Авилгал, түүний өнөөгийн ханш

Гэнэн цайлган сэтгэлтэй, итгэмтгий зантай, би монгол хүн гэж өөрсдийгөө хошгоруулсаар эцэстээ энэндээ идэгдэгдэхэд хүрээд байгаагаа ойлгохгүй байгаа нь тун хэцүү хэрэг. Хүүхдийг нь эмчилж өгсөн эмч, ном заасан багш хоёрт хотноосоо төлөг барьж өгдөг өө. Энэ бол авилгал биш. Баярласан сэтгэлээ илэрхийлж, гар цайлгаж байгээ хэрэг гэж өөрсдийгөө зөвтгөдөг. Гэтэл ард нь цаг хугацаа явж нийгэм хөгжсөөр… Төр, засгийн зүгээс барьж байгаа бодлого нь ч гэсэн цаасан дээрх хууль тогтоомжоос хэтрэхгүй байна. Гэтэл бодит байдал өөрөө огт өөр хэлбэрт орж, үүнээс арай өөр байдлыг шаардсаар байна.
Өнгөрөгч дөрвөн жилийн хугацаанд авилгалын талаар улстөрчдөөс ганц дуугарч байсан хүн бол УИХ-ын гишүүн С.Оюун ганцаараа байлаа. Гэвч тэр Оготны дуу тэнгэрт хүрэхгүй гэгчийн үлгэрээр хэт олонхийн өмнө хүч мөхөсдөж, санасандаа хүртэл ажиллаж чадаагүйг иргэд сонгогчид мэднэ. Одоо шинэ засгийн газар энэ талаар яаж харах л үлдэж.

Яг өнөөдрийн байдлаар мөрдөгдөж байна гэж хэлэхэд хэцүү ч олны дунд тархаад байгаа авилгалын төрөл, түүний ханшийн тухай мэдээг танд сонирхуулъя.

1.Хүүхэд сургуульд оруулахад – 300.000-1000000 /улсын болон хувийн сургуулиасаа шалтгаалж/
2.Төрийн томоохон албан тушаал болоод сайдын суудал 15-30 сая
3.Албан тушаал ахихад 300000-3000000
4.Архины үйлдвэр нээхэд 15 сая
5.Хил гаалиар бараа нэвтрүүлэхэд хэмжээнээсээ шалтгаалж 100000-10000000
6.Татвартай холбоотой асуудал шийдэгдэхэд 150000-5000000
7.Ажилд ороход 100000-300000
8.Банкнаас зээл авахад 25-30 хувийг нь шагналд
9.Боловсруулаагүй ноолуур хил гаргахад 10-40 хувийг мөн шагналд
10.Онц хүнд гэмт хэргээс хөнгөлүүлэхэд 1.500000-аас 4 сая гэх ханштай байна гэсэн иргэдийн яриа байдаг.

Мөн ард иргэд авилгалд хамгийн их нэрвэгдсэн байгууллагуудыг нэрлэж байна.
1.Хууль хяналтын байгууллага
2.Төрийн өмчийн хороо
3.Дэд бүтцийн салбар
4.Гадаад худалдаа хариуцсан байгууллагууд
5.Орон нутгийн эрх баригчид гэнэ.

Нэгэн төрийн бус байгууллагын судалгаагаар
1.Авилгал Монголд бодит биелэл болсон гэж нийт оролцогчдын 92.6 хувь
2.Yндэсний аюулгүй байдалд хохирол учруулах хэжээнд байна гэж 50.9 хувь
3.Баян хоосны ялгаа ихсэхэд нөлөөлдөг гэж 59.5 хувь
4.Гэмт хэрэг өсөх суурь болж байна гэж 38.9 хувь
5.Хувь хүний эрх зөрчигдөнө гэж 30.2 хувь
6.Шударга ёс тогтоход саад болно гэж 29.3 хувь
7.Гадны хөрөнгө оруулагчид итгэл алдарна 20.3 хувь
8.Иргэдэд материаллаг хохирол учирна гэж 10.5 хувь тус тус үзжээ.

Нийгмийн давхаргаас шалтгаалан авилгалын ханш өөрөө янз бүр байдаг.
1.Бизнесийн хүрээнийхэн 500000-100 сая хүртэл
2.Удирдах албан тушаалтан 350000-1 сая
3.Жирийн албан хаагчид 10000-100000
4.Борчууд буюу эгэл ардууд 1000-10000-ын хооронд тохиролцдог байх магадлал өндөр байна.
Эндээс нэгэн сонин зүйл ажиглагдаж байгааг уншигч та анзаарч байгаа биз. Энэ бол зохион байгуулалтанд орж, улам нарийсч байгаа хэрэг юм. Мөн төр, засгийн зүгээс ч хээл хахууль дээр тавих хяналт сул байна гэдгийг онцолмоор санагдана. Yүний жишээ нь хэдэн жилийн өмнө Японы Мицуй компаниас багагүй хэмээний хахууль авсан гэдэг нь аль аль талдаа батлагдчихсан, түүнээсээ болж дэд бүтцийн яамны газрын дарга гэх суудлаасаа ховхорсон түшмэл Эх орон-Ардчилал эвслээс сонгуулийн 23 дугаар тойрогт нэр дэвшээд явж байлаа. Харин уг эрхэмд энэ удаа аз дутаж. Ийм улсаас болж төр бохирддогийг хэн хэн нь анхаарахад илүүдэхгүй санагдана. Өнөөдөр ард түмэн үгүйрэн хоосорсоор байна. Цаашид төр, засаг хэрхэн, ямар үйл ажиллагаа явуулахыг ард олон харах л үлдлээ.
/81-р суваг, 2004, 47-48/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button