Ц.Элбэгдоржийн багт хэн ажиллах вэ?

Сангийн яам гацаа авчрав
Ерөнхий сайдын гарыг зудны мал шиг царайчлан ширтэж, горьдлого тээсэн сайд болох хүсэлтнүүд саарал ордныг тойрч гороолон нойргүй хоносоор ядрах талдаа. Ард тумний чих тавин хүлээж, өдөр бүрийн сонин, орой болгоны үдшийн мэдээнээс харуулдан чагнаж суугаа шинэ Засгийн газрын бүтэц, бүрэл-дэхүүний асуудал намрын нар мэт хойргошуу.
Голлох эрх баригчид болох МАХН болон Эх орон-Ардчилал эвслийнхэн одоо хүртэл яамдынхаа тоог ч тохирч амжаагүй байгаа нь түмэн олны, улс орны бухимдлыг төрүүлж.зөвшилцөл хэмээгчийн сүүдэр дор их эвлэрлиин төр харин ч эсрэгээр их эвлэрлиин тор болж хувирав.
Бидэнд байгаа мэдээгээр 2000 онд засгийн эрх авмагцаа тухайн үед ажиллаж байсан есөн яамны тоог даруй 11 болгон үйл ажиллагаа, эрх мэдэл, хүнд суртлаа өргөжүүлж байсан МАХН энэ удаа өөр байр суурь баримталж, 10 яамтайгаар Засгийн газар ажиллах нь зүйтэй
хэмээн үзэж буй аж. Харин Эх орон-Ардчилал эвслийнхэн энэ асуудалд тун ч бийлэгжүү хандаж, 16 юм уу, 18 яам бөөндөх гэж дурлаад байгаа. 2000 онд хоёрхон яам нэмэгдэхэд Н.Энхбаярын зүг тун ч дургүйцэнгүй, хөмсөг атируулан ширтэж байсан сонгогчид сонин хэвлэлүүдээр мэр сэр мэдээлэгдэж байгаа 20 шахам тоотой яамны сургаар бухимдан зэвүүцэж эхлэв.
Өөрсдөө тохируулж хуулиаа өөрчлөн засварладаг улстөрчид маань одоо бүүр цагаандаа гарч, төрийн удирдлага, зохион байгуулалтыг амбицдаа тааруулан нааш цааш хөдөлгөх болсныг энэ бүхэн нотлоно бус уу. Олон нийтийн. зүгээс нэлээн нүүрстөрөгчөөр баяжиж буй энэхүү бухимдлын агаарыг нэвтлэн, эрх баригчид маань яамдаа хэрхэн хувааж өмчлөх гэж байгаа зарчмыг сонирхъё.
Маргааны гол цөмд, хамгийн амттай шарсан тоорой болох Сангийн яам донхойж байгаа юм. Уг нь Сангийн яам шарсан тоорой биш л дээ. Толгой эрх баригчид л тиим болгож хувиргаад байгаа хэрэг. МАХН, Эх орон-Ардчилал эвслийн аль апь нь Сангийн яаманд шүлс унагаад болдоггүй ээ. Хэрэв Сангийн яамыг аль тал нь авахыг шодоод ч болсон шийдчихвэл хоосон үлдсэнд нь Хууль зүйн яам оногдон, Хууль зүйн яамны нэмэрт нь Дэд бүтцийн яам явж, муу хүүхэн дээр ишигтэй ямааны гарз гэгч болох юм. Тэгээд л хойноос нь Батлан хамгаалах яам, Гадаад яам зэрэг хорь шахам яам ээлжээ хүлээн солбиж жагсана.
Аль нэг яамны сайдаар МАХН-ын гишүун томилогдвол дэд сайдын албыг Эх орон-Ардчилал эвсэлд үлдээх зарчмаар эрх мэдлээ хуваалцахаар тохирсон гэнэ билээ. Уг нь энэ боломжийн зөв аргачлал. Сонирхолтой нь МАХН аливаа болом-жийг залуустаа олгохоор зүтгүүлж, Ардчилсан нам хууччуултайгаа зууралдаж буй байдал ажиглагдаж байна. Агентлагуудын асуудлыг яамдын дараа эрхэм зөвшилцлийн хүрээнд шийдэх юм байх.
Ямар яамд нэмэгдэж, хэн сайд болох вэ?
Геологи, уул уурхайн яам, Барилга, зам тээвэр холбооны яам, Соёл, аялал жуулчлалын яам, Хөдөлмөрийн яам…энә жагсаалт ингэсхийгээд шувтарна гэж найдъя. Баттай эх-Сурвалжийн мэдээлснээр маргааны шийдвэрлэх бай, зөвшилцлийн гацаа болоод байгаа Сангийн яамны сайдад МАХН П.Улааныг, Эх орон-Ардчилал эвсэл Я.Очирсүхийг зүтгүүлж буй аж. Батлан хамгаалах яаманд М.Сономпил, ШзТүвдэндорж – нарын нэр яригдаж тэдний нөгөө талдЖ.Гүррагчаа зогсч байгаа юм. Гэхдээ энә яамны асуудал 59 дүгээр тойргийн сонгуулийн маргаантай хамт шийдэгдэнэ.
