Цагдаагийн ажилтнууд бусадтай бүлэглэн алт дээрэмджээ
Гэтэл 10-аад хоногийн өмнө алт дээрэмдэгч бүлэг этгээдүүдийг Эрүүгийн цагдаагийн газрынхан илрүүлж сэжигтнүүдийг түр саатуулан Өвөрхангай аймгийн Цагдаагийн хэлтсийн мөрдөнд шалгаж эхлээд байгаа гэнэ. Эл хэрэгг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч, ахлах дэслэгч Дэлгэрсуурийн Жар-галсайхан болон түүний найз, Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст цагдаа байсан Одсүрэнгиин Энхбаатар, Төв аймагт цагдаа байсан Хүрэлбаатарын Мөнхдалай, тодорхой хаяг, эрхэлсэн ажилгүй Сэнгэдоржийн Чимэдрэгзэд, Одсүрэнгиин Ганбаатар нар холбогдсон байна. Бүлэг этгээд уурхайгаас баяжуул-сан шороо дээрэмдэн гурван сая гаруй төгрөгийн алт угаасан нь одоогоор тогтоог-дож эхлээд байгаа аж.
(өдрийн сонин 2004.09.02 217)