Б.Батчулуун Миний нүд гурав хоног юм хараагүй

Ж.Энхбаяр хэд хоногийн өмнө хэвлэлийн бага хурал хийж Б.Батчулуун бид хоёрын зодооны тухай хэвлэлүүд иш үндэсгүй янз бүрээр бичиж байгаа нь харамсалтай. Том Жагаа, Болоож, Дашдондог биднийг цуг байхад Б.Батчулуун ирсэн. Тэгээд Болоож ахтай үг сөргөөцөлдөөд эхэлсэн. Басамжилсан аястай санагдахаар нь Чи ахмад хүнтэй ингэж харьцаж болохгүй, биднээс өмнө уран бүтээлээ туурвин бүтээчихсэн хүн гэж хэлснээс болоод л зодоон үүссэн гэсэн утгатай зүйл ярьж байсан.
Харин өчигдөр Б.Батчулуун мөн сэтгүүлчидтэй уулзлаа. Тэрээр Хэвлэлийн хурал хийлгэх болсон шалтгааныг та бүхэн мэдэж байгаа байх. Сүүлийн үед ам дамжсан элдэв ярианаас болж сонин хэвлэлүүдээр худал ташаа мэдээлэл гарч байгаа нь миний нэр хүндэд муугаар нөлөөлж байна. Тэгэхээр би яг юу болсныг ярья. Хэрэг явдал болдог орой түүний урилгаар би Стар студийн нээлт болж байсан Бээжин ресторанд очиж оройн зоог барьсан. Тэнд хөгжмийн зохиолч Болоожтой таарсан. Тэрээр урьд нь надад нэг дуу өгсөн нь таалагдаагүй учраас найруулгыг нь соль, эсвэл дуулахгүй гэсэн. Yүнээс болж Болоож ах бид жаахан маргасан юм. Ингэж байтал хажуунаас нь Ж.Энхбаяр Чи ийм том хүний найруулгыг голох хэн юм гээд над руу дайрсан. Би маргалдахыг хүсээгүй учраас гараад явчихсан. Тэгээд буцаж орж ирээд хоорондоо эвлэрэн бие биенээс э уучлал гуйгаад уух юм захиалаад сууж байтал Ж.Энхбаяр үйлчлэгч охидуудаа дайрч давшлан янз бүрийн хараал хэлж, орилж хашгичаад байсан. Би түүнийг болиулахыг завдтал миний толгойн тус газар таягаараа цохисон. Би их цус алдаж, нүүрэндээ зургаан оёо тавиулсан. Түүнээс тогтсон нүүрний сорви цаашид намайг тайзан дээр гарахад муугаар нөлөөлөх нь лавтай. Миний нүд юм харж чадахгүй гурав хоносон. Ж.Энхбаярыг би тахир дутуугаар нь доромжилсон, үйлчлэгч охиныг оролдсон юм огт байхгүй. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс дээр танхай гэсэн зүйл ангиар энэ хэрэг шалгагдаж байна. Yнэн мөн нь олдох байх. Хамгийн гол нь Ж.Энхбаяр хэвлэлээр миний нэр хүндийг унагаахыг оролдож байгааг ойлгохгүй байна. Тэр уг нь утсаар надаад уучлалт гуйсан. Ж.Энхбаяртай урьд нь нэг их сайн танил байгаагүй. Түүний ярьж байгаа шиг би тэгж найр наадам хэсч архи дарс ууж явдаг хүн биш. Сингапурт хэвлүүлэх шинэ цомгийн ажил 80 хувьтай явж байтал харамсалтай нь ийм явдал болж түр хойшлогдлоо. Одоо гарах цомог маань минийнүүрний сорвиноос болж зураггүй гарах нь бололтой хэмээн тэрээр ярилаа.
/Өдрийн сонин, 2004, 09.03, 218/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button