Эмч зөвлөж байна

-Би сексийн хэвийн амьдралтай 20 жил болж байна. Сүүлийн үед эхнэр бид хоёрын сексийн тоо цөөрөөд, хэтэрхий нэг хэвийн болоод байгааг анзаарч, энэ байдлаасаа гарах тухай ярилцсан юм. Тэгээд нэг удаа эхнэрийнхээ лангуу түрээсэлдэг дэлгүүрийг хаахаар нь нууцаар үлдэж байгаад, газраар хувцас тарааж хаяад хурьцал үйлдсэн. Тэр үдэш бид хоёр залуугийнх шигээ гайхалтай сайхан байсан. Одоо гэртээ, орон дотроо секс хийхэд хэн хэн маань нэг л дургүй болчихоод байна. Байнга гэрээсээ өөр газар секс хийгээд сурчихвал муу
зуршил юмуу гаж донд тооцогдох уу? Ийм байдлаас яаж гарах вэ?
Ё. 41 н. УБ
-Гэрээсээ өөр орчин нөхцөлд сексдэхэд болохгүй юмгүй, харин ч бэлгийн амьдралаа шинэлэг байдлаар идэвхжүүлэн сэргээж байгаа сайн хэрэг болно. Секс судлалын ухаанд бэлгийн харьцааг сайхан, сонирхолтой (сюрпризлиг), адал явдалтай болгоход орчин их нөлөөтэй гэж үздэг. Хуучин тогтсон хэвшлээ хэсэг хугацаанд өөрчилж байгаад эргээд гэр орондоо хийхэд танд дахин шинэ нөхцөл байдал, шинэ мэдрэмж төрөх болно. Yүнийг гаж дон гэж үзэхгүй учраас санаа зоволтгүй. Харин заавал дэлгүүрт гэхгүй өөр бусад сонин сайхан орчин бий болгохыг оролдох хэрэгтэй.
-45 настай эрэгтэй хүн 19 настай онгон охинтой унтахад ямар нэг хүндрэл гарна гэж байх уу? Их том эрхтэнтэй эр хүн онгон охинтой секс хийх осолтой, цус алдалт энэ тэр гарч болзошгүй гэж нэг удаа уншсан юм. Энэ үнэн үү? Насны хэт хол зөрөө секст нөлөөлнө гэж байх уу?
Б. Д аймаг.
-Насны зөрөөнөөс сексийн хүндрэл гарахгүй, эрэгтэй хүний эрхтэн хичнээн том байлаа ч хурьцлын үед аюул учруулахгүй. Онгон охин байлаа ч тэр, үтрээний булчингийн тэлэх байгалийн зохицох чадварт тохирдог. Анхны хавьтлаар онгон хальс цоорох үед бага зэргийн цусархаг ялгарал гарах нь хэвийн үзэгдэл. Түүнээс биш цус алдаж аюул учруулах ёсгүй. Ер нь хүчээр л хийгээгүй бол ямар нэг хүндрэл гарахгүй. Харин анх удаа бэлгийн хавьталд орж буй хүнээ сэтгэл санааны хувьд бэлдэж, тайвшруулах нь чухал. Насны зөрөө хэт олон байх нь яваандаа сексийн амьдралд сөргөөр нөлөөлж болно. Эрэгтэй нь байгалийн жамаар харих үед залуу эмэгтэйн бэлгийн амьдрал ид үедээ орсноос бэлгийн идэвх болоод дур ханамжийн зөрөө, түүнийг дагаад сэтгэл зүйн болон бусад зөрчил гардаг.
-Сексийн өмнө эротик юмуу порно үзэхээр сэрэл хөдөлж сайн таашаал авдаг гэсэн. Гэтэл зарим нь бүр эсрэгээр, ийм юм үзээд байхаар секс хийх дургүй, сулралтай болдог гээд байна. Аль нь үнэн бэ? Ер нь сексийн дур хүслээ нэмэгдүүлэхийн тулд яах ёстой вэ?