Уг тойргийг МАШСН-ын Сам.Отгонбаярт үлдээж, Ж.Гуррагчаад сайдын томилолт өвөрлүүлэх хувилбар хэлэлцэгдэж байгаа ч Ц.Элбэгдорж нарын АН- ын нөхөд МАШСН-ын дарга Б.Эрдэнэбатад УИХ-д бие даасан булэг баигуулахболомжолгохгуиг эрмэлзэж буй. Одоо болтол төрд төлөөлөлгүй хэлмэгдэж байгаа 59, 24 дүгээр тойргийг наймаа маягаар адил тэнцүү хувааж авахаар шуударсан нь тодорхой болсныг эндээс харж болно. Гадаад яамны сайдад Эх орон-Ардчилал эвсэл Лу.Болдыг нэрлэж байгаа гэнэ билээ. Хууль зүйн яамыг Ц.Нямдорж, Э.Бат-Үүл нарын хэн нэг нь толгойлно.
Харин Нийгмийг хамгаалах яам эмэгтэй сайдтай болж магадгүй, учир нь МАХН Т.Гандиг сонгон шалгаруулсан юм байх.
Эрүүл мэндийн сайдаар Л.Гүңцалай, Геологи уул уурхайн яамны сайдаар Г.Батхүү нар бэлтгэгдэж байгаа бол Барилга, зам тээвэр, холбооны яамыг Фортуна Батбаяр толгойлох магадлал ендөр байна. Үйлдвэр худалдааны яам Б.Эрдэнэбатад оногдох янзтай.
Яамдын дайварт дуулгахад Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар Орост Элчин сайд байсан Цолмонг томилох сурагтай. Одоохондоо Ерөнхий сайдын шууд мэдэлд байгаа МҮРТВ-ийн захирлаар хэн тодрох нь түлхүүргуй цоож болж хувирсан. Төр солигдох бүрт зайлшгүй хөдөдцөг суудлуудын нэг болох ЦЕГ-ын даргад Хотын цагдаагийн даргаар ажиллаж байсан хурандаа Н.Ганболд, Баянзүрхийн цагдаагийн хэлтсийн дарга М.Ганхүү нар магадлалтай сонсогдож байгаа.
Сайд нарын томилгоо ч яахав, эхлээд яамдынхаа тоог тохиролцох нь эн тэргуүний шаардлага болоод байна. Хэрэв яамд тодорхой болчихвол Ц.Элбэгдоржийн ганцаардал дундарч, өөрийн гэсэн багтай болох явцад нэг алхам хийсэн.
Эвслийнхэний барьцаа
Сонирхолтой нь Сангийн яамнаас гадна Хууль зүй, Эрүүл мэндийн яамнууд барьцаанд байгаа тухай мэдээ ирэв. МАХН-ын зүгээс Хууль зүйн яамыг авч, сайдаар нь Ц.Нямдоржийг л томилж байвал бусад яам хамаагүй, золиосолсон ч яахав гэсэн зарчим барьж буй бөгөөд харин Эх орон-Ардчилал эвсэл асуудалд үүнээс өөрөөр хандаж, Хууль зүйн яамны сайдаар Ц.Нямдорж үлдэх ёс суртахууны эрхгүй хэмээн үзэж байгаа юм. Энэ байр суурин дээрээ эвслийн нөхөд бат зогсч байгаа. Ийнхүү Ц.Нямдорж нэгэн цагт хүсээд байснаараа голлох хоёр хүчний дунд барьцаа болж амжаад байна. Үүнээс улбаалан туе яамыг Хууль зүй, Дотоод хэргийн яам болгож хоёр салгах хандлага зөвшилцлийн хүрээнд цухалзаж эхэлжээ. Ямартай ч мөнгө барьдаг Сангийн яам, хүчнийхнийг зангидцаг Хууль зүйн яам, мэдээллийн монополь МҮРТВ гэсэн байгууллагууд хоёр талын сонирхлыг өдөөж байгаа нь лавтай.
Эх орон-Ардчилал эвелийг анх байгуулж, өнөөдрийн ялалтыг авчирсан М.Энхсайхан шинэтөрөөс ганцхан зүйл хүсч буй гэнэ. Өөр юм гуйхгүй, Л.Гүндайлайг л Эрүүл мэндийн сайдаар томилчихвол боллоо гэж мань Энхсайхан ам шүд алдсан юм байх. Л.Гүндайлай ч өөрөө энэ суудалд санаархаж байгаагаа нуугаагүй гэх. Өнгөрсөн дөрвөн жилийн турш Эрүүл мэндийн сайд П.Нямдаваатай хэвлэлээр захидал шидэлцэн шөргөөцөлдсөн тэрбээр шүүмжлэлээ ажил хэрэг болгож, хэрхэн ажиллахыг харуулах гээд тун ч шаргуу.
