Засгийн газрыг 13 яам, 30 агентлагаас бүрдүүлэх санал дэвшүүллээ

Ерөнхий чиг үүргийн яамд
Гадаад хэргийн яам
Сангийн яам
Хууль зүй, дотоод хэргийн яам
Чиглэлийн яамд
Байгаль орчны яам Батлан хамгаалах яам Барилга, хот байгуулалтын яам
Боловсрол, шинжлэх ухааны яам
Зам тээврийн яам
Соёл, спорт, аялал жуулчлалын яам
Түлш, эрчим хүчний яам
Үйлдвэр, худалдааны яам
Хүнс, хөдөө аж ахуйн яам
Эрүүл мэнд, нийгмийн
хаигаалал, хөдөлмөрийн яам
Засгийн газарт шадар сайд ажиллаж эдийн засгийн хөгжил, эдийн засгийн гадаад харилцаа, бүс нутгийн асуудлыг хариуцах юм байна.
Хот байгуулалтыг олон улсын жишигт хүргэх, үл хөдлөх хөрөнгийн зохицуулалт хийх, газрын менежментийг хариуцах зэрэг ажлыг шинээр байгуулагдах Барилга, хот байгуулалтын яам хариуцах бол түлш әрчим хүчний сал-барыг гаднын хараат байд-лаас салгах зорилтыг Түлш, әрчим хүчний яам өмнөө тавих аж. Урьд нь олон яамны хавсрага болж ирсэн соёл, спорт, аялал жуулчлалын салбар энә удаа бие даасан яам болох нь. Өмнө нь байсан хоёр яамыг нэгтгэж Эдийн засаг, нийгмийн хам-гааллын яам байгуулахаар төлөвлөжээ. Харин одоогийн Дэд бүтцийн яам гурав та-сарч байгаа аж.
Хуучин бүтцээр Засгийн газарт 40 агентлаг ажиллаж байсан бол шинэ Засгийн газар 30 агентлагтай байхаар төлөвлөжээ. Тохируулагч агентлаг ес байсныг 11, хэрэг-жүүлэгч агентлаг 31 байсныг 19 болгох төсөл гарсан байна. Өмнөх Засгийн газарт 11 яам, 40 агентлаг, нийт 51 нэгж улсын төсөв дээр ажиллаж байсныг одоо 13 яам, 30 агентлаг, нийт 43 нэгж болгон цөөрүүлэхээр ярьж буй аж. УИХ дахь Эх орон-Ардчи-лал эвслийн бүлэг дээрх саналыг хэлэлцээд зарчмын хувьд 100 хувь дэмжжээ. Харин МАХН-ын бүлэг хэлэлцэж байгаа гэнэ. Саналыг УИХ-аар аль болох хурдан хэлэлцүүлэхээр чар-майж байгаа гэж хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ.
Ерөнхий сайдын харьяанд зургаан тохируулагч агентлаг байхаар төлөвлөжээ. Эдгээр нь Тагнуулын ерөнхий газар, Төрийн өмчийн хороо, Улсын мэргэжлийн хяналтын алба, Гамшгаас хамгаалах ерөнхий газар, Мэдээлэл технологийн газар, Оюуны өмчийн газар бөгөөд сүүлийн хоёрыг шинээр байгуулах юм байна. Хуучин Ерөнхий сайдын харьяанд байсан Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар нь Барилга, хот байгуулалтын сайдын
эрхлэх ажлын хүрээнд шилжиж РТХЭГ, МОНЦАМЭ агентлагийг Ерөнхий сайдын харьяанаас гар-гахаар болжээ.
МАХЫ засгийн эрх авсан 1992 онд 21 хоногийн дотор Засгийн газраа байгуулж бай-жээ. Ардчилсан холбоо эвсэл 1996 онд 10 хоногт, МАХН 2000 онд 14 хоногт Засгийн газраа бүрдүүлж байсан байна. Эдгээр Засгийн газрыг улс төрийн хүчнүүд дангаараа байгуулж байсан бол энә удаа зөвшилцлийн замаар их эвслийн Засгийн газар бүрдүүлэхээр болсон нь цаг хугацаа нэлээд шаардаж буйг хэвлэлийн төлөөлөгч тэмдэглэв. Ерөнхий сайд томилогдоход цаг хугацаа нэлээд шаардагдсаныг эс тооцвол Засгийн газар байгуулах ажил хоёр дахь долоо хоногтоо явж байгаа нь өмнөх дундаж хугацаатай ойролцоо байгаа аж. Хоёр хүчний сонгуулийн мөрийн хөтөлбөрийг нэгтгэн боловсруулах нь цаг хугацаа шаардсан ажил болохыг онцолж байлаа.
Хэвлэлийн төлөөлөлөгч Ерөнхий сайдын ШУТИС-ийн хичээлийн шинэ жилийн нээлт дээр уншсан Боловсрол XXI зуунд сэдэвт лекцэд сэтгүүлчдийн анхаарлыг хандууллаа. Ерөнхий боловсролын салбарт хийж байгаа шинэчлэлтийн цаад утга нь дунд сургууль төгссөний дараа нэмэлт зардал гаргаж бүтән дөрвөн жил суралцан эзэмшиж байгаа англи хәл, компьютер зэрэг нийтлэг хэрэглээний мэдлэгийг бүрэн дунд сургалтын хөтөлбөрт багтаан иж бүрнээр олгох, цаашид нарийн мэргэжил эзэмших бололцоог хангах, дэлхийн боловсролын стандартад өөрийн орны боловсролын тогтолцоог тэнцүүлэх Засгийн газрын зорилттой холбоотойг Ерөнхий сайд тайлбарлажээ. Чанартай боловсролыг экспортлогч орон болох зорилт дэвшүүлж буйг ярьж англи хэлийг Монгол Улсын албан ёсны нэгдүгээр гадаад хәл болгох зорилгоо тэрбээр зарласан байна. Боловсрол шинэ Засгийн газрын тэргүүлэх салбарын нэг байх болно гэдгийг харуулж ирэх долоо
хоногт Ерөнхий сайд МҮТВ, Нээлттэй нийгэм форумтай хамтран хийх дээд боловсролын чанарын асуудлын талаархи телевизийн шинэ нэвтрүүлэгт орохоор болжээ. Түлш шатахууны асуудал өнөөдөр хүнд байгаа. Хувийн өмчийн компаниуд эрсдэл ашгаа тооцон энә чиглэлийн бизнесийг 100 хувь залгуулж байгаа тул түлш шатахууны зах зээлийн унэ Засгийн газраас шууд хамааралгүй болсон. Гэвч стрөтегийн чухал бүтээгдэхүүн, суурь үнийг тодорхойлогч гэдэг утгаар нь Засгийн газар хувийн хэвшлийнхэнтэй хамтран бодлого, үйл ажиллагаагаа зохицуулах, шударга буе өрсөлдөөн бий бол бол төрөөс зохицуулах, хэрэглэгчдийн эрх ашгийг аль болох түлхуү хамгаалах чиглэлээр ажиллах ёстой гэсэн байр сууринаас хандаж буйг Ч.Сайханбилэг тайлбарлалаа.
(өдрийн сонин 2004.09.3 218)