Орос үнээний сүү хортой шүү
Гэхдээ тэр Монголын хоёр дахь Жириновскийгээр тодроод буй. Анхных нь О.Дашбалбар агсан байсан билээ. Монгол Жириновский ойрын үед бяцхан бяцхан сенсаац дэгдээгээд байгаа. Тэр хатагтай С.Оюуны нэрийг УИХ-ын дэд даргад дэвшүүлэхэд ганцаараа эсэргүүцсэн бөгөөд хуралдааны танхимаас гарч ирэхдээ Орос үнээний сүү хортой шүү хэмээн их л хоржоонтой өгүүлсэн удаатай.
Мөн гишүүн К.Сайрааныг Тусгай хяналтын дэд хороонд оруулахгүй тал дээр бат зогссон. Түүнтэй ордны хонгилд тааралдаад Би Их хуралд байсан цагт чамайг Тусгай хяналтын дэд хороонд хэзээ ч оруулахгүй. Тэр ч бүү хэл Улаанбаатарт алхуулахгүй байлгаж чадна шүү гэж дарамталсан сурагтай.
/weekend-35/