200 ам.долларын үнэтэй урилгаар шагнуулав

Ирэх 10-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд ганцхан удаа тоглолт хийх тус хамтлагийг манайд урьсан Жаламон компани есдүгээр сарын 1-ний өдөр В.И.А Гра-гийн дууг хэн сайн дуулах вэ? тэмцээнийг зохион явуулав. Уг тэмцээнд тус хамтлагийг шүтэн биширдэг 40 гаруй охид өрсөлдсөнөөс эцсийн шалгаруулалтад найман хүүхэд үлдэж, Дизайн урлагийн дээд сургуулийн гуравдугаар дамжааны оюутан И.Анастасия Өглөөний мэнд, ааваа дууг нь дуулж түрүүлжээ. Тэрээр В.И.А Гра хамтлагт зориулсан 200 ам.долларын үнэтэй хүлээн авалтад оролцох урилга, тоглолтын тасалбараар шагнагдсан байна. Харин хоёрдугаар байрыг 13 настай хоёр жаахан охидоос бүрдсэн Мелодия хамтлаг эзэлж тоглолт үзэх хоёр, хоёр урилгатай болжээ.
/Өдрийн сонин, 2004, 09.03, 218/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button