Шатахууны үнэ дор хаяж 70 төгрөгөөр нэмэгдэнэ
Гэсэн хэдий ч одоогоор тэр үнээр нь шатахуун авахаар гэрээ байгуулсан компани алга. Манай хэдэн нефть импортлогч компани үнээ одоохондоо нэмэлгүй нөөц шатахуунуу-даа борлуулаад хэд хоногтоо тэсч байна. Гэхдээ тэдний нөөц тун удахгүй шавхагдаж дуусах нь. Учир юу гэвэл шатахууны үнэ нэмэгдэх нь гэсэн сургаар иргэд нийслэл хотод байрладаг ШТС-уудаас шатахууныг 100, 200 литрийн торхоор худалдан авч, хоослох шахжээ. Иймд компаниуд арга хэмжээ авч эхлээд байгаа бололтой. Петровне компани ШТС-ууддаа Торх байтугай 10 литрийн хувинд ч битгий өг гэж заавар өгч зөвхөн автомашины банкийг нь дүүргэж байхыг сануулжээ. Туе компанийн нэрээ нууцлахыг хуссэн нэгэн ажилтны хэлснээр хэрвээ ЮМ трейд-ийн санал болгож байгаа үнээр шатахуун авах юм бол шатахууны төрөл туе бүрийн үнэ дор хаяж 70 төгрөгөөр нэмэгдэх аж.
(өдрийн сонин 2004.09.3 218)