А. 24 н, Л. 22 н. УБ
-Бэлгийн дур хүслийг өдөөх үйлдлийг эротик гэнэ, харин порно гэдэг бол хүний бэлгийн амьдралыг урвуулан гуйвуулж харуулах хэлбэр. Иймд порно зураг, кино зэргийг ялангуяа удаан үзсэнээс сүүлдээ бэлгийн мэдрэмж буурах, улмаар бэлгийн харьцааны идэвхгүй байдалд хүргэж болно.
-Биед адреналин гэдэг зүйл байнга ялгараад байвал хожим сексдээ муу болдог гэж уншсан. Би эхнэргүй, байнга секс хийдэггүй, хааяа л. Би мотоциклээр давхих, морь унах, үертэй голоор сэлж гарах, эмнэг сургах зэргээр аюул сөрсөн, сэтгэл хөдөлгөсөн, өөрийгөө сорьсон адал явдалд дуртай. Энэ бүхэн сексийн амьдралд ямар муу сөрөг нөлөөтэй вэ? Аажимдаа сулралтай болно гэж байх уу?
Т. 25 н. Х аймаг.
-Адреналин гэдэг бол эрэгтэй ч хүнд, эмэгтэй ч хүнд байдаг гормон юм. Хүний биед түүний ялгаралтыг зохицуулах биологийн нарийн механизм байдаг тул адреналин ихдэж секст муутгах шалтгаан болохгүй. Харин тиймэрхүү хүч тамир, эр зориг шаардсан үйл хэргээр хэтэрхий их хичээллэвэл сексийн дур сонирхол буурч болно. Гэхдээ энэ нь түр зуурын физиологийн чанартай үзэгдэл. Тэр бүхнээ багасгах буюу орхиод сексийн тогтмол амьдралд ороход бүх юм сэргээд хэвийн байдалдаа төвөггүй орно.
-Би их жижигхэн эрхтэнтэй. Yүнээсээ ичээд одоогоор эмэгтэй хүнтэй унтаж үзээгүй. Хааяа гар хангалга хийдэг. Эртээр та нарын радиогоор явуулсан нэвтрүүлгээр бэлэг эрхтэнд дасгал хийж томруулж болдог гэж ярьсан. Энэ хэцүү юү, хэр хугацаанд томруулж болох вэ? Бэлэг эрхтэн томруулах мэс засал гэж байдаг уу? Тэр нь хүний биед хортой юу? Нэвтрүүлэгт оролцсон сексологич бэлэг эрхтэн томруулах дасгал зааж өгч чадах болов уу?
Х. 23 н. УБ
-Хүн болгон адилгүй гэдэг шиг эрхтнүүдийн хэмжээ хүн бүрт яг ижил байдаггүй. Эр бэлэг эрхтний хэмжээ ч өөр өөр байна. Түүний хэмжээг энгийн тайван үеийнх, сэрж хөвчирсөн үеийнх гэж хоёр янзаар авч үздэг. Ерөнхийд нь урт (дунджаар 11,2 см), богино (дунджаар 7,9 см) гэж хоёр ангилна. Хамгийн сонирхолтой нь урт эрхтэнтэй эрэгтэйн шодойн хөвчирч томрох харьцаа нь богино хэрэглэлтэйнхээс харьцангуй бага байдаг. Бүр тодорхой хэлбэл том эрхтний хэмжээ сэрэл хөдөлсөн үедээ 47 орчим хувиар томордог бол жижиг эрхтний хэмжээ 85% хувь (нөгөөдөхөөсөө бараг 2 дахин) томорч сунадагийг судлаачид тогтоосон байдаг. Энэ нь байгалийн зохицох уян хатан чадварын илэрхийлэл юм. Иймд эр бэлэг эрхтний хэмжээ жижиг байхын тухай санаа зоволтгүй.
Эр бэлэг эрхтний томруулах аргуудын тухай яриа их байдаг боловч тийм мэс засал буюу бусад оролдлого хийх нь үр дүн багатайн дээр тэр нь туйлын мэдрэг эмзэг эрхтэн учраас томруулах оролдлого хийх нь муу үр дагаварт хүргэж болзошгүй.