Цэнгэлдэхэд хөгжим хангинаж эхлэв

10 гаруй тоглолт үзэгчиддээ барьсан хашир дуучин маань хачин их догдолож, тглолт болох өдөр, цагийг тэсэн ядан хүлээж байгаа бололтой. Тэд шөнийн хоёр цаг хүртэл бэлтгэл хийсэн сураг дуулдсан. Тоглолтын найруулга, гол санаагаа дуучин бүсгүй нууцалсан хэвээр.
Нэг л үдэш-ийг Улсын циркийн найруулагч Б.Батмөнх найруулж байгаа юм. Тэрбээр Канадын дэлийд алдартай Нарны цирк-т олон жил ажиллаад эх орондоо саяхан ирсэн билээ. Yлгэрийн сэдэвтэй тоглолт байх гэж сэтгүүлч бидний таамаглаж буй Нэг л үдэш энэ бямба гаригт 19 цагаас эхэлнэ. Тоглолтын тасалбарыг Дархан, Эрдэнэт, Хөтөл, Зуунмодод ч худалдаалж байгаа. Улаанбаатарт Hifi-ийн бүх салбар болон явуулын цэгээр борлуулж бйна.
Хүү, охиныхоо хичэлийн хэрэгслийг цуглуулах гээд ойрхон дэлгүүрээр ороход тань Нэг л үдэш-ийн тасалбарыг 3000 төгрөгөөр бэлэглэх микроавтобус хөлөглөсөн залуустай тааралдвал Та бүү цааргалаарай. Т.Ариунаагийн шинэ тэсрэлт хэрхэн болох, тоглотын нууцыг тайлах, хайртай дуучинтайгаа хамтран дуулах эрхийн бичиг тань тэдэнд байгаа.
/Өнөөдөр, 2004, 09.02, 206/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button