Анхаараарай анхаараарай

5-р сарын дулаахан өглөө Москва хотын зах орчмын нэгэн цагдаагийн хэсэг дээр хувцас нь урагдаж хамаг биеэр цус урссан охин уйлсаар орж ирсэн байна. Бүгд л сандран үзлэгт оруулж, тайвшруулах тариа хийн, халдварын эсрэг эм уулгаж, рентгенээр зургийг нь авахаар бэлтгэж байх зуур эмэгтэйчүүдийн эмч охинд хандаж, одоохон шүүх эмнэлгийнхэн ирж үзлэг хийгээд үрийн шингэний шинжилгээ …. гэтэл охин Хэрэггүй ээ. Хөлөөр урссан цус биеийн юмных… Намайг хүн ингээгүй. Хэрээ. … гэхэд бүгд гайхав. Охин тэдэнд болсон явдлыг тайлбарлалаа. Тэрээр өглөө эрт метроноос буугаад модот гудамжаар ажил руугаа явжээ. Гэнэт сүрэг хэрээ гарч ирэн тал бүрээс дайрч хошуугаараа хатган, хувцсыг нь урж тасчиж эхэлсэн байна. Охин гүйсээр байсандаа амь гарч хот руу орж. Хэрвээ газар унасан бол амь нас нь хаашаа эргэх байсныг бүү мэд. Энэ түүхийг сонссон цагдаа нар азгүй тохиолдол байна гэцгээн охиныг тайвшруулаад өнгөрөв. Гэтэл хэдхэн цагийн дараа яг ийм байдалд орсон 20 настай охин иржээ. Yдээс хойш дахиад нэг, орой нь нэг, маргааш, нөгөөдөр нь бас дахин. Гэтэл хотын өөр олон хэсэгт яг ийм хэдэн арван тохиолдол гарсан нь тодров. Яаралтай амьтан болон шувуу судлаачид, сэтгэл сурлаачид, нарийн мэргэжлийн эмч нар, цусны шинжээчдийг цуглуулан болсон явдлыг шүүн хэлэлцлээ. Асуудал илэрсэн 5-хан хоногийн дотор нийтдээ 18-38 насны 50 гаруй эмэгтэй ийм дайралтанд өртөж хохирол амсчээ. Ганц зүйл тодорхой байсан нь хэрээний дайралтанд өртсөн охид, эмэгтэйчүүдийн сарын тэмдэг нь ирсэн байжээ. Тиймээс хэрээ цусны үнэр мэдэрсэн нь тодорхой болов.

Дайрч байгаа шувууг шинжилж үзвэл Москвад хэдэн мянгаараа амьдардаг саарал хон хэрээ байв. Саарал хон хэрээний биеийн урт 56-60 см, далавчаа дэлгэх үедээ 1 метрээс ч илүү гардаг том шувуу юм. Биеийн жин нь дунджаар 700 гр байдаг, хошуу нь бүдүүн, тоншилт нь хүчтэй бөгөөд балчир хүүхэд, томхон нохойн толгойг төвөггүй цөмлөж чаддаг гэнэ.

Шувуу судлалын төвийн эмч Сергей Яковлев Сарын тэмдэг нь ирсэн эмэгтэй рүү хэрээ дайрсан явдлыг бид сүүлийн 6-7 жилийн турш бүртгэж байгаа. Харамсалтай нь энэ тоо жил ирэх тусам өсч байна. Саарал хон хэрээ угаасаа их үнэрч, олон метрийн цаанаас ямар ч үнэрийг тун сайн мэдэрдэг. Тиймээс хэрвээ хэрээ цусны үнэрийг мэдэрч сурсан бол дайрах нь ойлгомжтой. Харин хэрээг хэн, хаана цусны үнэрт дасгаж, сургаад байна вэ гэдэг тодорхойгүй байгаа. Шувуу судлалын төвөөс сарын тэмдэг нь ирсэн эмэгтэйчүүдийг болж өгвөл гэрээсээ гарахгүй байхыг сануулж байна. гэж өгүүлжээ.

