Солонгост ажиллах хүний тоо гүйцсэн үү

Бүртгэл явуулахын тулд гурав хоногийн турш иргэдийн иргэний үнэмлэхний регистрийг тэмдэглэсэн дугаар тарааж, албан ёсны бүртгэл ирэх зургааны өдрөөс эхэлнэ гэж байсан. Харин товлосон өдөр буюу өчигдөр дугаар тараасангүй. Зуучлах товчооны ажилтнууд 12 цагийн үед дугаарыг дүүргүүдийн захиргаагаар дамжуулж тараана, энэ тухай мэдээллийг өнөө орой телевизээр тодорхой мэдээрэй гээд явцгаажээ. Учир иь дугаар авахаар ирэгсэд Нэгдсэн нэгдүгээр эмнэлгийн урд байрлах тэрхүү Зуучлах товчооны хашаа, хашаан доторх гэр, сүүдрэвч гээд ойр орчныг дайран нураажээ. Ийм эмх замбараагүй байдал үүссэн тул өчигдөр өглөөний 11 цагийн үед 80-аад цагдаа очиж байдлыг зохицуулах гэсэн боловч хүч хүрсэнгүй. Тэнд үдийн хойно очиход хүүхэд, хөгшидгүй цуглаж, хог цаасанд дарагдсан газар дугаарлан зогссон хэвээр байлаа. Хонон өнжин дугаар-ласан хүмүүсээ гэриинхэн нь эргэж байгаа бололтой хог шороон дотроо хооллож байв. Өглөө цагдаа нарыг ирэх үөд энд бараг тав зургаан мянган хүн байсан гэцгээж байв.
Хэдийгээр бүртгэлийн дугаар тараах ажил өчигдрөөс эхлэх байсан ч Солонгост ажиллахыг хүсэгчид өнгөрсөн 26-ны өдрөөс эхлэн ингэж дугаарлан зогсчээ. Бүртгэлд хамрагдахын тулд шаардагдах бичиг баримтаа бүрдүүлэхийн оронд дугаар л авбал бүртгүүлж таарна гэсэн өрсөлдөөн ийм замбараагүй байдлыг уусгэв. Сүүлдээ бүртгүүлэхгүй ч дугаар авч, түунийгээ 20 мянган төгрөгөөр худалдах гэсэн хүмүүс хүүхдээ хүртэл дугаарлуулж, согтуу хөлчүү, хотын танхай залуусыг цуглуулсан газар болж хувирчээ. Хоёр, гурван өдөр дугаарлагсад дээр 31-ний шөнө олон хүн нэмэгдэж Гадаад хэргийн яамнаас Их Тэнгэр орох машины замыг хаажээ. Энэ үймээнээр хүүхэд, эмэгтэйчүүд бэртэж эмнэлэгт ч хүргэгдсэн байна. Үймээнд өртөгсдийн ар гэрийнхнээс Нийслэлийн Шуурхай жижүүрийн албанд олон гомдол ирүүлжээ. Тэнд байгаа хүмүүс бүртгэл есдүгээр сарын нэгнээс явагдаж эхэлнэ гэсэн боловч наймдугаар сарын 20-ноос эхлэн танил талын хүмүүсийнхээ материалыг авсаар одоо бараг тоо гүйцчихээд, хэдэн өдөр бүртгэсэн гэсэн яриа гаргахын тулд л ингэж дугаар тарааж үймээн үүсгэж байгаа тухай ярив. Мөн л тэдний хэлснээр бүртгэлийн ажлын хэсгийн н.Ганболд өрөөндөө ширээ дүүрэн хавтастай бүртгэлийн материал цуглуулжээ. Гаднаас ирсэн хэн нэгний материалыг гар хүндрүүлэх юм хийгээгүй л бол буцааж байгаа аж. Тэрчлэн иргэд өдөр шөнөгүй дугаарлан зогсч эхэлсэн хугацааны дээрх байдлыг нь тоочиж, шаардлага тавихад ГАХЗТ-ны дарга Д.Сүхбаатар Би чамайг нүдэллээ шүү, чамайг хэзээ ч бүртгэхгүй, манай албан газрын үүднээс зайл гэхчлэн авирлажээ. Бүртгэлийн дугаараа хэдийд тараах, Солонгост ажиллах хүний нь тоо гүйцсэн гэсэн мэдээлэл үнэн эсэхийг Д.Сүхбаатараас тодруулах гэсэн боловч түүнтэй холбогдож чадсангүй.
(өдрийн сонин 2004.09.02 217)