Зам хөндлөн гарч явсан гэр бүлийнхэн машинд дайруулав

Хотын төв буюу Сүхбаатарын талбайн зүүн талын нэг урсгалт зам дээр энэ осол өдрийн 13 цагийн үед болсон бөгөөд уг явдлыг харсан хүмүүс жолоочийг хурдтай явсан гэж буруутгаж байгаа аж. Power стейрлинг маркийн УБК 77-61 дугаарын мавтомашины жолооч хурд хэтрүүлэн явснаас 50 гаруй насны эхнэр, нөхрийг охиных нь хамт дайрсан байна. Мөн тэдэнтэй нэгэн эмэгтэй хамт зам хөндлөн гарах гэж яваад өртөж биедээ хөнгөн гэмтэл авчээ. Харин гэр бүлийн гишүүд хүнд гэмтэл авсан төдийгүй эмнэлгийн яаралтай туслмж авч чадалгүй нэг нь амьсгал хураажээ. Ослыг харсан хүмүүсийн яриагаар охин нь зам дээр тэрийн хэвтэх аав, ээж хоёрыгоо тэврэн чарлан уйлж байсан гэнэ. Одоогоор аав, охин хоёрын биеийн байдал сайнгүй байна.
Замын цагдаагийн газрын урдчилсан дүгнэлтээр жолооч осол болох үед машинаа зогсоох яаралтай арга хэмжээ авч чадаагүй бололтой. Уг зам дээр авто ослын хэрэг нэлээд их гардаг юм байна. Учир нь талбайн баруун, зүүн талд гэрлэн дохиогүй, гарцын шугам тэмдэг, тэмдэглэгээ тод бишээс осол гарах эрсдэл улам нэмдэг гэж жолооч нар ярьж байв.
Сүүлийн өдрүүдэд хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдон замын хөдөлгөөний ачаалал эрс ихэсч байгаа тул зам гарахдаа анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна.
/MN-25 телевиз/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button