэрэглэгдэх зүйлүүдээ хамгийн дээр нь тавиарай. Та замдаа шөнө орой буудаллах хэрэг гарвал унтлагын хувцас, гэрийн шаахай, ариун цэврийн зүйлүүд гарын дор байх ёстой шүү дээ.
Биеийн шингэн саван, тос, шампунь зэрэг шахдаг, савтай зүйлүүдээ очих газраа хүртэл дахин дахин задлахгүй байхаар зохицуулж, амыг нь сайтар таглаж наадаг цаасаар ороогоорой. Харин тусгай жижиг саванд хэсэгхнийг тасалж аваад ойрхон авчихад илүүдэхгүй.
Усны хувцас, нимгэн майк зэргээ гэр бүлийнхээ гишүүн бүрт илүү нөөцтэй зэхээрэй.

Балчир хүүхдэд зориулж
Бага насны хүүхдийнхээ хувцсыг өдөр өдөрт нь тааруулж уутласан нь дээр. Нэг уутанд цамц, өмд, дотуур өмд, оймсыг нь хүртэл. Мэдээж сэрүүн болон бороотой өдрийг мартах ёсгүй. Ингээд л бэлэн уутнаасаа өнөөдөр нэгийг нь маргааш нэгийг нь. Хүүхэд чинь өөрөө хувцсаа солиод л бохир хувцсаа суларсан уутанд нь хийгээд явчихвал төвөг багатай шүү дээ.
Хүүхэд бүр өөрт тохирох жижиг дэвтэр, цаас, өнгийн харандаа, тоглоом, дуртай ном, тетрис, багахан амттан хийсэн үүргэвчтэй байвал зүгээр.
Хэрвээ танайх бололцоотой бол хүүхдэдээ арай үнэ багатай, дадлага хийчихмээр гэрэл зургийн аппарат аваад өгчихөөрөй. Хүүхэд өөрийгөө сатааруулах сайн талтайгаас гадна, заримдаа хүүхдийн авсан зураг тэр жилийн аяллын хамгийн дурсгалтай мөч байдаг шүү дээ.
Хэрвээ та нар өөрсдийн машинаар аялж яваа бол хүүхдүүдийнхээ бөмбөг, цагираг, дээс, нисдэг таваг, эвлүүлдэг тоглоом, шатар, буддаг ном мэтийг заавал аваарай. Замд тохиолдож болзошгүй цагийн бяцхан саадыг хүүхдүүд дуртай тоглоомоороо тоглоод анзаарах ч үгүй өнгөрөөх вий.

Онгоцонд
Ус сайн уу. Харин согтууруулах болон кофеинтай өтгөн кофе, хийжүүлсэн ундаа ихээр уухын хэрэггүй.
Хүүхэд онгоцонд өгдөг хоолыг идэхээс дургүйцэж тун болзошгүй. Хүүхдээ өлсгөлтэй биш дээ. Тиймээс жимс, жимсний нухаш, ундаа, тараг, шагшуур болон бусад дуртай хүнсийг нь тусгайлан бэлтгээд яваарай.
Хэрвээ нислэгийн үеэр та унтмааргүй байвал уураг ихтэй хоол ид. Нүүрс ус ихтэй хоол унтах хүслийг улам төрүүлдэг.
Онгоц газардах үеэр бяцхан хүүдээ устай жижигхэн сав өгч, арай том хүүхдүүддээ бохь зажлуулаарай. Энэ нь чихэнд ирэх даралтыг бууруулдаг сайн талтай.
Удаан хугацаагаар нисэх үед хөдөлгөөн дутагдахаас урьдчилан сэргийлж, аль болох хөдлөх боломж өөртөө олго. Гутлаа тайлаад хөлөө ч бас амраа.
Арьсаа хуурайшихаас сэргийлж нүүрний шүршигч, уруулын тос зэргийг байнга хэрэглээрэй.
Эцэст нь цэвэр устай сав, хийлдэг гудас, аяны эмийн сангаа бүү мартаарай.

Аяны эмийн сан
Аяны эмийн санд өвчин намдаах, гэдэсний, гүйлгэхээс сэргийлэх, халуун бууруулах, хамар битүүрэх, хоолой бачуурахад хэрэглэх, даралтны болон гэрийнхэнд чинь байдаг өвчинд хэрэглэдэг эмнүүд, нүд, хамарт дусаадаг эм дусаагууртай нь, шархны эмтэй тууз, хөвөн, самбай, жижиг хайч, чимхүүр, йодын уусмал, устөрөгчийн хэт исэл /перекись/, денатурат спирт, хэсэг газрын өвчлөлийг намдаадаг наалтууд, жирэмслэлтээс хамгаалах хэрэгслүүд заавал байх ёстой. Харин нэг зүйлийг анхааруулахад урд өмнө нь хэрэглэж байгаагүй, та болон танай гэр бүлийнхэнд ямар нөлөө үзүүлэх нь тодорхойгүй, зааврыг нь мэдэхгүй эм битгий аваарай.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button