Америкийн Консул яагаад нутаг буцав

Тэнд чухам юу болоод байгаа юм бол? Зарим эх сурвапж Консулын ажиллах хугацаа нь, дуусч оронд нь ирзх ёстой хуп саатсанаас үйлчилгээ нь хаагдахад хүреэн гэж байхад нөгөө нь Тэр чинь гомо байсан юм гэнэ лээ. Бэлгийн харилцагчдадаа хууль бусаар виз гаргаж өгснөөс болсон гэсэн. Виз гаргуулэх сонирхолтой хүмүүсийг бэлгийн гаж зуршилдаа уруу татдаг байсан байж болзошгүй гэв. Энэ асуудлыг тодруулах зорилгоор холбогдох албаныхантай уулзлаа.
ЦЕГ-ын зрх бүхий албан тушаалтан -Түүний гомо байсан тухай мэдээлэл бий. Гэхдээ эл зуршилдаа Монголын хүүхэд, залуусыг уруу татсан болон визийн зөрчил гаргасан гэх мэдээлэл бидэнд алга.
ТЕГ-ын эхсурвалж -Энэ тухай огт сонсоогүй. Бүрэн эрхийн хугацаа нь дуусаад явж байгаа байх. Манайх ийм мэдээлэл авч, шалгаагуй.
Туе газрын өөр нэг эх сурвалж -АНУ-ын ЭСЯ-ны Консул нутаг буцеан. Оронд нь БНХАУ-д суугаа туе улсын Элчин сайдын яаманд ажиллаж байсан, 40 орчим насны эмэгтэй ирж, АНУ-аас шинэ Консул томилох хуртэл эндэх албыг нь хашна. Консулыг гомо гэдгийг мэдэж байсан. Гэхдээ хуний эрхийг дээдэлдэг орнууд үүнийг алба ажил эрхлэхэд харшлах шалтгаан гэж үздэггүй Миний сонссоноор тэрбээр ажлын хариуцлага алдсан гэсэн. Энэ талаар ярихад эрт байна. Манай хууль хяналтын анхаарал тавиагүй бол өөрсдийнх нь асуудал биз. Тухайн улс хэнийгээ юуны учир эргүүлэн татах нь өөрсдийнх нь хэрэг хэмээн тайлбарлалаа.
Манай Гадаад хэргийн яамны холбогдох хүмүүс Энэ тухай юу ч мэдэхгүй хэмээгээд ямар нэгэн мэдээлэлд нэр нь хавчуулагдахаас эмээж буйгаа нуусангүй.
Дараа нь бид АНУ-ын Элчин сайдын яаманд хандаж дараах ярилцла ыг аисан юм. Эхлээд АНУ-ын Элчин сайдын яамны хэвлэлийн ажилтантай уулзлаа.
-Консулын албаны яаралтай буе уйлчилгээ хаагдсан. Хэззэ нэзгдэх вэ. Өдөр, цаг ньтодорхой болсон уу?
-Болоогүй байна. Захиргаазохион байгуулалтын шатанд хүндрэл гарсан гэж ойлгож байгаа. Үүнээс өөрөөр дэлгэрэнгүй хариулах боломж алга.
-Шинэ Консул ирсэн үү?
-Хариулах боломжгүй.
-Захиргаа зохион байгуулалтын хүндрэл гэдгийг юу гэж ойлгох вэ?
-Чухам зохион байгуулалтын юу нь вэ гэдэг тодорхойгүй.
-Консултай холбоотой тааруухан мэдээллийг зарим эх сурвалж ярьж байх юм. Хууль буе үйлдэл гаргасан ч гэх шиг?
-Дотоод ажилтай холбоотой. Түунээс Консултай холбоогүй байх. Би саяхан амраад ажилдаа орсон болохоор мэдэхгүй байна. Хэвлэл мэдээллийн албаны дарга ярилцпагад орсон гэв.
Харин тус яамны нэгэн ажилтан Консулын албаны яаралтай бус үйлчижээ хаах болсон шалтгаан Консултай холбоотой нь үнэн. Хэд хоногийн дараа энэ тухай дэлгэж болох юм. Консултай холбоотой гэдэг нь нутаг буцеанаас болсон юм биш. Консултай, хувь хунтэй нь холбоотой асуудал. Гэхдэз нэг их том асуудал биш гэсэн юм.
АНУ-ын ЭСЯ-нд ажиллаж буй хүмуүстэй холбоотой яриа мэр сэр гардаг ч тэгехийгээд нам жим болчихдог. Бид ч бусдын хэрэгт оролцох хэрэггүй гэх юмуу, хоёр улсын найрамдалт харилцааг дээдлэх ёстой гэдгээр өөрсдийгөө тайвшруулаад өнгөрдөг нь зөв үү, буруу юу? ЭСЯ-ны дээгүүр албан тушаалтан буюу Консул нь ижил хүйстэн гээд бодохоор манай оронд тэд ямар шалгуураар ирдгийг сонирхоод үзчихэд гэмгүй мэт.

(өнөөдөр 2004.09.02 206)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button