Ж.Өлзий-Орших зургаан гараанд түрүүлжээ

Уралдааныг Халхын голын дайны ялалтын 65 жилийн ойд зориулан зохион байгуулж байгаа бөгөөд ОХУ-ын Чита, Иркутск муж болон манай улсын 40 гаруй дугуйчид хурд хүчээ сорьж байгаа аж. Тамирчид өнгөрөгч сарын 23-нд Чита мужаас гарсан бөгөөд 10 хоногийн турш 1100 км замыг туулан уралджээ. Зургаан гарааны дараах байдлаар гавьяат Ц.Чанцал дасгалжуулагчтай манай улсын дугуйн шигшээ баг тэргүүлж байгаа аж. Түүнчлэн гавьяат тамирчин Ж.Өлзий-Орших ч зургаан гараандаа түрүүлжээ.
Зургаа дахь гараанд тэргүүлсэн дугуйчдад шагнал гардуулах ёслол Сүхбаатарын талбайд болж Эрүүл мэндийн сайд П.Нямдаваа болон хоёр улсын Элчин сайдын яам, Биеийн тамир, спортын хорооны удирдлагууд, ахмад дайчид оролцож тамирчдад баяр хүргэн амжилт хүсэв. Мөн Бүх цэргийн эрдмийн чуулгын уран бүээлчид хүрэлцэн ирж ая дуугаа өргөлөө.
Дорнын салхи-ийн долоо дахь буюу сүүлчийн гараа өнөөдөр Монголын үндэсний соёл амралтын хүрээлэнгийн өмнөх зам дээрээс 10 цагт гарна. Тамирчид Замын цагдаагийн газраас Тээврийн товчоо хүртэлх Нарны зам-аар 70 км тойргийн уралдаан хийх юм.
/Өдрийн сонин, 2004, 09.03, 218/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button