МАХН, Эх орон-Ардчилал эвслийн дунд хаягдаад байгаа бас нэг барьцаа бол шадар сайдын сэнтий. Одоогоор шадар сайдад Алтан гадас ассоциацийн Н.Алтанхуягийн нэр сонсогдож байгаа боловч МАХН хүчний харьцааг тэнцүүлэх үүднээс хоёр шадар сайд ажиллах ёстой гэж үзэн, зохион байгуулалтын өөрчлөлт хийхийг хүсч байна. Хэрэв хоёр шадар сайдтай болчихвол Ерөнхий сайдад нэр нь нэлээн хүчтэй яригдсан Н.Алтанхуяг, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Идэвхтэн нар энэ сэнтийд өрсөлдөгчгүй зөвшөөрөгдөж буй аж.
Гуравдагч хүчин ба айдас
Одоо улс төрийн байдлыг тандъя. Байдлаас үзвэл МАХН ч тэр, АН ч тэр МАШСН болон түүний дарга Б.Эрдэнэбатаас зай барьж байна. Учир нь МАШСН УИХ-д долоон суудалтай бөгөед энэхуү төлөөллөөрөө улс төр дэх нөлөө нь мэдэгдэхүйц өсч буй. Өөрөөр хэлбэл Буян Жагаагийн мөрөөдөөд байсан гуравдагч хүчний орон зайг МАШСН хүссэн ч хүсээгүй ч эзлэх нөхцөл бүрдээд байгаа юм. Тиймээс ч Б.Эрдэнэбат УИХ-д суудалтай найман гишүүнтэй болж, бие даасан бүлэг байгуулан МАХН болон Эх орон-Ардчилал эвслийн дундуур гүйж, гол баатраар тодорчих вий гэхээс эрх баригч хүчнүүд эмээж байна. Энэ айдас нь 59 дүгээр тойрог болон Батлан хамгаалахын сайд Ж.Гүррагчаагийн асуудлыг шийдэ-хэд саад болсоор өдийг хүрэв.
Яагаад МАХН болон Эх орон-Ардчилал эвсэл гуравдагч хүчнийг хүсэхгүй байгаа нь сонин. Улс төр дэх нөлөөллөө хоёул хувьчхан эзэмшиж, өөр улс төрийн хүчин бойжин гарч ирэх нөхцөлийг хаахыг тэд эрмэлзэж байна гэж үүнийг ойлгож болно. Хэрэв МАШСН УИХ-д суудалтай гишүүдээрээ дамжуулан нээлттэй хэлэлцэх аливаа асуудалд гуравдагч байр сууринаас хандан чагтаглаад эхэлбэл энэ намын нэр хүнд суга өсөх боломж нэгэнт бүрдэж амжсан. Харин Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нарт өөр өөрсдийн намыг шинэ үеийн улс төрийн товчоо болгон төвлөрүүлж, зөвшилцөл нэрээр эрх мэдлийн шинэ давхарга үүсгэх нь МАШСН-тай маргалдаж байснаас илүү хялбар бөгөөд ашигтай байгаа нь эргэлзээгүй. Гэсэн хэдий ч ард түмэн улс төрийн хүрээнд ноёлж байгаа хоёр акул хүчний хажуугаар гуравдагч хүчний дуу хоолойг олж сонсохыг хүсдэг. Магадгүй зөвшилцлийн цаана бүгэж байгаа эрх баригч хүчнүүдийн байдал олон нийтийн дээрх хүслийг хурцалж буй биз. Ямартай ч МАШСН сонгуулий өмнө хаяагаа хадралцсан С.Оюуны ИЗБНН, Буян Жагаагийн МБНН-аас хэд дахин олон суудлыг УИХ-д авсан нь маргах аргагүй үнэн билээ.
Төгсгөлийн оронд
Сонгуулийн өдрөөс хойш монголчууд хуучин, шинэ парламентын дунд засаглалгүй шахам хагас сар гаруй хугацааг үдэж, Ерөнхий сайдгүй хоёр сарыг . шувтлаң, одоогийн байдлаар Засгийн газаргүй өвөлтэй золгох нь. Мичин жилийн зуд арай сайд нарын зудаар эхлэх гэж байгаа юм биш байгаа.
Тэгвэл ч байгалийн зуд, засаглалын зуд хоёрт ард түмэн минь нэрвэгдэж, хэцүүхэн өвлийг хүндхэн давах байх даа.
Р.Эмүжин (өнөөдөр 2004.09.02 206)