Т.Баясгалан ерөөлтэй дуу дуулав

Гэрлэх хуримын ордондоо
Гэгээн бүхний ерөөлтэй
Эргэн уулзах андууд минь
Эвийн цагаан ерөөлтэй гэсэн үгтэй Ерөөл дууг намрын дунд сарын шинийн 17-ны сүлд дуу болно байх хэмээн зохиогчид нь найдаж байгаа аж. Учир нь энэ өдөр Гэрлэх ёслолын ордон хуримын ёслолд дарагддаг. АПУ компанийн санаачилсан Ерөөлийн өдөр ч энэ өдөр тохиодог юм байна. Ерөөл дуу маань удахгүй клиптэй болно гэж Т.Баясгалан хуучилсан.
Дашрамд сонирхуулахад Ерөөл нэртэй жигнэмэг байдаг. Ерөөлийн уралдаанаар хурдан морьд шандас сорьдог. АПУ компанийнхан зочид хүлээж авдаг өргөөгөө Ерөөлийн өргөө хэмээн тодотгодог бол Ерөөл сархадыг мэдэхгүй хүн үгүй биз. Харин одоо Ерөөл дуутай боллоо.
/Өнөөдөр, 2004, 09.03, 207/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button