Хичээлийн шинэ жилийн нээлтийн багц мэдээ

Сэтгүүл зүйн аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг Оюуны өргөө дээд сургууль хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ. Шинэхэн оюутнуудад манай телевиз ч гэсэн нэгэн бэлгийг барьсан байна. Сэтгүүлч мэргэжлээр зургаа дахь жилдээ мэргэжилтэн бэлтгэж байгаа Оюуны өргөө дээд сургуульд энэ жил сургалт явуулахад нь зориулж манай телевизээс дадлага хийх оюутнуудыг бүтээлээ туурвихад нь зориулж тусгайлсан студийг гарган өгч байгаа юм. Оюуны өргөө-г төгсөгчид дадлагад суурилсан сургалтынхаа ачаар ажлын байрны талаар санаа зовох зүйлгүй болов уу гэж багш нар нь хэлж байна.
-Манай сургалтын онцлогийн давуу тал нь гэх юм бол дадлага хийх байр, бусад мэргэжлийн байгууллагатай хамтарч ажилладаг. Тэр мэргэжлийн байгууллагуудад оюутнуудаа дадлагад гаргаж цаашдаа ажиллах байраар хангаж өгдөгөөрөө давуу талтай. Ерөнхийдөө онол-практик хосолсон, Шавь төвтэй сургалт давамгайлдгаараа онцлог байгаа.
Сэтгүүлчдээс гадна аялал жуулчлалын салбарт тэдний төгсөгчид их ирээдүйтэй байгаа гэж байсан. Аялал жуулчлалын томоохон бааз, зочид буудлууд эдний төгсөгчдөөр боловсон хүчний эгнээгээ нэлээд өргөтгөөд авсан байна. Хамтран ажиллах түнш жил бүр нэмэгддэг. Өнөө жил хэд хэдэн жуулчны бааз санал тавиад байгаа юм байна. Цөөхөн боловч чанартай боловсон хүчнийг бэлтгэх зорилготой тус сургууль 1999 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.
х х х
Математик, англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай Классик дунд сургууль хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ. Классик дунд сургууль нээлтийн ажиллагаандаа урлаг, соёлын нэртэй дуучдыг урьжээ. Ихэнх сургуулийн нээлтэнд албаны хүмүүс үг хэлээд өнгөрдөг. Хичээлд ирж байгаа сурагчид анхны хичээлийн шинэ жилийн нээлтээ урлагийнхантай хамт угтан дуулж бүжиглэж байлаа.
-Энэ хичээлийн жилийн манай сургуулийн гол онцлог бол бид хүүхдийн математик сэтгэлгээг хөгжүүлэх сургалтын хөтөлбөрөө улам төгөлдөржүүлж, улам эрчимжүүлж, аргаа улам боловсронгуй болгосонд гол нь оршиж байгаа юм.
Тус сургууль нь долоо дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа. Математикийн хичээлийг ОХУ-ын боловсролын агуулгаар хүүхдэд олгодог гэнэ. 104 гаруй хүүхэд суралцдаг. Хүүхдийг бүх талаар нь хөгжүүлж, бие даасан олон талын авьяастай хүн болгон төлөвшүүлэх зорилготой ажилладаг гэж багш, ажилчид ярьж байсан.
/MN-25 телевиз/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button