Гурван талт уулзалт болов

Урьд нь Монгол-Хятадын худалдаа аж үйлдвэрийн тэнхим нь Орос-Монголын худалдаа аж үйлдвэрийн тэнхим гэж тусдаа харилцдаг байсан бол Монголын талын санаачилгаар энэхүү гурвалсан уулзалтыг зохион байгуулж байгаа юм байна. Уулзалтад БНХАУ-ын Худалдаа аж үйлдвэрийн тэнхмийн дэд дарга, ОХУ-ын Худалдаа аж үйлдвэрийн тэнхмийн дэд дарга нар ирж оролцов. Нэг хоногийн хугацаатай болох энэ уулзалтанд Монголын тал аль болох ашигтайгаар эргүүлж зарим нэг худалдааны асуудлыг гурван улсын Засгийн газраар шийдвэрлэхгүйгээр хоорондоо зохицуулах боломж байгаа эсэхийг судалж байна.
-Ер нь энэ гурван улсын хооронд худалдааны тэнхмийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаснаар гурван улсын худалдаа, эдийн засгийг дэмжих бүх үйл ажиллагаа өргөн чөлөөтэй болох ёстой. Бидний тавьж байгаа зорилго бол Ази, Номхон далайн бүс нутагт тэнхмүүдийн оролцоо, нөлөөллийг нэмэгдүүлэх зорилготой. Ийм ч учраас хоёр хөрш оронтой хамгийн түрүүнд энэ хэлэлцээрийг хийдэг. Бидний үйл ажиллагааг аль улс дэмжвэл тэр улс орныхоо дэмжлэгийг авах зорилготой.
Эдийн засгийн хоёр том гүрний дунд байрлах Монгол орны хувьд ийнхүү хөршүүдээ цуглуулан тэнхмүүдийн хамтын ажиллагаа, гурван орны арбитрын харилцааг сайжруулах, мөн манайхаас экспортод гарах бүтээгдэхүүнд таатай боломжийг бүрдүүлэх талаар ярилцаж байна.
/MN-25 телевиз/