Солонгос явах хүсэлтэй 3000 гаруй иргэд бүтэн өдөржин оочирлоод барсангүй

Хот, хөдөөгийн нийлсэн 6000 гаруй иргэнийг Солонгос улсад ажиллуулахаар зарласан нь энэ хүмүүсийг дугаарлуулахад хүргэжээ. Аль сонгуулийн өмнө сураг нь гарсан Хөдөлмөрийн яамны ажиллах хүчин гаргах ажил эхний өдрөө нэлээд хэл амтай эхэлж байна. Өглөөнөөс эхэлж бүртгэх гэсэн боловч урд шөнө хашааных нь үүд хаалгыг эвдэж шөнөжин унтуулаагүй гэж Зуучлах товчооныхон ярилаа. Энд шөнө цурам хийлгүйгээр 50 гаруй цагдаа ажиллажээ. Хоёр хоногийн өмнөөс энд дугаарласан хүмүүс цай хоолоо эндээ идэж бага ч үгүй нанчид хүртэцгээсэн байна. Зарим нэг нь агсам согтуу тавьж ч үзжээ. Yүний хажуугаар хармааны хулгайчид олз хайж бас бие муутай нэг нь ухаан алдаж унасан гэнэ. Түргэний тэрэг өчигдрөөс хойш таван хүнийг эмнэлэгт хүргэсэн гэнэ.
Биднийг хаалгаар оруулахын тулд 500 төгрөг нэхлээ. Цаашлаад дугаараа 30 мянган төгрөгөөр иргэд хоорондоо өгөлцөж авалцаж байна. Өглөөнөөс эхлээд бүртгэсэн бол өдөртөө нэлээд хэдэн хүнийг бүртгэх боломжтой гэж Зуучлах товчооны дарга ноён Сүхбаатар хэлж байсан. Гэсэн хэдий ч эмх замбараагүй байдал үүсгэж хашаа хайс, барьсан гэрийг нь хүртэл хүмүүс эвдэж орхисон учраас товчоо нэг ч хүнийг бүртгэсэнгүй.
Зуучлах товчооны орчимд хамгийн хэцүү нь нөгөө явах гэж зүтгээд байгаа Солонгосынх нь ЭСЯ байгаа. Хэрүүл зодоон, хэл ам хийж, эмх замбараагүй байдал үүсгээд байгаа иргэдийг хараад итгэх болов уу үгүй болов уу гэж сэтгэл зовниж байгаагаа цагдаагийн ажилтнуудад товчооны ажилтнуудад ярьж байсан. Тэд олон хүнийг шөнө дундаар ажиллуулах гэж байхад иргэдийн ухамсар доройгоос хүнд байдалд орж болох юм гэж болгоомжилж байгаа юм байна.
/MN-25 телевиз/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button