Гудамжны реклам самбарууд чухал нөлөөтэй юу

Соц нийгмийн үед ганц намын улс төрийн сурталчилгаа зонхилж байсан улсын нийслэл гадаад дотоодын чанартай чанаргүй барааны реклам самбарт дарагдаад байна. Уг нь самбар үйлдвэрлэгчид улсын ерөнхий зураачаас авахуулаад инженерийн зураг төсөл, бат бөх чанар, газрын зөвшөөрөл гээд олон шалгуурыг давдаг. Гэхдээ энэ бүгд дандаа цаасан дээр байдаг. Энэ нь хотын гудамжинд сүндэрлэх самбар ямар байхыг тухайн самбарын дизайнер, компанийн захиалагч нар мэддэг гэхэд болно. Хүн ам хэт төвлөрсөн хорооллын гудамж төв замд ойрхон байрлах самбарууд өнгө зургаараа зодолдох нь нүд эрээлжилмээр. Харин үүнд хот тохижилтын зүгээс ямар шаардлага, арга хэмжээ авч байгаа нь нийслэл хот тохижилтын газрын дарга Болдоос асуух гэсэн боловч зурагтаар гарах тун дургүй хүн бололтой ярилцлага өгөхөөс татгалзлаа. Ийм учир бид мэргэжилтнээс нь зарим нэг зүйлийг тодрууллаа.

-Бид нар реклам байрлуулсан аж ахуйн нэгж, компанитай ашиглалтын гэрээ гэдгийг байгуулдаг. Ашиглалтын гэрээ нь рекламын аюулгүй байдал, бусад зар сурталчилгааны хууль, хүний эрхийн тухай, өмчийн тухай хуулийг зөрчиж байна уу үгүй юү. Гуравдугаарт, өнгө үзэмжинд нь анхаарал тавьж ажилладаг.
Сонгуулийн сурталчилгаанд идэвхтэй оролцдог реклам самбарын сезон орон нутгийн сонгуулийн үеэр ч бас эхлэх бололтой. Харин энд реклам самбарын гол мэдэлтнүүд болох Хот тохижилтын газраас тухайн нэр дэвшигч компаниудын хооронд зуучлах үүрэг гүйцэтгэдэг байна.
/MN-25 телевиз/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button