Х.Цагаанбаатарыг таван саяар шагнав
цаг агаар, орчин нөхцөл нь тохиромжтой байв уу, үнэхээр хүч чадал, хурд, овсгоо самбаа нь дутав уу, эсвэл зүгээр улсын зардлаар олимп үзээд ирэв үү гэсэн олон асуулт олимпод баг тамирчдаа оролцуулаад ирсэн албаныхныг тоссон. Монголын үндэсний олимпийн хороо, Биеийн тамир, спортын улсын хорооынхон ч энэ талаар өчигдөр мэдээлэл хийв. Тэд олимпод оролцсон тамирчдын алдаа, оноог нэгбүрчлэн ярьж, тайлбарлаж дүгнэлт хийжээ. Тэгэхдээ Топ-4 гэж бидний нэрлэж заншсан чөлөөт бөх, жүдо, буудлага, боксынхныг бүр ч онцолсон. Чөлөөтийнхнөөс гавьяат тамирчин О.Пүрэвбаатар, олон улсын хэмжээний мастер Б.Наранбаатар, Т.Энхтуяа, Г.Өсөхбаяр, Ц.Энхжаргал, О.Бурмаа, жүдочдоос гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од, олон улсын хэмжээний мастер Г.Дашдаваа, Д.Нямхүү, Ц.Очирбат, Б.Одхүү, Э.Долгормаа нар медальт болон шагналт байрт орох нь бүү хэ хэсгээсээ ч шалгарч чадаагүйн гол дутагдал нь тэмцэлдэх чадвар байхгүй, үхээнц дорой байдлаасаа болсон гэж үндэсний шигшээ багийн ерөнхий захирал, гавьяат дасгалжуулагч С.Магсар өгүүлнэ билээ. Удахгүй олимпод тамирчид нь амжилт гаргаагүй спортын холбоодын удирдлага багш, дасгалжуулагчдын асуудлыг ч авч хэлэлцэх аж.
Мөн энэ үеэр МYОХ-ны түнш Монфрэш компанийн хамт олон олимпиос хүрэл медаль хүртсэн олон улсын хэ мжээний мастер, жүдоч Х.Цагаанбаатарт таван сая төгрөг гардуулж, бүтээгдэхүүнээ бүтэн жил хэрэглэх эрхийн бичгээр шагнав.
/Өнөөдөр, 2004, 09.04, 208/