АНУ-ын виз хүсэгчдэд
Аялагчдын виз
Аяллын виз мэдүүлэгч нь АНУ-ын Элчин сайдын яамны Консулын газар визээ мэдүүлэх ёстой. Аяллын виз мэдүүлэгч 100 ам.доллар төлнө.
-Виз мэдүүлэх тухай DS-156 маягт бөглөж гарын үсэг зурна.
-16-45 насны эрэгтэй хүн бүр нэмэлт DS-157 маягтыг бөглөнө.
-Гадаад паспорт нь АНУ-д байхаас хойш зургаан сар хүртэл хугацаанд хүчинтэй байх ёстой
-50*50 мм хэмжээтэй нэг ширхэг цээж зургийг визийн мэдүүлэг дээр наана. Аяллын зорилго, зардалыг төлөх санхүүгийн эх үүсвэртэйгээ нотолсон баримт хэрэгтэй.
Бизнесийн ажлаар явж буй хүмүүс бизнес эрхэлдэг газраасаа аяллын зорилго, хугацаа, зардлыг тухайн байгууллагаас төлөх тухай бичгийг үзүүлж болно. Эмчилгээний хүмүүс өвчний талаар эмнэлгээс тодорхойлолт авах учиртай.
АНУ-ын виз авах эрхтэй болоход
АНУ-д зорчихыг хүсэгч гадаадын иргэн түр хугацаагаар байх бол цагаач бус визийг, хэрэв байнга оршин суух бол цагаачлалын виз авах шаардлагатай. ЋВЛ ангиллын виз нь цагаачлалын бус бөгөөд АНУ-д түр хугацаагаар албан ажил буюу бизнес хийхийг завдаж буй хүмүүс В1, амралтаар буюу эмчилгээнд явж буй бол В2 визийг авна. АНУ-д оюутан, түр хугацааны ажилчин, нисэх онгоцны багийн гишүүн, сэтгүүлчид тус тусын ангиллын визийг мэдүүлнэ.
АНУ-д зорчихдоо албан ажил, бизнес, амралт, эмчилгээний аль чиглэлээр явахаа нотолно. Тус улсад ямар хугацаатай байхаа төлөвлөсөн байх ёстой.
Аяллаа дуусмагц АНУ-аас буцахаа өөр аргагүйгээ болон тус улсаас гадна оршин суух газартайгаа нотлох хэрэгтэй.
DS-156 цагаачлалын бус визийн мэдүүлэгт АНУ-ын хуулийн дагуу виз авах эрхгүй хүмүүсийг тодорхойлох тусгай асуултын жагсаалт байдаг.
Цагаачлалын алба зөвшөөрөл олгодог
Олгосон виз нь АНУ-д орох бүрэн баталгаа болдоггүй. Мэдүүлэгчид АНУ-ын цагаачлал ба харьяаллын алба/ЦХА/ хугацааг тодорхойлдог. Аялагчийг АНУ-д оруулах зөвшөөрлийг хилийн боомт дээр ЦХА-ны ажилтан олгоно. Байх хугацааг сунгах юм уу татгалзах шийдвэрийг зөвхөн энэ алба гаргана.
Оюутны виз
АНУ-д суралцах хүсэлтэй иргэдэд хоёр төрлийн цагаачлалын бус виз олгоно. Сургалтад явж буй хүмүүст F, нарийн мэргэжлийн сургалтад явагчдад M төрлийн виз олгодог.
Тухайн сургуулийнхаа боловсролын шаардлагын түвшинд хүрэхүйц хэмжээний сургалтыг гүйцээсэн байвал зохино. Англи хэлний дамжаанд суралцах, бусад мэргэжлийн сургалтад хамрагдах гэж байгаа оюутан хэлний дамжаанд бэлтгэл хийх учиртай.
АНУ-д суралцах хугацааны амьдралын ба сургалтын зардлыг төлөх санхүүгийн эх үүсвэртэй гэдгийг нотолсон баримт бичгийг үзүүлэх хэрэгтэй.
F-1 визтэй оюутанд хичээлийн эхний жилд оюутны хотхоноос гадуур ямар ч тохиолдолд ажил эрхлэхийг зөвшөөрөхгүй. Гэвч хоёр дахь жилээс ЦХА оюутны хотхоноос гадуур ажил эрхлэх зөвшөөрөл олгож болох юм. F-1 визтэй тохиолдолд ЦХА-наас зөвшөөрөл авахгүй. M-1 визтэй оюутны хувьд түр хугацаанд дадлага хийх маягаар ажиллахыг зөвшөөрнө.
Өөр ямар ч төрлийн ажил эрхлэхийг хориглоно.