Монголын хүүхэд багачууд шүдний өвчнөөр өвчлөх нь ихэсчээ

Хамгийн шүд сайтай, шүдний өвчлөл багатай орны нэгд тооцогдож байсан манай улсын иргэдийн дунд шүд цоорох өвчин нэмэгдэх болсон нь сүүлийн хэдэн жилд гадаадын янз бүрийн хүнсний бүтээгдэхүүн, тэр дундаа элдэв амттануудыг хэрэглэснээс болж байгаа гэж эмч нар тайлбарлаж байгаа юм. Тэдний ярьж байгаагаар шүдний өвчлөлийг бууруулах хамгийн хялбархан сайн арга бол гурван наснаас нь эхлэн хүүхдийн шүдийг угаан, оо сойз амандаа хүргэхэд л шүд эрүүл болно гэснийг өөрчилж сүүлийн үед манай хүүхдүүдийн сүүн шүд ургахад л хорхойтож байгаа учраас энэ наснаас нь эхлэн шүдийг нь зөв угааж байх, ямар ч тохиолдолд хоол, чихэр жимс идсэний дараа амаа зайлан цэвэрлэх явдал юм.
Манайд ирсэн Японы шүдний эмч нар зургаан хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд Япондоо нэртэй эмч нар юм. Эдгээр гадаадын эмч нар манай аймагт бүрт 100 хүүхдийг үнэгүй эмчилнэ гэж семинарыг зохион байгуулагч хэллээ.
-Би Монголд 30 жилийн өмнө анх ирж байсан. Хотын хүүхдүүдийн амны ариун цэврийг үзэхэд их муу, 12 шүд нь хүртэл хорхойтсон тохиолдолтой учирч байсан. Харин хөдөөгийн хүүхэд багачуудын амны хөндийн байдал цэвэр, үнэхээр сайн байсан. Гэтэл одоо хот, хөдөө ялгаагүй хүүхдүүдийн, ер нь Монголын нийт хүмүүсийн шүдний өвчлөл маш их боллоо. Энэ нь янз бүрийн орноос ирсэн хүнсний бүтээгдэхүүн болон амаа дутуу угааснаас болж байна гэсэн судалгаа байгаа. Одоо орон нутагт тоног төхөөрөмжийн хүрэлцээ харьцангуй сайн болсон байхад ингэж шүдний өвчлөл нэмэгдэж байгаа нь гадаад орноос орж ирж байгаа чанаргүй бүтээгдэхүүнээс болж байгаа юм.
Энэхүү уулзалт-семинар гурван хоног үргэлжлэх юм байна. Маргааш рон нутгийн шүдний эмч нар тав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа энэхүү сургалтын үеэр анх зохиогдож байхдаа сонгож авсан хүүхдийнхээ амны хөндий анх ямар байсан, одоо хэрхэн эрүүл болсныг харуулах юм.
/MN-25 телевиз/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button