Тэрбээр хоёр тал зөвшилцөн тохиролцоогүй асуудлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээ
Эх орон-Ардчилал эвслийн бүлгийн хувьд Их эвслийн Засгийн газрын бүтцийг дэмжсэн бөгөөд Их эвслийн гэрээг дахин нухацтай авч хэлэлцэх нь зүйтэй гэж үзэн хэлэлцэхийг хойшлуулсан байна. Гэрээнд тусгагдсан зарим заалт нь Ерөнхий сайдын эрх хэмжээг бүрхэгдүүлсэн, шадар сайдтайгаа зөвшилцөж байж эцсийн шийдвэрээ гаргана гэдэг нь хоёр Ерөнхий сайдтай болох нөхцөл үүсгэж байгаа гэж зарим гишүүн үзэж байгаа талаар хэвлэлүүд мэдээлсэн билээ. Харин энэ талаар, МАХН-ын бүлгийн дэд дарга, эрхэм гишүүн Н.Энхболд Үндсэн хууль зөрчсөн ямарваа нэг асуудал байхгүй гэж мэдэгдэв. Тэрбээр нэгэнт эвслийн Засгийн газар байгуулж байгаа тул хоёр талаас харилцан хяналттай байх ёстой гэсэн зарчмыг баримталж байгаа, Ерөнхий сайд аливаа асуудлыг шиидвэрлэхдээ сайд нартайгаа зөвшилцөх ёстой, түүний л нэг хэлбэр гэж тайлбарлав. УИХ дахь МАХН-ын бүлгийн дэд дарга Н.Энхболд Ерөнхий сайд Ц.Элбэгдорж туе бүлгийн хуралдаанд тайлбар хийж байх үеэр хэвлэл мэдээллийнхэнд ийнхүү мэдэгдсэн юм.
Тэрбээр хоёр тал зөвшилцөн тохиролцоогүй асуудлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дэлгэхгүй байх нь зохистой гэдгийг онцлон хэлж байв. Тухайлбал, хэлэлцээний шатанд яригдаж буй ба-римт бичгийн талаар танилцуулах нь зөвшилцөөний үйл явцыг харуулж байгаа мэт боловч дараа нь эцэслэн хэлэлцэгдэхдээ зарим нэг өөрчлөлт ороход олон нийт яагаад өерчлөгдчихөв гэж тээнэгэлзэн улс төрийн асуу-дал болж хувирна. Тиймээс аль нэг тал мәдээлэл хийхдээ энә нь зөвхөн өөрсдийн байр суурь гэдгээ заавал тодотгож байх ёстой гэж байв.
Их эвслийн Засгийн газ-рын бүтэц, бүрэлдэхүүний талаар МАХН-ын бүлгийн гишүүдийн хувьд төсөл нь зөвхөн анхны алхам бөгеед цаашид хэлэлцэх шаард-лагатай байгаа гэж МАХН-ын бүлэг үзэж байгаа аж. Тухайлбал, Дэд бүтцийн яамыг гурав болгон хуваах нь бодлогоо баримтлах ёстой яам аж ахуйн үйл ажиллагаа эрхэл-дэг байсан өмнөх туршлагыг
давтсан, зах зэәлиин харилцааны өнөөгийн үед зохимжгүй. Мөн Эрүүл мэндийн болон Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамыг нэгтгэх шаардлагатай эсэх талаар МАХН-ын гишүүд санал бодлоо илэрхийлж байгаа юм байна.
Их Эвслийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн үндсэн чиглэлийг тусгасан Монголын төлөө хамтдаа тунхаглалыг Ерөнхий сайдын ажлын алба нэгтгэн боловс-руулж нам, эвслийн бүлгүү-дэд хүргэсэн. Энэхүү тунхаг-лалын анхны эх манай сонинд нийтлэгдсэн билээ. Хэлэлцүүлгийн явцад хоёр тал өмнө нь Тунхаглал хэмээх баримт бичгийг нэгэнт баталгаажуу-лан гаргасан тул нэрийг дахин давталгүйгээр Их Эвслийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн үндсэн чиглэл гэсэн нэр дээр тогтоход бэ-лэн байгаа аж.
Их эвслийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн үндсэн чиглэлд Итгэлийн-10 мянган төгрөгийг олгох талаар нэгэнт тусгагдсан гэсэн ойлголт олон нийтэд бий бо-лоод байгаа. МАХН нь нэг их татгалзаад байхгүй зүйлгүй гэдгээ мэдэгдэж байсан. Ард-чилсан намын хэвлэл мэдээллийн албанаас УИХ дахь Эх орон-Ардчилал эвслийн бүлгийн хуралдаанаар Ит-гэлийн мөнгөний хуулийн төслийг хэлэлцэн Засгийн газарт өргән барихаар болс-ныг мэдээлсэн юм. Сонгуу-лийн үеэр гаргаад байсан уг хуулийн төслийн заалтад зарим өөрчлөлт оруулан хүүх-дийг эрхийн чадамжтай бол-тол нь буюу 18 нас хүртэл нь уг мөнгийг эх буюу эхтэй адилтгах нөхцөлд байгаа өрх толгойлсон эцэгт өгөх, Ас-рамжийн газарт байгаа хүүх-дүүдийн мөнгийг хүүг тооцон банкинд хадгалж байхаар өерчлөлт оруулсныг мән эх сурвалж тодотгожээ.
Харин МАХН-ын бүлгийг төлөөлж УИХ-ын гишүүн Н.Энхболд Итгэлийн мөнгө, шинэ гэр бүлд олгох 500 мянган төгрөг гэх мэт сан-хүүгийн чадавхи шаардсан асуудлыг зөвхөн хоёр хүчин дотооддоо шийдчих бус, олон улсын санхүү, эдийн засгийн байгууллагууд хэрхэн үзэх, улсын төсөвт нөлөөлөх эсэ-хийг харгалзан шийдэх ёстой,
тиймээс ч одоо болтол эц-сийн байдлаар шийдэгдээгүй байгаа гэж тайлбарлав.
Мөн сайд нарыг хоёр хүчин тэнцүү тоогоор томилно гэсэн мөртлөө Ерөнхий сайдын зөвлөхөөр Эх орон-Ардчилал эвслийн таван хүн томилогдсонд ямар байр суурьтай байгаа талаар сонирхеон сурвалжлагчийн асуултад Н.Энхболд Ерөнхий сайд МАХН-ын бүлгийн хуралдаанд оролцохдоо хоёр талаас зөвлөхүүд ажиллуулахад болохгүй гэх зүйл алга гэж хэлсэн гэж хариулав.
Дугаар шилжих мөчид МАХН-ын бүлгийн хуралдаан дуусаагүй байсан бөгөөд эвслийн Засгийн газар байгуулан ажиллаж байсан бусад улс орнуудад бүрэн эрхийн дөрвөн жилийн хугацаандаа хоёр хоёр жилээр ээлжлэн Ерөнхий сайдаа томилон ажиллуулдаг туршлага байдаг гэсэн санал ч сонсогдож байгаа. Тиим учраас дундын өөр хувилбар гарч ирж болохыг үгүйсгэх аргагүй гэсэн асуудал хөндөгдөж байгаа болзошгүй гэсэн мәдээлэл байна.
(өдрийн сонин 2004.09.3 218)