Спид-инфо сонины сурвалжлагчид Москва хотын хамгийн том хогийн цэг дээр очоод энэ асуултын хариултыг өөрийн нүдээр харцгаажээ. Одинцовын дүүрэг дэх энэ хогийн цэг хэмжээгээрээ хэдэн арван метр квадрат талбай эзэлдэг, олон жилийн хог хуралдсан байдаг. Хогон дунд энд тэндгүй цайран харагдах хэрэглэсэн ариун цэврийн хэрэглэлийг хэдэн арав, зуун хэрээ тоншиж идэж байжээ. Угаасаа ариун цэврийн хэрэглэл зөөлөн, хөвөн материалаар хийгддэг, түүнд цус нэвчиж улам зөөлрүүлдэг нь хэрээнд хоол болсон явдал байв. Сэтгүүлчдийг зогсох зуур хэдэн машин хог ирсэн бөгөөд түүн дээр мөнөөхөн хэрээн сүрэг нисэн бууж шинэхэн ариун цэврийн хэрэглэлийг тоншихын тулд зодолдоцгоож байжээ. Энэ хогийн цэгт амьтан, шувуу ямар ч хориг саадгүй ойртон ирдэг бөгөөд нэлээн хэдэн жилийн турш эмэгтэй хүний өвөрмөц үнэртэй цус шингэсэн хоол идсэнээрээ тэрхүү үнэрийг гойд мэдэрдэг болсон байна. Тиймээс гудамжаар алхаж яваа бүсгүйн биеийн юмны үнэрийг соргог мэдэрч дуртай хүнсээ хайж ийнхүү дайрдаг болжээ. Энэ хэдэн зуун хэрээ жил бүр өндөглөж хэд дахин үржиж байгаа. Тэгвэл сүүлийн үеийн нь шувууд төрөлхөөсөө ийм үнэрт мэдрэмтгий болох нь аргагүй юм. Уг хогийн цэгийн ажилчин Би энд хэдэн жил ажиллаж байна. Сүүлийн 5-6 жил хэрээ эмэгтэй хүний ариун цэврийн хэрэглэлийг илүү түүн идэж байгааг ажигласан. Одоо бид хэрэглэсэн ариун цэврийн хэрэглэлийг хэрээнээс харамлан түүж тэдэнтэй зодолдохдоо тулаад байна хэмээн өгүүлжээ.
Ариун цэврийн хэрэглэлийг өчнөөн л олон жил хаяж байгаа. Яахаараа одоо ингэж мэдрэгдэж байгаа юм бэ гэсэн асуултанд шувуу судлаач Хэрээ олон жилийн турш хот сууринд хүнтэй зэрэгцэн амьдарч байгаа. Тиймээс хүнийг, хүнээс өөрт нь үзүүлж болох аюулыг сайн мэднэ. Энэхүү саадыг даван ийм үйлдэл хийх хэмжээнд ирэхийн тулд бас ч нэлээн хэдэн жил шаардагдана шүү дээ. Ил задгай хэвтэж байдаг ариун цэврийн хэрэглэл түүнд их хурц нөлөө үзүүлсэн хэрэг. 5-р сард ийм явдал ихэсч байгаа нь хэрээний ороо орж өндөглөх үетэй нь холбоотой. Yржлийнхээ үед хэрээ их ууртай, цочромтгой байдаг. Тиймээс юунаас ч үл айн хүн рүү дайрч байгаа хэрэг л дээ. Тэгээд ч ганцаараа биш хэдэн арав, зуугаараа сүрэглэнэ шүү дээ. 6-р сар бүр осолтой болно. Учир нь 6-р сарын сүүлээр шинэ төрсөн дэгдээхэйнүүд бие даан үүрнээсээ ниснэ. Тэд томчуудаа дагаж бас л ижил зүйл иднэ шүү дээ. Алсдаа бүхэл бүтэн улсыг ч тонших аймшиг харагдаж байгаа юм даа… гэж толгой сэгсрэн өгүүлсэн байна.

Энэ дүр зураг та бидэнд ч ойрхон харагдаж байгаа биз? Тун удахгүй Монголд ийм явдал тохиолдохыг үгүйсгэх аргагүй болохыг ойлгон бараг чичрүүдэс хүрсэн юм. Манай алдарт Мааньтын хогноос эхлээд бидний жил бүр улиг болтлоо л үглэцгээж байдаг хур хогийг хэрхэхээ шийдвэрлэж чадсан билүү? Харьцангуй зэлүүд, хотын захаа байг гэхэд нийслэл хотын төв дунд орших барилга, сууцнуудын гадаах хогийн цэг, савууд ямар байдаг билээ? Байрнуудын орцны хогийн хоолой дүүрч хаалгаа зад тавиад багсайсан хог ил асгарч, түүнийг өчнөөн төрлийн ялаа батгана, шувуу, нохой, хүн хүртэл ухаад зогсож байдаг. Тэр бүрт бүсгүйчүүд бидний хэрэглэсэн зүйл бас л ил хөглөрч байдаг. Бүсгүйчүүд, охидууд, эмэгтэйчүүд ээ, өөрсдийнхөө амь нас сайн сайхны төлөө бид л эн түрүүн санаа тавьж чадна. Yгүйдээ л өөрөө өөртөө шударга, соёлтой хандъя л даа… Хэрэглэсэн ариун цэврийн хэрэглэлээ битүүлж, боож хаяцгааж байя. Нийслэл хотод маань хамгийн их яригддаг зүйл юу билээ? Хог.., хог!!! Санаж байгаа биз дээ? Энэн дунд бидний цус явж байгаа шүү. Байнга хогон дунд амьдардаг, эзэнгүй өчнөөн нохой ийм байдалд хүрэхгүй гэх баталгаа бий билүү? Бас хэрээ манай оронд ч гэсэн өвөлждөгийг санацгаая.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button