Интел корпораци Монголд
Интел Корпораци нь монгол дахь төлөөлөгчийн газраараа дамжуулан зөвхөн өөрийн бүтээгдэхүүнийг сурталчилах төдийгүй Монгол улсын засгийн газартай хамтран Монгол улсын Мэдээлэл Харилцааны Технологийн бодлогыг хамтран хэрэгжүүлэх, их дээд сургуулиудыг сүүлийн технологи дээр тулгуурласан компьютерийн иж бүрэн лабораторитой болгох, Өндөр хүчин чадалтай ширээний компьютер өрх бүрт хөтөлбөрүүдийг хамтран явуулахаар төлөвлөж байгаа юм.
Мән Интел Корпорацийн хэтийн зорилго нь Монгол улсыг мэдээллийн технологи дээр тулгуурласан нийгэм болгоход гол хувь нэмрээоруулахад оршиж байгаа бөгөөд үүний дагуу Интел Корпорацийн Ази Номхон Далайн бүсийн Маркетингийн Группийн захирал хатагтай Жэйн Прайс Монгол улс дахь айлчлалын хамгийн эхний хөтөлбөрөө их, дээд сургуулиудын удирдлагуудтаи уулзахаар эхэллээ.
Өчигдөр хатагтай Жэйн Прайс болон албаны бусад төлөөлөгчид МУИС, ШУТИС-аар орж Монголын мэдээлэл харилцааны мэргэжилтнүүд бэлтгэдэг сургуулиудын өнөөгийн нөцөл байдалтай танилцаж хамтран ажиллах хэлбэрүүд дээр санал солилцлоо.
Мән үдээс хойш хатагтай Жэйн Прайс Улаанбаатар хотын захирагч, нийслэлийн засаг дарга М. Энхболдтой уулзаж Өндер хүчин чадалтай ширээний компьютер айл өрх бүрт хөтөлбөрийн талаар санал солилцох юм.
(өдрийн сонин 2004.09.3 218)