Дуучин Т.Ариунаа Би нугарч, мөн шатаж ч магадгүй

Энэ тоглолт тэр чигээрээ сюрпризээр дүүрэн байна гэж НYБ-ын элч дуучин амлаж байна. Тайз, хөгжмийн дуугаралт, бүжиг гээд хамгийн олон хүний бүрэлдэхүүнтэй баг одоогоор бэлтгэл нь хангагдаад байгаа юм. Манай иргэд юмыг тулгаж байгаад бүтээх дуртай. Хэрвээ та очоод билетээ худалдаад авчихна гэж бодож байгаа бол түргэлсэн нь дээр шүү гэдгийг тоглолтыг зохион байгуулагч Мираж группийн захирал, УИХ-ын гишүүн Жаргалсайхан ярьж байлаа. Мөн билетийн үнийг ямар ч суудал харгалзахгүй 3000 төгрөгөөр борлуулж байгаа гэнэ. Дуучин Ундрал, Гурван охин зэрэг залуу уран бүтээлчидтэй хамтарч байгаа гэж соёлын тэргүүний ажилтан дуучин Т.Ариунаа хэлсэн юм.
-Бид нарын юм болгон сюрприз байх болов уу гэж бодож байна. Найруулагч маань шинэ шинэ санаануудыг тоглолтон дээр нэмж оруулсан. Дээр нь бид циркийн жүжигчдийг оролцуулж байгаа. Би ч магадгүй циркийн үзүүлбэр үзүүлж магадгүй, шатаж ч магадгүй ш дээ. Тийм ч учраас энэ тоглолт маш сонирхолтой тоглолт болох байх.
Жаргалсайхан -Энэ шоу урлаг зөвхөн дуулаад зогсохгүй, Ариунаа маш их зүйл биелүүлэх ёстой болж байна. Өөрөөр хэлбэл, дараагийн урлагийн оддын ертөнцөд нэлээд их өөрчлөлт орох байх. Тэгээд ч манай үзэгчид жаахан уйтгартай болчихлоо л доо. Шоу гэхээр нөгөө л панаграмм тавиад дуу дуулсан болоод л өнгөрдөг. Энэ шоу бол тэрнээс шал эсрэг тэсрэг шүү гэдгийг хэлмээр байна.
Тоглолтонд дуучин Ариунаа өөрийн хит болж чадсан бүх уран бүтээлээ оруулах юм байна. Түүнчлэн үзэгчиддээ цагтаа ирж боловсон байвал илүү их хугацаанд фэнүүдтэйгээ хамт байхаа ард түмний хайртай дуучин амлалаа.
/MN-25 телевиз/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button